1 MONGOLIA WANTS TO INCREASE IMPORTS OF OIL, PETROLEUM PRODUCTS FROM KAZAKHSTAN WWW.INTERFAX.COM PUBLISHED:2026/03/24      2 CHAIRMAN UCHRAL HOLDS TALKS WITH CHAIRMAN ZHAO LEJI WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/24      3 MONGOLIA-UK ROUNDTABLE MEETING HELD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/24      4 RESIDENTS OF UVS PROVINCE EXPRESS SUPPORT FOR BILL TO RECALL PARLIAMENT MEMBERS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/24      5 B.ENKHBAYAR: L.OYUN-ERDENE MADE FOUR OF THE SIX OFFTAKE AGREEMENTS. HE IS TALKING ABOUT THE CORRUPTION THAT HE RECEIVED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/24      6 SPEAKER VISITS BEIJING ROBOTICS INDUSTRIAL PARK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/24      7 45TH ANNIVERSARY OF THE FIRST MONGOLIAN IN SPACE MARKED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/24      8 MONGOLIA HAS ONCE AGAIN PROVEN TO BE AN ISLAND OF FREEDOM, ACCORDING TO THE WORLD FREEDOM INDEX WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/23      9 WORKING GROUP RECOVERS MNT 120 BILLION IN DEBTS OVER SIX MONTHS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/23      10 SPACE COOPERATION CONFERENCE MARKS MILESTONE IN MONGOLIA’S SPACE HISTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/23      Ж.ЭНХБАЯР: КОРОНАВИРУСТ ЦАР ТАХЛЫН ҮЕД ХЭРЭГЖҮҮЛСЭНТЭЙ АДИЛ ДАЙНЫ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     МАН-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ХКН-ЫН ТӨВ ХОРООНЫ УЛС ТӨРИЙН ТОВЧООНЫ БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮН ЦАЙ ЧИТАЙ УУЛЗАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     Ж.ЭНХБАЯР: ШАТАХУУНЫ ҮНЭ 20 ХУВИАР НЭМЭГДЭХЭД ИНФЛЯЦ НЭГ ХУВИАР ӨСӨХ МАГАДЛАЛТАЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     “АЗИЙН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГЭЭР ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ” ХЭЛЭЛЦЭЭРТ БЭЛТГЭЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ ХАМТРАН АЖИЛЛАХААР 7 АЖ АХУЙН НЭГЖ, КОНСОРЦИУМ САНАЛ ИРҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     "ОЙРХ ДОРНОДЫН АСУУДЛААС ҮҮДЭЖ ДИЗЕЛЬ ТҮЛШ, ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЭХ ЭРСДЭЛ ҮҮСЭЖ БАЙНА" WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     Б.ГАНХУЯГ ХУГАЦААНААСАА 6 САРЫН ӨМНӨ БУЮУ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ СУЛЛАГДАХААР БОЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     МОНГОЛ, БРИТАНИЙН ХАРИЛЦААГ ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ТҮВШИНД ХҮРГЭХЭЭР ХЭЛЭЛЦЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/23     АПУ ДЭЙРИ ХХК-ИЙН ШИНГЭН СҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ӨДӨРТ 10 ТОННООР НЭМЭГДЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/23     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР ГОЛ ГУДАМЖ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛАЛ 13.5 ХУВИАР БУУРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/23    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Ойрх Дорнодын асуудлаас үүдэж дизель түлш, шатахууны үнэ нэмэгдэх эрсдэл үүсэж байна" www.eguur.mn

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Гадаад орчинд үүсэж буй нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөл байгуулсан.

Тус Зөвлөлийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахалж, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Үндэсний статистикийн хорооны дарга нар (зөвшилцсөнөөр) гишүүнээр ажиллаж байна. 

Зөвлөлийн хурал өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцлоо. Ойрх дорнодын мөргөлдөөнтэй холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүн, дизель түлш, шатахууны үнэ нэмэгдэх эрсдэл үүсэж байна. Коронавируст халдварын цар тахлын үр нөлөөг бууруулах, үндэсний хариу арга хэмжээ, бэлэн байдлыг бэхжүүлэх арга хэмжээ авч ажилласан шиг онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулж хэлэлцүүлэхийг Зөвлөлийн дарга Ж.Энхбаярт даалгав.  

Хаврын тариалалтад шаардлагатай шатахуун, үр, бордооны нөөцийг бэлтгэж тасалдал үүсгэхгүй байх, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хангахад анхаарч ажиллахыг салбарын удирдлагуудад үүрэг болголоо. Мөн эмийн нөөцийг зохих түвшинд бүрдүүлэх, худалдан авах, нийлүүлэлтэд анхаарах ёстой гэлээ. Учирч болзошгүй эрсдэлд бэлэн байдлыг хангаж, цэгцтэй, зохион байгуулалтын харилцан уялдаатай ажиллахыг анхаарууллаа.

Тус хуралд Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Ойрх дорнодын мөргөлдөөн-Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, дайны нөхцөл байдал, цар хүрээ, инфляцын эрсдэл, стратегийн салбаруудын бэлэн байдал, үндэсний сөрөн тэсвэрлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хямралт үед төсөв, санхүүгийн удирдлагыг уян хатан хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн төсөл боловсруулж УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж тус Зөвлөл үзлээ.

Т.БАТСҮРЭН



Нийтэлсэн огноо2026-03-24