1 THE UNRULY FEW: MONGOLIA FACES ANOTHER GOVERNMENT CHANGE  WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/03/31      2 PARLIAMENT VOTES TO REMOVE SPEAKER UCHRAL, CLEARING PATH TO PRIME MINISTERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/30      3 MONGOLIA RECEIVES UP TO $1 BILLION IN BIDS FOR BORTEEG COAL DEPOSIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/30      4 ANNUAL POLITICAL DIALOGUE BETWEEN THE UK AND MONGOLIA: JOINT PRESS STATEMENT WWW.GOV.UK PUBLISHED:2026/03/30      5 COP17 ROADS, SITE, PARKING WORKS REACH 65 PERCENT COMPLETION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/30      6 CITY LAUNCHES BOND TRADING FOR THERMAL POWER PLANT PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/30      7 PRODUCTION BRANCH OF CHINA'S LARGEST TRUCK MANUFACTURER TO OPEN IN MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2026/03/30      8 INTERNAL PARTY SPLITS FORCE MONGOLIA’S PM TO STEP DOWN WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/03/30      9 MONGOLIA PLANS TO PROVIDE FULL MOBILE COVERAGE ACROSS ITS VAST TERRITORY BY 2028 WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/30      10 MPP BACKS UCHRAL FOR PRIME MINISTER WITH 99.7 PERCENT VOTE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/30      ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/31     НООЛУУРЫН ҮНЭ 198 МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/31     “ӨРГӨӨ” ЗОЧИД БУУДЛЫГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БУЦААН АВЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/31     Н.УЧРАЛ: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГА, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДӨРВӨН ЗАМ, ДӨРВӨН ЧӨЛӨӨЛӨЛТИЙН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/31     Н.НАНДИНХҮСЭЛ WNCAA DIVISION I-Д ТОГЛОХ АНХНЫ МОНГОЛ ТАМИРЧИН БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/30     ДЦС-5 ТӨСЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ ₮200 ТЭРБУМЫН БОНДЫГ АРИЛЖААЛАВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/30     “УБТЗ” ХНН: ДӨРӨВДҮГЭЭР САРД КОКСЖСОН ХӨХ НҮҮРСИЙГ ТЭЭВЭРЛЭЖ ДУУСГАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/30     СЭЛБЭ ГОЛЫН ГАДНА ТОХИЖИЛТЫН АЖЛЫГ ЗУРГАДУГААР САРД ДУУСГАНА ГЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/30     ОЙРХ ДОРНОДЫН ДАЙН: ДЭЛХИЙД НҮҮРСНИЙ ҮНЭ ӨСӨЖ БАЙХАД МОНГОЛ УЛСЫН АЛДАЖ БУЙ БОЛОМЖ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/30     МАН-ЫН ДАРГА Н.УЧРАЛЫГ 99.7 ХУВИЙН САНАЛААР ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ ДЭМЖЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/29    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авчээ www.news.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр /2026.03.30/ Соёлын төв өргөөнд болж, хотын дарга Х.Нямбаатар алдагдсан өмч болох “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авсныг мэдээлжээ.

Тодруулбал, Хотын дарга Х.Нямбаатар “Өргөө” зочид буудлыг нийслэлд бүрэн буцаан авч, эцсийн өмчлөгчөөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүртгэгдсэнийг мэдэгдээд, цаашид өмчөө эзний байр сууринаас удирдан ажиллах шаардлагатайг хэлэв. Түүнчлэн Соёлын төв өргөөний нэг корпусыг "Сод Монгол Групп" ХХК-иас буцаан авах бөгөөд цаашид нийслэлээс алдагдсан бусад өмчүүдийг ч эргүүлэн авахаа илэрхийлсэн байна.

НИТХ-ын шийдвэрийн дагуу хотын захирагч Х.Нямбаатар хуучнаар “Өргөө” зочид буудлын 75 хувийг нийслэлийн өмчид шилжүүлэх үүрэг хүлээгээд байсан юм. Түүхийг сөхвөл, 2007 онд НИТХ-аас уг зочид буудлыг татан буулгаж, “Дун өргөө” ХХК-ийг байгуулан 75 хувийг “Хар дун” компанид, 25 хувийг нийслэлд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч энэ шийдвэрийг 2012 онд гурван шатны шүүхээс хууль бус гэж үзсэн байдаг.

Үүний дараа 2018 онд НИТХ-аас “Дун өргөө” ХХК-ийн 75 хувийг нийслэлийн өмчид буцаан авах шинэ тогтоол гаргасан ч өнөөдрийг хүртэл бүрэн хэрэгжээгүй байв. Иймд Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай холбогдох аж ахуйн нэгжид биечлэн мэдэгдэл хүргүүлээд байсан юм.

“Дун өргөө” ХХК-ийн 75 хувийг “Хар дун” компани эзэмшдэг бөгөөд тус компанийн эцсийн эзэмшигч нь Н.Батшугар юм. Тэрбээр өмнө нь хэвлэлд өгсөн тайлбартаа “Өргөө” зочид буудлыг нийслэлд шилжүүлэхгүй гэсэн байр суурь илэрхийлж байсан.

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн мэдээлснээр “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид бүрэн шилжүүлсний дараа дуудлага худалдаагаар худалдан борлуулж, олсон орлогыг 2026 онд баригдах сургууль, цэцэрлэг болон нийтийн эзэмшлийн талбайн тохижилтод зарцуулахаар төлөвлөжээ.



Нийтэлсэн огноо2026-03-31