Солонгос хэл дээрх Улаанбаатар хотын нэршлийг шинэчилжээ www.eagle.mn
Нийслэл хотын нэрийг солонгос хэл дээр бичих албан ёсны хэлбэрийг монгол хэлний дуудлага, бичлэгтэй ойртуулан “Улаанбаатар” болгон өөрчилсөн талаар БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам мэдээллээ.
Энэхүү өөрчлөлтийг хийхдээ Монгол Улсын Гадаад харилцааны яамны гаргасан хүсэлтийг тус улсын хэлний үндэсний хүрээлэн судалж, хэлзүйн болон дуудлагын онцлогт нийцүүлэн шийдвэрлэсэн байна.
Өмнө нь орос хэлний нөлөөгөөр “Уланбатор” хэмээн бичиж ирсэн нь монгол хэлний зөв дуудлага, бичлэгээс зөрдөг төдийгүй албан харилцаанд ойлгомжгүй байдал үүсгэдэг байсан гэж тайлбарлажээ. Тус яамнаас “Уг шийдвэр нь хоёр улсын ард иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, найрсаг харилцааг бэхжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ” хэмээн онцлов.
Ингэснээр солонгос хэл дээрх монголын нийслэлийн нэршил албан ёсоор монгол хэлтэй илүү нийцсэн хэлбэрт шилжиж байгаа юм.
Нийтэлсэн огноо2026-03-25





