1 MONGOLIA WANTS TO INCREASE IMPORTS OF OIL, PETROLEUM PRODUCTS FROM KAZAKHSTAN WWW.INTERFAX.COM PUBLISHED:2026/03/24      2 CHAIRMAN UCHRAL HOLDS TALKS WITH CHAIRMAN ZHAO LEJI WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/24      3 MONGOLIA-UK ROUNDTABLE MEETING HELD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/24      4 RESIDENTS OF UVS PROVINCE EXPRESS SUPPORT FOR BILL TO RECALL PARLIAMENT MEMBERS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/24      5 B.ENKHBAYAR: L.OYUN-ERDENE MADE FOUR OF THE SIX OFFTAKE AGREEMENTS. HE IS TALKING ABOUT THE CORRUPTION THAT HE RECEIVED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/24      6 SPEAKER VISITS BEIJING ROBOTICS INDUSTRIAL PARK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/24      7 45TH ANNIVERSARY OF THE FIRST MONGOLIAN IN SPACE MARKED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/24      8 MONGOLIA HAS ONCE AGAIN PROVEN TO BE AN ISLAND OF FREEDOM, ACCORDING TO THE WORLD FREEDOM INDEX WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/23      9 WORKING GROUP RECOVERS MNT 120 BILLION IN DEBTS OVER SIX MONTHS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/23      10 SPACE COOPERATION CONFERENCE MARKS MILESTONE IN MONGOLIA’S SPACE HISTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/23      Ж.ЭНХБАЯР: КОРОНАВИРУСТ ЦАР ТАХЛЫН ҮЕД ХЭРЭГЖҮҮЛСЭНТЭЙ АДИЛ ДАЙНЫ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     МАН-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ХКН-ЫН ТӨВ ХОРООНЫ УЛС ТӨРИЙН ТОВЧООНЫ БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮН ЦАЙ ЧИТАЙ УУЛЗАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     Ж.ЭНХБАЯР: ШАТАХУУНЫ ҮНЭ 20 ХУВИАР НЭМЭГДЭХЭД ИНФЛЯЦ НЭГ ХУВИАР ӨСӨХ МАГАДЛАЛТАЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     “АЗИЙН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГЭЭР ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ” ХЭЛЭЛЦЭЭРТ БЭЛТГЭЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ ХАМТРАН АЖИЛЛАХААР 7 АЖ АХУЙН НЭГЖ, КОНСОРЦИУМ САНАЛ ИРҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     "ОЙРХ ДОРНОДЫН АСУУДЛААС ҮҮДЭЖ ДИЗЕЛЬ ТҮЛШ, ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЭХ ЭРСДЭЛ ҮҮСЭЖ БАЙНА" WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     Б.ГАНХУЯГ ХУГАЦААНААСАА 6 САРЫН ӨМНӨ БУЮУ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ СУЛЛАГДАХААР БОЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     МОНГОЛ, БРИТАНИЙН ХАРИЛЦААГ ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ТҮВШИНД ХҮРГЭХЭЭР ХЭЛЭЛЦЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/23     АПУ ДЭЙРИ ХХК-ИЙН ШИНГЭН СҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ӨДӨРТ 10 ТОННООР НЭМЭГДЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/23     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР ГОЛ ГУДАМЖ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛАЛ 13.5 ХУВИАР БУУРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/23    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

МАН-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Читай уулзав www.montsame.mn

МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид ХКН-ын урилгаар БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд өнөөдөр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Цай Читай Хятадын Ардын Их Хурлын ордонд уулзав.

Уулзалтын үеэр МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Монгол Ардын нам болон ХКН нь 105 жилийн түүхтэй улс төрийн хүчнүүд болохыг онцолж, хоёр намын харилцаа, хамтын ажиллагаа нь улс орны хөгжилд чухал түлхэц үзүүлж ирснийг тэмдэглэв. Мөн 14 дэх удаагийн БХАТИХ-ын дөрөвдүгээр чуулган амжилттай болж, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 15 дугаар таван жилийн төлөвлөгөөгөө баталсанд баяр хүргэв.

Тэрбээр хоёр улсын Төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор монгол, хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж, хоёр улсын хооронд олон жил ярьсан томоохон бүтээн байгуулалтын ажил, төсөл хөтөлбөрүүд эрчимтэй урагшилж, бодит үр дүнд хүрч буйд монголын тал сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв.

МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал хэлэхдээ, хоёр тал тус тусын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хөгжлийн зам, язгуур эрх ашгийг хүндэтгэдгийг цохон онцлоод, Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай дэмждэгийг илэрхийлэв. Монголын тал БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Бүс ба Зам” болон Даян дэлхийн санаачилгуудыг дэмждэгээ үргэлжлүүлэх болно гэдгийг тэмдэглэв.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Цай Чи МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учралыг намын даргын хувиар гадаад айлчлалаа хөрш БНХАУ-аас эхэлж буйд баяртай байгаагаа илэрхийлж, нам хоорондын найрсаг харилцаа нь улс хоорондын хөгжлийн чухал үндэс суурь болдгийг онцлон тэмдэглэж, энэ хүрээнд залуучуудын солилцоо, харилцан айлчлалыг тогтмол хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа онцлов.

Түүнчлэн хоёр улсын Төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн нэгдмэл ойлголт, ажлуудыг бодит үр дүнд хүргэхэд Монголын талтай идэвхтэй хамтран ажиллахаа Хятадын тал илэрхийлэв.  Мөн хоёр улсын хооронд урт хугацаанд тогтвортой, харилцан ашигтай хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд ХКН зүгээс дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Монголын талаас дэвшүүлж буй сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хот байгуулалт зэрэг томоохон төсөлд ач холбогдол өгч нааштайгаар судалж үзэхээ илэрхийлэв.



Нийтэлсэн огноо2026-03-24