1 LONDON HOSTS MONGOLIAN CAMEL DAY EVENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/16      2 NATIONWIDE CALVING REACHES 4.2 MILLION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/16      3 GOVERNMENT LIFTS PERMIT REQUIREMENTS FOR 146 BUSINESS ACTIVITIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/16      4 UNDP AND ULAANBAATAR MUNICIPALITY LAUNCH SOLAR‑POWERED EV CHARGING STATION PROJECT TO SUPPORT CLEAN URBAN MOBILITY WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/04/16      5 PASTURE-RAISED LIVESTOCK SHOW 60-70% AVERAGE CARCASS YIELD WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/16      6 MINISTER OF EDUCATION REVIEWS AI-BASED ENGLISH LEARNING PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/15      7 MONGOLIA PARTNERS WITH EU TO MODERNIZE PUBLIC FINANCIAL MANAGEMENT WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/04/15      8 SCHOLARS PROPOSE USING ‘MONGOL’ TO REFER TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/15      9 THE MONGOLIAN MINING TRAP WWW.MIDSTREAMIQ.COM PUBLISHED:2026/04/15      10 ERDENES TAVANTOLGOI, SAIL TO ADVANCE COKING COAL TRADE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/15      НЭРЭЭ СОЛЬЖ, ТӨСВӨӨ ТЭЛСЭН ДАРХАН АРЬС, ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР МАКЕТ ХЭВЭЭР ХОЦРОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/16     УЛААНБААТАРТ ААН, БАЙГУУЛЛАГЫН 70 ХУВЬ НЬ ТӨВЛӨРСӨН БАЙДАГ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/16     АРДЧИЛСАН НАМЫН ЕНБД-ЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР С.БАЯРЦОГТЫГ ТОМИЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     Б.БАТЦЭЦЭГ: 146 ТӨРЛИЙН БИЗНЕСИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЖ, МЭДЭГДЭЭД ЭХЭЛДЭГ БОЛГОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     ИНФЛЯЦЫН ТҮВШИН 7.4 ХУВИАР ӨСӨВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     МОНГОЛ УЛСЫГ ГАДААД ХЭЛНЭЭ “MONGOLIA” БУС “MONGOL” ХЭМЭЭН НЭРЛЭЖ, БИЧИЖ ХЭВШҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН УЛСЫН ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ХЭН ХЭРХЭН ТААМАГЛАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     “ЭТТ” ХК-Д “ШУРГАЛСАН” БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕР НЭРТҮҮДЭД ЖИЛД 624 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН ОЛГОЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     МОНГОЛЫН НӨХЦӨЛД ТОХИРОХ ЦАГААН БУДААНЫ ШИНЭ СОРТ ТАРИАЛАХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Иж бүрэн конвейер ашиглалтад орсноор нүүрсийг сорчлохгүй экспортолно www.news.mn

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Тавантолгой ордыг түшиглэн “Эрдэнэс Тавантолгой” ХК  нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрсний тээврийн конвейер, бутлуур, ачилтын байгууламж барьж ашиглалтад оруулсантай өнөөдөр /2026..02.08/Ерөнхий сайд Г.Занданшатар танилцав.

500 гаруй уурхайчин, инженерүүд гар бие оролцсоноор энэхүү том бүтээн байгуулалтыг гүйцэтгэснийг  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай онцоллоо.   12.6 км үргэлжлэх иж бүрэн байгууламж ашиглалтад орсноор нүүрсийг сорчлохгүй олборлож, экспортод гаргах боломжтой болж буй.  Тодруулж хэлбэл, сул коксжих нүүрсийг баяжуулаад экспортод гаргаснаар ордыг иж бүрнээр ашиглах юм. Тээврийн зардлыг 70 орчим хувиар бууруулж буй бол байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг мөн 80 гаруй хувиар бууруулна. Осол эндэгдлийг 100 хувь бууруулж байгаагаараа онцгой ач холбогдолтой төсөл болжээ.

Нэг үгээр хэлбэл, бүтээгдэхүүний өртгийг бууруулж, бүтээмж, ашигт ажиллагааг өсгөх бүтээн байгуулалт болсон байна.

Монгол Улсад анхдагч гэж хэлж болох хамгийн урт 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийн зураг төслийн ажлыг анх 2024 оны нэгдүгээр сард, барилгын ажлыг есдүгээр сард эхлүүлж байсан. Нийт 14 сарын хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэжээ.

Конвейерийн систем нь Герман улсын конвейерийн стандарт болох DIN стандартыг нутагшуулж үйлдвэрлэлийн технологид ашигласан бөгөөд жилд 15 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай.

Төв аймгийн Сэргэлэн суманд станц барьж байна

Нэг үе улсаараа эрчим хүчээ хязгаарлуулж, дэглүүлсэн ч ойрын өдрүүдэд харьцангуй тайван өнгөрч байна.

Дээр нь эрчим хүч хуримтлуулах станцыг Төв аймгийн Сэргэлэн суманд барьж, энэ онд ашиглалтад оруулахаар болсон нь мэдээг Улаанбаатар хотын захирагч дуулгасан нь нийслэлийнхний хувьд чамлахаар чанга атга болж буугаад буй.

Засгийн газар шинэ нисэхийн бүсэд 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд дээрх цахилгаан хуримтлуулах станцыг байгуулах юм.

Одоогоор Сэргэлэн дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж байна. Тус станцын бүтээн байгуулалтын хүрээнд мөн 100 МВт нарны панел, 90 МВт батарей хуримтлуурын станцыг барина. Улаанбаатар хотоос энэ сард багтааж эцсийн гүйцэтгэгчийг шалгаруулна.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Сэргэлэн дэд станцыг Улаанбаатар хотын эрчим хүч дамжуулах транзит станц болгон хөгжүүлэх нь нийслэлийн эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах стратегийн чухал ач холбогдолтой гэж мэдэгдээд байгаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Сэргэлэн дэд станц нь баруун талдаа Сонгинохайрхан дэд станц, зүүн талдаа Налайхын дэд станцтай холбогдож, хотын эрчим хүч дамжуулах транзит станц байх юм. Мөн Хүннү хотын өөрийн эх үүсвэрээс цэнэглэх 90 МВт-ын батарей хуримтлуурын станцыг барина.

Оргил ачааллын үед эрчим хүчний ачааллаас хуваалцах тус төслийн гүйцэтгэгчийг энэ сард багтаан төр, хувийн хэвшлийн түншлэлээр шалгаруулна.

Мөн дээрх 90 МВт батарей хуримтлуурын станцыг Сэргэлэн дэд станцтай холбож, дутагдаж буй эрчим хүчний хэрэглээнд бодит хувь нэмрээ оруулна” гэж мэдэгдээд байгаа.

Сэргэлэн дэд станц, 100 МВт нарны панел, 90 МВт батарей хуримтлуурын станцыг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотод эрчим хүчний хомсдол үүсэхгүй нөхцөл бүрдэх онцлогтой гэдгийг албаныхан тодотгосон.

Мөн Засгийн газар, нийслэл хоёр ирэх дөрөвдүгээр сард Дулааны тавдугаар цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлага тавив

Ардчилсан намын нэр бүхий гишүүд өнгөрсөн Пүрэв гаригт 4:11 мэдээллийн цагаараа Боловсролын сайд П.Наранбачрыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт өргөн барьснаа мэдэгдлээ. Ингэснээр Засгийн газрын тэргүүний хувьд хоёр дахь удаагаа Боловсролын сайдыг огцруулах шаардлагыг хүлээн авсан гэж хэлж болно. Учир нь өнгөрсөн оны зургадугаар сард УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Боловсролын сайд П.Наранбаярыг ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн үндэслэлээр огцруулах шаардлага тавьж байсан ч Ерөнхий сайд хүлээн аваагүй. Харин энэ удаад огцруулах шаардлага тавьсан үндэслэлээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Ц.Мөнхтуяа багш нарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувь нэмнэ гэж мэдэгдсэн ч бодит байдал дээр 177 мянган төгрөгөөр л өссөн нь хорогдол гэж хэлж болохоор залилангийн шинжтэй асуудал боллоо. Зарим нэмэгдлүүдийг “үндсэн цалинд шингээсэн” гэх нэрийдлээр хассан байна.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, Засгийн газрын тогтоолоор олгогдох ёстой нэмэгдлүүдийг үндэслэлгүйгээр тогтоосон. Хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас боловсролын салбар системийн хямралд орсон.

Үүний улмаас багш, ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, хүүхдийн сурч боловсрох эрх хохирч байна гэж үзэж, дээрх үндэслэлүүдэд тулгуурлан П.Наранбаяр сайдыг огцруулахыг шаардаж байна.

Үйл ажиллагаа, салбараа ойлгодоггүй П.Наранбаярыг огцруулж, ажлаа хийж чаддаг, салбараа ойлгодог хүнээр солихгүй бол боловсролын салбар унаж, доройтож, навсайж дууслаа. П.Наранбаяр сайдын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагуудыг үзээд гайхсан. Тэрбээр нэгдүгээр сард багш нар амардаг гэх ташаа мэдээлэл өгсөн. Үүнээс харахад салбараа мэддэггүй сайд гэдэг нь ойлгогдсон. Амласан 50 хувийн нэмэгдлийг бодитоор хэрэгжүүл. Хэрэв нэмж чадахгүй бол үүрэг хариуцлагаа хүлээх ёстой" гэсэн юм.

УИХ дахь МАН-ын бүлэг дотор ч Боловсролын сайдыг огцрох ёстойг сануулсан гишүүд олон байна.

Харин Засгийн газрын тэргүүн Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах уу, өмнөх шигээ хамгаалаад үлдэх үү гэдгийг ирэх өдрүүдэд хүлээх боллоо.

Ардын жүжигчин Э.Амартүвшин  Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртэв

Дэлхийн сонгодог урлагийн тайзнаа Монголынхоо нэрийг дуурсгаж яваа Ардын жүжигчин Э.Амартүвшин өнгөрч буй долоо хоногт эх орондоо хүрэлцэн ирж, Ерөнхий сайдын нэрэмжит шагналаа хүлээн авлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар шагналыг гардуулах үеэрээ “2025 оны Rome Opera Star Award-ын “Best Baritone”шагнал хүртсэн нь Оскар, Грэммийн шагналтай дүйцэхүйц шагнал юм” гэж онцолсон.

Ардын жүжигчин Э.Амартүвшинг эх орондоо ирсэн боломжийг нь ашиглаж Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон нь Opera Star Awards”-аас “Best Baritone” шагнал хүртсэн түүхэн амжилтад баяр хүргэн, хүндэтгэл үзүүлж Ж.Верди “Травиата” дуурийг хамтдаа толилуулав.

Тэрбээр дэлхийн сонгодог урлагийн дээжис болох “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг алдартай дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглож, дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж буй дэлхийн шилдэг баритон юм.

Ардын жүжигчин Э.Амартүвшин олон улсын уралдаан, тэмцээнүүдэд гаргасан амжилт:

2011 – “Baikal” Олон улсын дуурийн дуулаачдын уралдаан (Улан-Үдэ, ОХУ) 1-р байр
2011 – XIV Чайковскийн олон улсын уралдаан (Санкт-Петербург) 2-р байр, үзэгчдийн нэрэмжит шагнал
2012 – Placido Domingo “Operalia” олон улсын дуурийн дуулаачдын уралдаан (Бээжин, Хятад) 1-р байр
2013 – 50 дахь “Francisco Viñas” олон улсын уралдаан (Барселона) 2-р байр
Орос хөгжмийн шилдэг дуучин, Sabadell Опера найзуудын тусгай шагнал
2015 – BBC Cardiff Singer of the World Үзэгчдийн нэрэмжит шагнал
2016 – Seoul International Competition 3-р байр
2018 – ОХУ-ын Большой театрын “Bravo” шагнал
2020 – Италийн Arena di Verona Festival-аас олгодог “Opera Oscar” – Шилдэг баритон шагнал
2023 – Италийн Arena di Verona Festival-аас олгодог “Opera Oscar” – Шилдэг баритон шагналыг хоёр дахь удаа хүртсэн.
2024 – Дэлхийн агуу баритон “Ettore Bastianini”-д нэрэмжит “Trofeo di Bronzo” шагналыг хүртсэн. Энэхүү шагналаар дэлхийн алдартай дөрвөн баритон шагнагдаж байсан бол тав дахь нь Э.Амартүвшин болсон.
2025 – Rome Opera Star Award “Best Baritone” шагнал хүртсэн.
Г.ХОРОЛ



Нийтэлсэн огноо2026-02-09