1 SOLAR POWER PLANT TO BE BUILT IN THE WESTERN REGION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      2 ECONOMIC GROWTH REMAINS STRONG AS FOREIGN INVESTMENT DECLINES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      3 HILTON ENTERS MONGOLIA WITH THE SIGNING OF CONRAD ULAANBAATAR, MARKING A NEW CHAPTER FOR LUXURY HOSPITALITY IN THE CAPITAL WWW.MARKETSCREENER.COM PUBLISHED:2026/03/17      4 MONGOLIA’S DEMOCRATIC PARTY GROUP TO NOT ATTEND PARLIAMENTARY SESSIONS UNTIL SPEAKER N. UCHRAL RESIGNS WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/03/17      5 DEMOCRATIC PARTY GROUP NOT TO ATTEND PARLIAMENTARY SESSIONS UNTIL SPEAKER N.UCHRAL RESIGNS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/16      6 TMK ENERGY HITS RECORD GAS FLOW AT MONGOLIAN CSG PILOT WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/03/16      7 MONGOLIA WILL PURCHASE 100% OF PETROLEUM PRODUCTS FROM RUSSIA — STATED THE DEPUTY MINISTER WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/16      8 TAX REFORM PACKAGE TO REDUCE TAX BURDEN BY MNT 2.7 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/16      9 EU–MONGOLIA COOPERATION ON GREEN, SUSTAINABLE INVESTMENT STRENGTHENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/16      10 OYU TOLGOI MANAGEMENT FEE REDUCTION TALKS TO BE FINALIZED IN MARCH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/16      АНУ-ЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦ МОНГОЛД ДАХИН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ҮҮ? WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     БАРУУН БҮСЭД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     ТРАССТ ӨРТӨЖ БУЙ ГАЗАР АШИГЛАГЧДЫН ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙГ ХЭСЭГЧЛЭН ЦУЦАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     "УЛААНБААТАР МЕТРО"-НЫ БАРИЛГА УГСРАЛТЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙГ 07.03-НД НЭЭНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     ЖУУЛЧДЫН ТОО ӨНГӨРСӨН ЖИЛЭЭС 38,6 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ 4.4 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     БОДИТ ЦАЛИНГИЙН ИНДЕКС ӨМНӨХ УЛИРЛААС 3.9 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     "Н.УЧРАЛ АЛБАН ТУШААЛАА ӨГӨХ ХҮРТЭЛ ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНД ОРОЛЦОХГҮЙ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     У.ХҮРЭЛСҮХ: УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИН БАТАЛНА ГЭДЭГТ НАЙДАЖ БАЙНА НИЙТЭЛСЭН:2026/03/16    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

АНУ-ын Мянганы сорилтын корпорац Монголд дахин буцалтгүй тусламж үзүүлэх үү? www.eagle.mn

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Усны компакт хөтөлбөр энэ сарын 31-нд хэрэгжиж дуусна. Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах уг хөтөлбөрийн хүрээнд баригдсан Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг өчигдөр ашиглалтад орууллаа. Мөн ирэх тавдугаар сард Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрээ ашиглалтад оруулах юм.

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн нээлтэд АНУ-аас тус улсын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ тэргүүнтэй албаны хүмүүс оролцлоо. Энэхүү арга хэмжээний үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нэгэн шинэ мэдээлэл дуулгасан нь АНУ-ын Мянганы сорилтын корпорац Монгол Улсад дахин хөтөлбөр хэрэгжүүлэхээр яриа хэлэлцээ хийж байгаа тухай мэдээлэл байлаа. Тэрээр “АНУ манай Гадаад харилцааны яамтай Засгийн газар хоорондын комисс гэдэг шиг Улс төрийн зөвлөлдөх уулзалт гэсэн хурал хийдэг. Энэ хурал маргааш (өнөөдөр) Гадаад харилцааны яаманд болно. Хуралд АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ оролцоно. Хурлын үеэр цаашид гуравдугаар компакт хэрэгжүүлэх саналыг хэлэлцэнэ. Би сарын өмнө АНУ-д ажиллахдаа Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кристофер Ландаутай уулзаж гуравдугаар компакт хэрэгжүүлэх санал тавьж, хэрэгжүүлэхээр болсон тохиолдолд ямар төсөл хэрэгжүүлэх вэ гэдгээ танилцуулсан.

1.    Нүүрснээс эрчим хүч гаргах төсөл,

2.    Газрын ховор элемент дээр хамтарч ажиллах төсөл,

3.    Боловсрол, соёлын чиглэлээр хамтран ажиллаж говьд, эсвэл Хархорин хотод дэлхийн хэмжээний үлэг гүрвэлийн музей байгуулах санал тавьсан.

АНУ манай энэ саналд ач холбогдол өгч байгаа. Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ тэргүүтэй хүмүүс энэ саналыг судалж холбогдох хүмүүстэй нь уулзах үүрэг даалгавартай ирсэн. Маргааш (өнөөдөр)-ийн хурлаар үүнийг хэлэлцэнэ. Ингэснээр Засгийн газар хоорондын томоохон хэлэлцээний эхлэл тавигдана” гэсэн юм.

Мянганы сорилтын корпорац нь АНУ-ын Засгийн газрын бүтцийн байгууллага бөгөөд хөгжиж буй орнуудад буцалтгүй тусламж олгодог. Манай улсад анхны хөтөлбөрөө 2008-2013 онд өмчийн эрх, эрүүл мэнд, мэргэжлийн боловсрол, авто зам, агаарын бохирдол зэрэг таван гол чиглэлд хэрэгжүүлсэн бол хоёр дахь хөтөлбөрөө Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа юм. Хоёр дахь хөтөлбөр буюу Усны компакт хөтөлбөрийг төлөвлөсөн хугацаандаа хэрэгжүүлсэн нь гурав дахь хөтөлбөрийн тухай яриа хэлэлцээ хийхэд давуу тал болж байгаа гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлж байлаа.

АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь нэг улсад гурван хөтөлбөр хэрэгжүүлж байгаагүй бөгөөд дараагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болбол Монгол Улс нь гурван хөтөлбөр хэрэгжүүлсэн анхны улс болох юм.



Нийтэлсэн огноо2026-03-17