1 MONGOLIA HIKES DIESEL PRICE BY 300 MNT WWW.NEWS.MN PUBLISHED:2026/03/25      2 GOVERNMENT TO LIBERALIZE ENERGY PRICES BY END OF YEAR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/25      3 MONGOLIA’S MEAT EXPORTS TO MIDDLE EAST REACH USD 60 MILLION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/25      4 NO DISRUPTIONS IN FUEL SUPPLY; DOMESTIC RESERVES AT NORMAL LEVELS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/25      5 S. KOREA, MONGOLIA DISCUSS ACCELERATING ECONOMIC PARTNERSHIP NEGOTIATIONS WWW.ENGLISH.KYODONEWS.NET PUBLISHED:2026/03/25      6 SOUTH KOREA CHANGES KOREAN SPELLING OF MONGOLIAN CAPITAL TO RESPECT LOCAL PRONUNCIATION WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/03/25      7 FROM FORECASTS TO FORESIGHT: STRENGTHENING MONGOLIA’S CLIMATE INTELLIGENCE THROUGH PARTNERSHIP WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/03/25      8 MONGOLIA WANTS TO INCREASE IMPORTS OF OIL, PETROLEUM PRODUCTS FROM KAZAKHSTAN WWW.INTERFAX.COM PUBLISHED:2026/03/24      9 CHAIRMAN UCHRAL HOLDS TALKS WITH CHAIRMAN ZHAO LEJI WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/24      10 MONGOLIA-UK ROUNDTABLE MEETING HELD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/24      УЛСЫН ТӨСВӨӨР БАРИГДСАН БАРИЛГЫГ ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДДЭЭ ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     СОЛОНГОС ХЭЛ ДЭЭРХ УЛААНБААТАР ХОТЫН НЭРШЛИЙГ ШИНЭЧИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     "KFC, PIZZA HUT” НЭРИЙГ АШИГЛАСАН ЗАЛИЛАНГИЙН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ ДОЛОО ХОНОГТ ₮1.1 ТЭРБУМД ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 35 ХУВИЙГ “ОЮУ ТОЛГОЙ” ХИЙЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     "ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНИЙГ 300 ТӨГРӨГӨӨР НЭМЭХЭЭР БОЛЛОО" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     Д.БАЯСГАЛАН: ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ХЭЛСЭН БҮХЭН ОР ҮНДЭСГҮЙ, БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛС WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     ТӨРИЙН ОРОН СУУЦЫГ ИРГЭДЭД ХӨЛСЛҮҮЛЭХ, ӨМЧЛҮҮЛЭХ, БОРЛУУЛАХ ШИНЭЧИЛСЭН ЖУРАМ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     Ж.ЭНХБАЯР: КОРОНАВИРУСТ ЦАР ТАХЛЫН ҮЕД ХЭРЭГЖҮҮЛСЭНТЭЙ АДИЛ ДАЙНЫ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     МАН-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ХКН-ЫН ТӨВ ХОРООНЫ УЛС ТӨРИЙН ТОВЧООНЫ БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮН ЦАЙ ЧИТАЙ УУЛЗАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     Ж.ЭНХБАЯР: ШАТАХУУНЫ ҮНЭ 20 ХУВИАР НЭМЭГДЭХЭД ИНФЛЯЦ НЭГ ХУВИАР ӨСӨХ МАГАДЛАЛТАЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Улсын төсвөөр баригдсан барилгыг хамаарал бүхий этгээддээ шилжүүлжээ www.news.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2026 оны гуравдугаар сарын 16-20-ны өдрүүдэд хийсэн хяналт шалгалтын ажлын дүнгээ танилцууллаа.

Тус хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 511 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаснаас 307 мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна. Харин үлдсэн 204 нэр дэвшигчийн мэдүүлгийг одоогоор үргэлжлүүлэн хянаж байгаа аж.

Шалгалтын явцад тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөлтэй нэг нэр дэвшигч илэрсэн. Энэ талаар томилох эрх бүхий албан тушаалтанд албан ёсоор мэдэгдсэн байна. Энэ нь төрийн албанд томилогдох үйл явцад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт үр дүнтэй хэрэгжиж байгааг харуулж буй юм.

Мөн өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой нийт 132 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 25-ыг нь хянан шийдвэрлэжээ. Үлдсэн гомдол, мэдээлэлд холбогдох шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Хяналт шалгалтын хүрээнд ноцтой зөрчил илэрсэн тохиолдлууд ч байна. Тухайлбал, төрийн өмчид бүртгэлтэй тоног төхөөрөмжийг бусдад дур мэдэн шилжүүлэн өгснийхөө хариуд бэлэн мөнгө авсан, мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан барилгын газрыг хамаарал бүхий этгээддээ шилжүүлсэн зэрэг үйлдлүүд илэрчээ. Эдгээр нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул холбогдох материалыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн байна.

Түүнчлэн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг нарийвчлан шалгасан талаар албаныхан мэдээллээ. Энэхүү ажиллагаа нь төрийн албаны ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэхэд чиглэж байгааг онцоллоо.



Нийтэлсэн огноо2026-03-25