АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлгийг шинэчлэн байгуулав www.montsame.mn
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д энэ сарын 4-5-нд ажлын айлчлал хийлээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн тус улсад хийсэн айлчлалын үеэр АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлгийг шинэчлэн байгуулж, бүлгийн хамтран даргалагчаар Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Бүгд найрамдах намаас Мичиган мужаас сонгогдсон Жон Мооленаар, Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Ардчилсан намаас Невада мужаас сонгогдсон Дина Тайтус нарыг тус тус томилов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын 119 дүгээр Конгресс дахь Монголын бүлгийн даргалагч нарт баяр хүргэж, АНУ-ын Конгресс дахь Монголын бүлэг, УИХ дахь Монгол, Америкийн найрамдлын бүлэг хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн гэж ГХЯ-наас мэдээллээ.
Нийтэлсэн огноо2026-02-09





