1 EPSTEIN’S LONG TIES EXTENDED TO MONGOLIA, AND ITS RIO TINTO STOUSH WWW.AFR.COM PUBLISHED:2026/02/10      2 MONGOLIA RANKS AMONG THE LOWEST IN THE GLOBAL ORGANIZED CRIME INDEX 2025 WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/10      3 ‘RENEWABLE HEATING TARGETS 600 GER HOUSEHOLDS BY 2028’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/02/10      4 COMPANIES RAISE 2.6 BILLION USD FROM FOREIGN INVESTORS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/02/10      5 FOUR COUNTRIES RATIFY EURASIAN INTERIM TRADE AGREEMENT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/10      6 IN MONGOLIA, A CAMEL MILK PRODUCTION FARM IS SUCCESSFULLY OPERATING WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/10      7 KAZAKHSTAN RATIFIES AGREEMENT WITH MONGOLIA ON PENSION COOPERATION WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/02/10      8 S.DAVAASUREN: AIR POLLUTION DECREASED BY 26% COMPARED TO THE SAME PERIOD LAST YEAR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/09      9 PARLIAMENT SPEAKER UCHRAL NYAM-OSOR TO VISIT RUSSIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/09      10 THE MONGOLIAN FACTION IN THE 119TH CONGRESS OF THE USA HAS BEEN REESTABLISHED WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/09      УХАА ХУДАГ, БАРУУН НАР, НАРИЙН СУХАЙТ, ЭРДЭНЭТИЙН ҮҮСМЭЛ ОРДУУДААС 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД ХҮРТЭЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     “ХИЛИЙН ЗУРВАСТ ХЭРЭГЖИХ БОЛОМЖТОЙ 54 ТӨСӨЛ ХААЛТТАЙ БАЙНА” WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     ДАРХАН-АЛТАНБУЛАГ ЧИГЛЭЛИЙН 113 КМ АВТО ЗАМЫГ 4 ЭГНЭЭ БОЛГОН ӨРГӨТГӨХӨӨР СУДАЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСИЙГ ТАНИЛЦУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     INTELLNEWS: МОНГОЛ ТРАМПЫН “ЭНХИЙН ЗӨВЛӨЛ”-Д ЭЛССЭНЭЭР ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДЛОГОО ДАХИН ИДЭВХЖҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     Р.ДАВААДОРЖ: ЗӨВ БОДЛОГО, ХАТУУ ШАЛГУУР ТАВЬЖ ЧАДВАЛ ГАДААДЫН БАНК МОНГОЛД ХЭРЭГТЭЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН КОМИССЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.А.САГИНТАЕВТАЙ УУЛЗАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     ИЖ БҮРЭН КОНВЕЙЕР АШИГЛАЛТАД ОРСНООР НҮҮРСИЙГ СОРЧЛОХГҮЙ ЭКСПОРТОЛНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/09     Г.ЗАНДАНШАТАР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Д ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/09     ОЮУ ТОЛГОЙ: МОНГОЛ УЛС БА РИО ТИНТОГИЙН ХООРОНДОХ ӨНДӨР БООЦООТ ЗӨРЧИЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/09    

Intellnews: Монгол Трампын “Энхийн зөвлөл”-д элссэнээр гуравдагч хөршийн бодлогоо дахин идэвхжүүллээ www.eguur.mn

Хоёр хүчирхэг хөршийн дунд хавчигдаж, Москва, Бээжингийн нөлөөний тойрогт хэт ойртохоос үргэлж болгоомжилж ирсэн Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан "Board of Peace" буюу "Энхийн зөвлөл" хэмээх санаачилгад нэгдсэн нь улс төрийн түншлэлээ төрөлжүүлэх урт хугацааны бодлогынх нь илэрхийллийн нэг хэлбэр болсон юм.

Монголын Засгийн газар энэхүү санаачилгад ямар хүрээнд оролцох, санхүүгийн ямар нэг үүрэг хүлээсэн эсэх талаар одоогоор дэлгэрэнгүй болоогүй.

Трамп "Энхийн зөвлөл"-ийг мөргөлдөөнүүдийг шийдвэрлэхэд зуучлах, дайны дараах тогтвортой байдал, эдийн засгийн сэргээн босголтод чиглэсэн олон талт механизм хэмээн тодорхойлж, анхны анхаарах бүс нутгаар Газа хотыг нэрлээд буй. Гэхдээ энэ талаарх урт хугацааны зорилго нь одоогоор бүрэн тодорхой болоогүй байна.

Барууны орнууд, мөн Орос, Хятад энэ санаачилгад төдийлөн нэгдэхгүй байгаа ч Монголын хувьд энэ нь үзэл суртлын бус, илүү прагматик тооцоолол байж болох талтай. Асар их баялаг нөөцтэй ч дэд бүтцийн хувьд хязгаарлагдмал улсын хувьд Улаанбаатар уг зөвлөлийг ашиглан Вашингтонтой улс төр, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх боломж гэж харж байж мэднэ.

Монголын гадаад бодлого нь Орос, Хятадаас өөр орнуудтай харилцаагаа илүү ойр хөгжүүлэх гуравдагч хөршийн стратегийг баримталж буй. Үүний зорилго нь дипломат бие даасан байдлаа хадгалах, шууд хөршүүдээсээ хэт хараат болохоос зайлсхийх явдал юм. Энэ хүрээнд АНУ нь бэлгэдлийн болон стратегийн хувьд онцгой байр суурь эзэлдэг.

“Mongolia Weekly” цахим товхимлын редактор Амар Адъяа “Түүхийн хувьд Монгол Улс хямралын үеүдийг ашиглан АНУ-тай ойртож ирсэн. Жишээлбэл, 1990 онд Кувейтийг эзлэн түрэмгийлснийг буруутгасан, мөн 2003 онд сайн дурын эвсэлд нэгдсэн зэргээс үүнийг харж болно хэмээн хэлсэн юм.

2003 онд Монгол Улс АНУ тэргүүтэй хүчний бүрэлдэхүүнд цэрэг илгээж, Иракийн дайнд оролцсон. Тухайн үед ЗХЖШ-ын дарга байсан хошууч генерал Т.Тогоо АНУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Агаарын цэргийн генерал Ричард Б. Майерсыг Монголд айлчлах үеэр нь хүлээн авч, Вашингтоноос ирүүлсэн талархлыг сонсож байв.

1990 онд Жеймс Бейкер гуравдагч хөрш гэсэн нэр томьёог гаргаж ирсэн бол, "Энхийн зөвлөл"-ийн үүсгэн байгуулагч гишүүнчлэл нь 2026 онд "Гуравдагч хөрш 2.0’ гэж хэлж болохоор байна. “Mongolia Weekly”-ийн редактор Амар Адъяа “Ялангуяа Трамп чухал ашигт малтмалд төвлөрсөн их гүрнүүдийн өрсөлдөөнд шилжиж буй энэ үед АНУ-ыг Орос, Хятадын эсрэг жин дарах идэвхтэй тэнцвэржүүлэгч хэвээр байлгах арга зам нь энэ юм" хэмээн тодотгосон билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар энэхүү зөвлөлийг АНУ-ын засаг захиргаатай өндөр түвшний шууд харилцаа тогтоох гарц гэж харж байгаа бололтой.

Улаанбаатарын хувьд боломжит зорилгууд нь АНУ-ын цагаачлалын бодлогын хязгаарлалтыг зөөлрүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж магадгүй. Монгол Улс мөн уул уурхайн салбартаа барууны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг эрмэлзэж буй.

Мөн Улаанбаатар АНУ-аас санхүүждэг "Millennium Challenge Corporation"-ийн гэрээ, хөтөлбөрүүдийг сунгах сонирхол бий. 2013 онд дууссан 285 сая ам.долларын анхны гэрээ нь эрүүл мэнд, мэргэжлийн боловсрол, эрчим хүч, тээврийн салбарт чиглэж байсан. Харин 350 сая ам.долларын хоёр дахь гэрээ нь Улаанбаатарын усны хомсдолд анхаарсан төсөл юм.

Амарын хэлснээр, хэрэв Дональд Трамп Улаанбаатарт айлчилбал, эсвэл хоёр улсын хооронд шууд нислэг эхэлбэл дотоодын улс төрийн хувьд дипломат том амжилт гэж үнэлэгдэх аж.

Мөн тэрбээр хэлэхдээ "Энхийн зөвлөл"-ийн гүйцэтгэх хороонд багтдаг Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр Монголыг энэхүү санаачилгад татан оролцуулахад гүүр болж өгсөн байх магадлалтай аж.

Улаанбаатар энэ санаачилгыг НҮБ-ын энхийг сахиулагчдаа шинэ чиглэлд ашиглах боломж гэж харж байж магадгүй. “Өмнөд Суданд хэрэгжиж буй НҮБ-ын мандат дуусах шатандаа орж байгаа тул Монгол шинэ талбар хайж байна. Гаити зэрэг улс орнуудад "Энхийн зөвлөл"-ийн тогтвортой нөхцөл байдлыг бий болгох ажиллагаанд энхийг сахиулагчдаа оролцуулснаар тэрбум ам.долларын гишүүнчлэлийн хураамжийг мөнгөн бус хувь нэмрээр орлуулах боломжтой” хэмээн нэмж тайлбарласан юм.

Германы Мэнхаймын их сургуулийн Монгол судлаач Жулиан Диркесийн хэлснээр, энэ шийдвэр нь Монголын олон талт санаачилгад идэвхтэй нэгдэх сонирхолтой нийцэж байна. “Монголын гадаад бодлогын нэг зорилго нь аль болох олон улстай найрсаг харилцаа хадгалах явдал. Тиймээс Засгийн газарт нээлттэй бараг бүх олон талт санаачилгад Монгол идэвхтэй нэгдэж ирсэн” гэж тэр онцлов.

Гэвч ийм хандлага нь өмнө нь дипломат хүндрэл үүсгэж байсан. 2024 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Улаанбаатарт айлчилсан явдлыг дурдаж болно. Монгол Улс Олон улсын Эрүүгийн шүүхийн гишүүн бөгөөд уг шүүх Путиныг дайны гэмт хэрэгтнээр баривчлах захирамж гаргасан. Гэсэн ч Монгол Улс тус Олон Улсын Эрүүгийн шүүхтэй байгуулсан үүрэг амлалтаа үл харгалзан Путиныг улаан хивсээр угтан авсан нь тэнцвэрийн бодлогын эмзэг талыг дахин харуулсан билээ.

2004 оны есдүгээр сард Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхээс гаргасан баривчлах захирамжийг үл тоон, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг албан ёсны айлчлалаар хүлээн авсан. Айлчлалын үеэр Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамт буй нь.

Диркесийн хэлснээр, Монголын Засгийн газар энэхүү санаачилгад нэгдэх нь сөрөг үр дагавар багатай гэж тооцоолж байж магадгүй гэв. “Хэт реалист, бүр магадгүй ёжтой дүгнэлт хийвэл "Энхийн зөвлөл" юу ч бодитоор хэрэгжүүлэхгүй байх магадлалтай. Тиймээс нэгдсэний гарзгүй" гэсэн юм.

“Мэдээж, АНУ нь Монголын Засгийн газрын хувьд бэлгэдлийн чанартай юм шиг авч гуравдагч хөршийн холбоог хадгалж, хоёр том хөршийн дарамтыг сөрөхөд онцгой чухал үүрэгтэй. Монгол гурван талт, төвийг сахих эмзэг тоглолт хийж байна. Хэрэв Москва "Энхийн зөвлөл"-д нээлттэй хандвал Улаанбаатар Кремлийн хариу үйлдлээс болгоомжлохгүйгээр Вашингтонтой "сээтэгнэх" боломжтой" хэмээн Диркес тодотгов.

Одоогоор Бээжингийн хариу үйлдэл нам гүм хэвээр. Харин Улаанбаатар тодорхой эрсдэлийг үүрэхэд бэлэн харагдаж байна. Маргаантай ч гэлээ, дахин нэг ширээний ард суух суудалтай байх нь огт оролцоогүй үлдэхээс дээр гэсэн тооцоолол байж болох юм.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: BNE Intellnews



Нийтэлсэн огноо2026-02-10