“УБТЗ” ХНН: Дөрөвдүгээр сард коксжсон хөх нүүрсийг тээвэрлэж дуусгана www.eguur.mn
Өнгөрсөн намраас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд коксжсон хөх нүүрсийг БНХАУ-аас импортоор авч гэр хорооллын айл өрхүүдийн дулааны хэрэгцээнд нийлүүлж эхэлсэн. Уг коксжсон хөх нүүрсийг Эрээн өртөөнөөс хүлээн авч тээвэрлэх ажлыг өнгөрсөн оны 9 дүгээр сарын 20-ноос өнөөдрийг хүртэл “Улаанбаатар төмөр зам” ХНН гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 367 мянган тонн коксжсон хөх нүүрс тээвэрлэхээс 154 галт тэрэг буюу 350,2 мянган тонныг тээвэрлээд байна. Үлдсэн 16,8 мянган тонн хөх нүүрсийг 4 дүгээр сарын 20-ны дотор тээвэрлэж дуусгахаар төлөвлөж байна.
Нийтэлсэн огноо2026-03-30





