1 MONGOLIA’S TOURISM SURGE: 1 MILLION VISITORS TARGETED & $1.6 BILLION REVENUE IN 2026 – WHAT AIRLINES LIKE AIR CHINA & MARRIOTT ARE DOING TO CASH IN! WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/01/07      2 NEW FLIGHTS FROM MONGOLIA TO SINGAPORE, VIETNAM, CHINA, AND EUROPE IN 2026: HOW THESE ROUTES ARE REVOLUTIONIZING TRAVEL! WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/01/07      3 ‘ULAANBAATAR TRAM’ TO CONNECT ZUNJIN AND SUKHBAATAR SQUARE IN 29 MINUTES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/07      4 ULAANBAATAR TO BUILD, UPGRADE 85.8 KM OF ROADS IN 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/07      5 HOUSING PROJECTS TO ADVANCE, CONSTRUCTION SECTOR TO BE SUPPORTED IN 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/07      6 OVER 20,000 LAND PLOTS TO BE CLEARED THIS YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/07      7 MONGOLIA’S INFLUENZA SEASON NOW LONGER AND CASES HIGHER OVER THE PAST THREE YEARS WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/01/07      8 COPPER PRICE HITS NEW RECORD OF $13,000 IN LONDON WWW.MINING.COM PUBLISHED:2026/01/06      9 MOST MINERAL AND METAL PRICES TO EDGE HIGHER IN 2026, FITCH FORECASTS WWW.MINING.COM PUBLISHED:2026/01/06      10 G.ZANDANSHATAR: MONGOLIA AIMS FOR 1 MILLION TOURISTS AND USD 1 BILLION IN TOURISM REVENUE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/01/06      ЗЭС, ЭРХ МЭДЭЛ, ЭРСДЭЛ: ДЭЛХИЙН ГЕОПОЛИТИКИЙН ШАТРЫН ӨРӨГ ДЭЭРХ МОНГОЛ УЛС WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     КАНАДЫН AIR TRANSAT КОМПАНИ ТОРОНТО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     М БАНК СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД АНХНЫ БОНДОО ГАРГАЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     2026 ОНД НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 85.8 КМ АВТО ЗАМЫГ ЗАСАЖ, ШИНЭЧИЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУСНЫ АЖЛЫН ЗУРАГ БОЛОВСРУУЛАХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     E-MONGOLIA СИСТЕМ 12 ТӨРЛИЙН ЛАВЛАГААГ ТАВАН УЛСЫН ХЭЛЭЭР ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     БЭТ Ж.БАТЗАНДАНГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     ГАДААД ВАЛЮТЫН АЛБАН НӨӨЦ 7 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/06     ӨНГӨРӨГЧ ОНД 124 945 ГАДААД ИРГЭНД ВИЗ ОЛГОЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/06     ЭНЭ ОНД 20 МЯНГА ГАРУЙ НЭГЖ ТАЛБАРТ ГАЗАР ЧӨЛӨӨЛНӨ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/06    

Зэс, эрх мэдэл, эрсдэл: Дэлхийн геополитикийн шатрын өрөг дээрх Монгол Улс www.eguur.mn

Монголын томоохон алт зэсийн уурхайн бүтээн байгуулалт нь анх орчин үеийн технологийн дэвшилтэт ололт байх учиртай байв. Гэвч бодит байдал дээрээ уг төсөл дэлхийн уул уурхайн аварга компани болон АНУ-тай ойр улс төрийн хүрээний хоорондын геополитикийн тулааны талбар болон хувирчээ.
Өөрөөр хэлбэл АНУ-ын зүгээс Хятадын зэсийн өндөр эрэлт нь Монгол Улсын тусгаар тогтнолд заналхийлж байна хэмээн хүртэл мэдэгдэж байсан удаатай.
Британи-Австралийн уул уурхайн салбарын акул, дэлхийн металлын салбарт хоёрдугаарт бичигддэг Рио Тинто компани Монголын говийн элсэн доор малталт хийж эхлэх үед уг төсөл XXI зууны уул уурхайн жишиг загвар болно гэж төсөөлөгдөж байлаа. Асар том газар доорх сүлжээ, дэвшилтэт автоматжуулалт, мөн дэлхийн ногоон шилжилтэд урт хугацаанд өгөөжөө өгөх зэрэг энэ бүхэн уг төслийн гол агуулга байв. Харин өнөөдөр Оюу Толгой төсөл нь илүү төвөгтэй нөхцөл рүү аажмаар гулсах болсон. Тодруулбал, улс төр, геополитикийн нарийн асуудлууд бий.
Элсэн дор булшлагдсан их наяд ам.долларын амлалт
Говь цөлийн элсэн дор дэлхийн хамгийн том баялагт тооцогдох зэсийн ордуудын нэг оршдог. Монгол хэлээр “Оюу Толгой” хэмээн нэрлэгддэг уг орд нь ойролцоогоор 30 сая тонн зэсийн нөөцтэй, түүнчлэн их хэмжээний алт, мөнгөний ч илэрцтэй. Өнөөгийн зах зээлийн үнээр тооцвол, уурхайн ашиглалтын нийт хугацаанд бий болох үнэ цэнэ нэг их наяд ам.доллароос ч давах боломжтой.
Рио Тинтогийн охин компани болох Turquoise Hill Resources-ээр дамжуулан Монгол Улсын Засгийн газартай түншлэн 2000-аад оны сүүлчээс энэхүү ордыг хөгжүүлж эхэлсэн. 2025 он гэхэд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 15 тэрбум ам.доллароос давж, Оюу Толгойг дэлхийн хамгийн том уул уурхайн төслүүдийн нэг болгосон юм.
Гүний уурхайн бүтээн байгуулалт нь өөрөө инженерийн асар том амжилт байв. Тус орд газрын гадаргаас ойролцоогоор 1,300 метрийн гүнд оршдог бөгөөд энэ нь Эйфелийн цамхгийг босоогоор нь дөрөв давхарлан өрсөнтэй дүйцэх өндөр юм. Түүнд хүрэхийн тулд Рио Тинто босоо ам, хонгил, агааржуулалтын систем, цахилгаан хангамжийн сүлжээ, авто зам, ажилчдын сууц, хүдэр боловсруулах байгууламж зэргийг байгуулсан нь цөлийн дор бараг нэгэн хот шинээр босгосонтой адил байлаа. Зуны улиралд агаарын хэм 40 хэмээс давж, өвөл –30 хэмээс доош болдог. Ашиглагдах тоног төхөөрөмж болгон нь эх газраар дамжин олон мянган километрийн зайг туулж ирдэг.
Гэвч техникийн асар их амжилтын цаана төслийн жинхэнэ сорилтууд газрын дээр өрнөсөн юм.
Монгол улс Хятадаас хараат байхыг үл хүсэвч бодит байдал дээр эдийн засгийн бүрэн хараат байна
Анх харахад Оюу Толгой ашиг олох хамгийн таатай байршилтай мэт санагдаж байв. Монгол Улс дэлхийн зэсийн бараг талыг хэрэглэдэг Хятад улстай хиллэдэг. Цахилгаан автомашин, салхин турбин, өндөр хурдны төмөр замд зайлшгүй шаардлагатай энэ металлын хувьд ойр байршил нь богино тээврийн маршрут, логистикийн зардал багатай, бэлэн зах зээлийг амлаж байлаа.
Гэвч Монголын удирдагчид энгийн эдийн засгийн логикийг удаан хугацаанд эсэргүүцэж ирсэн. Хятад, Орос хоёрын дунд хавчигдсан тус улс “Гуравдагч хөршийн бодлого” хэмээх чиглэлийг баримталж, АНУ, Япон зэрэг хүчирхэг улстай харилцаагаа гүнзгийрүүлсэн. Эдгээр улсууд нь Монголын хөршүүдтэй тийм ч найрсаг харилцаатай биш тул энэ нь тодорхой хэмжээнд хурцадмал байдал үүсгэх эрсдэлтэй.
Зөрчил эндээс эхлэлтэй. Монгол Улсад уурхайгаас орох орлого нэн шаардлагатай хэдий ч Хятадаас улам их хамаарах нь улс орныг эдийн засгийн “дагуул” болгоно гэж төрийн удирдлагууд нь үздэг. Гэтэл бодит байдал дээр Хятад улс төслийг хурдасгах, эсвэл зэсийг заавал өөртөө зарах шахалт үзүүлж байсан тохиолдол бараг үгүй. Энэ нь уул уурхайн стратеги нь буруу тооцоолол, эргээд өөрсдөд нь ямар ч ашиггүй нөхцөл байдал болохыг харуулдаг. Төв Ази руу шинэ төмөр замын чиглэл байгуулах, эсвэл дотооддоо хайлуулах үйлдвэр хөгжүүлэх оролдлогууд нь асар их хөрөнгө оруулалт, усны нөөцийн хомсдолтой нүүр тулахад хүргэв. Одоогийн байдлаар Оюу Толгойн бараг бүх бүтээгдэхүүн өмнө зүгт, Хятад руу тээвэрлэгдэн боловсруулагдах ёстой хэвээр. Олон яригддаг "эдийн засгаа солонгоруулах" гэдэг улс төрийн уриа лоозонгоос үл хамааран, бодит худалдааны газрын зураг нэг чиглэлдээ гацсан хэвээр байна.
Энэхүү хамаарал нь логистикийн хувьд хамгийн боломжит хувилбар боловч тусгаар тогтнолын тухай ойлголтоор хязгаарлагдсаар байгааг харуулдаг. Монголын удирдагчид Бээжингээс хараат байдлаа багасгахыг хүсэж болох ч бодит байдал дээр эдийн засаг, дэд бүтцийн сүлжээ нь энэ улсыг Хятадтай салшгүй уяж байна.
Дэлхийн бизнесийн хувьд авах сургамж
Оюу Толгойн өмнө тулгараад буй асуудлууд нь илүү өргөн хүрээгээр харвал дэлхийн өөрчлөлтийг илтгэнэ. Геополитикийг хоёрдогч хүчин зүйл хэмээн үл ойшоон үздэг үе өнгөрсөн. Чухал ашигт малтмал, хагас дамжуулагч зэрэг салбарт томоохон үйлдвэрлэлийн төслүүд өнөөдөр зөвхөн нийлүүлэлтийн сүлжээнээс гадна үндэсний стратеги, мөн АНУ болон түүний холбоотнуудын хэрэгжүүлдэг хориг, хязгаарлалтын дэглэмээр хүчтэй тодорхойлогдож байна.
Рио Тинтогийн туршлагаас харахад инженерийн шийдлийг төгс эзэмших нь ч хангалтгүй болжээ. Дотоод улс төр, олон нийтийн хандлага, олон улсын эвсэл холбоог ойлгох нь техникийн чадвартай эн тэнцүү чухал болж байна.
Хөрөнгө оруулагчдын хувьд Монголын жишээ нь үндсэрхэг үзэл нь улс төрийн хувьд зөвтгөгдөх зорилго байж болох ч бизнесийн хувьд томоохон саад бэрхшээл болсоор байгааг харуулдаг.
Рио Тинтогийн 2024 оны жилийн тайланд дурдсанаар Оюу Толгойн нэгтгэсэн зэсийн үйлдвэрлэл 2024 онд 697 мянган тонн-д хүрч, 2023 оны 620 мянган тонноос өссөн нь уурхайн үйл ажиллагаа эрчимжиж буйг нотолж байна. Гэсэн ч 2023–2024 оны нийлүүлэлтийн хувьд Хятадын хайлуулах үйлдвэрүүд эсвэл бусад худалдан авагчдыг нэрлэсэн, мөн Хятадын талд борлуулсан гэдгийг батлах аудитлагдсан гэрээнүүд олон нийтэд ил болоогүй хэвээр буй. Уурхай ажиллаж байгаа ч эдийн засгийн нийт зураг тодорхой бус, урт хугацааны боломж нь бүрэн биелээгүй байгаа нь ч харагддаг.
Цөлийн гүнд орших зэс нь Монголын ирээдүйн хөгжил цэцэглэлтийн бэлгэдэл мэт харагдана. Харин газрын дээр энэ баялаг нь эрх мэдэл, Америкийн геополитикийн нөлөө зэрэг хоорондын илүү гүнзгий өрсөлдөөнийг тэтгэсээр байна.
2025 оны сүүлч гэхэд Оюу Толгойн далд уурхайн үйлдвэрлэл аажмаар нэмэгдэж, дэлхийн ногоон шилжилтээс үүдэлтэй урт хугацааны эрэлт тогтвортой хэвээр байв. Рио Тинто дэд бүтэц, татвар, эрчим хүчний хангамжийн асуудлаар Улаанбаатартай хэлэлцсээр байгаа. Харин Монгол Улс өөрийн бий болгосон нэгэн мухардалтай нүүр тулсан нь геополитикийн түншүүдээ сэтгэл хангалуун байлгахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтөө хэрхэн золиослохгүй байх вэ гэдэг сорилт.
Газрын гүнд баялаг нь оршиж, газрын дээр бодит тэмцэл нь геополитикийн зөрчилдөөн, улс төрийн нөлөөллүүд, дэлхийд харагдах амбиц, Монгол Улсын хөрш орнуудаас ирэх асар их эрэлт, тэднээс өөр бодит хувилбар үгүйлэгдэх үед эцсийн ашиг нь яг хэнд ногдох вэ гэсэн асуултыг тойрон өрнөсөөр байна.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: EasternAngle



Нийтэлсэн огноо2026-01-07