1 MONGOLIA NAMES NEW PRIME MINISTER IN BID TO END LEGISLATIVE DEADLOCK WWW.APNEWS.COM PUBLISHED:2026/03/31      2 MONGOLIA EXCLUDED FROM RUSSIAN GASOLINE BAN WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/31      3 WE ARE FOCUSING ON INCREASING MONGOLIA’S PARTICIPATION IN INTERNATIONAL LOGISTICS NETWORKS WWW.EN.MININGINSIGHT.MN PUBLISHED:2026/03/31      4 THE UNRULY FEW: MONGOLIA FACES ANOTHER GOVERNMENT CHANGE  WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/03/31      5 PARLIAMENT VOTES TO REMOVE SPEAKER UCHRAL, CLEARING PATH TO PRIME MINISTERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/30      6 MONGOLIA RECEIVES UP TO $1 BILLION IN BIDS FOR BORTEEG COAL DEPOSIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/30      7 ANNUAL POLITICAL DIALOGUE BETWEEN THE UK AND MONGOLIA: JOINT PRESS STATEMENT WWW.GOV.UK PUBLISHED:2026/03/30      8 COP17 ROADS, SITE, PARKING WORKS REACH 65 PERCENT COMPLETION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/30      9 CITY LAUNCHES BOND TRADING FOR THERMAL POWER PLANT PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/30      10 PRODUCTION BRANCH OF CHINA'S LARGEST TRUCK MANUFACTURER TO OPEN IN MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2026/03/30      ОЮУ ТОЛГОЙН УРТ ХУГАЦААНЫ ҮНЭ ЦЭН, ҮР ӨГӨӨЖИЙГ ХАМГААЛАХ НЬ ТУЗ-ИЙН ГОЛ ҮҮРЭГ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/31     ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/31     НООЛУУРЫН ҮНЭ 198 МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/31     “ӨРГӨӨ” ЗОЧИД БУУДЛЫГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БУЦААН АВЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/31     Н.УЧРАЛ: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГА, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДӨРВӨН ЗАМ, ДӨРВӨН ЧӨЛӨӨЛӨЛТИЙН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/31     Н.НАНДИНХҮСЭЛ WNCAA DIVISION I-Д ТОГЛОХ АНХНЫ МОНГОЛ ТАМИРЧИН БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/30     ДЦС-5 ТӨСЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ ₮200 ТЭРБУМЫН БОНДЫГ АРИЛЖААЛАВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/30     “УБТЗ” ХНН: ДӨРӨВДҮГЭЭР САРД КОКСЖСОН ХӨХ НҮҮРСИЙГ ТЭЭВЭРЛЭЖ ДУУСГАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/30     СЭЛБЭ ГОЛЫН ГАДНА ТОХИЖИЛТЫН АЖЛЫГ ЗУРГАДУГААР САРД ДУУСГАНА ГЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/30     ОЙРХ ДОРНОДЫН ДАЙН: ДЭЛХИЙД НҮҮРСНИЙ ҮНЭ ӨСӨЖ БАЙХАД МОНГОЛ УЛСЫН АЛДАЖ БУЙ БОЛОМЖ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/30    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Оюу толгойн урт хугацааны үнэ цэн, үр өгөөжийг хамгаалах нь ТУЗ-ийн гол үүрэг www.itoim.mn

“Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн талаар олон нийтийн дунд хоёр төрлийн хардлага байдаг. Нэгдүгээрт, ТУЗ нь Оюу толгой үйлдвэрийн зардлын хэтрэлтэд бодит хяналт тавьдаггүй гэх шүүмж. Хоёрдугаарт, ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд мэдээлэл дутуу очдог, шийдвэр гаргалтад тэнцвэргүй байдал үүсдэг гэх хардлага. Өнгөрөгч гуравдугаар сарын 18-ны өдөр “Оюу толгой” компанийн удирдлагууд сэтгүүлчидтэй уулзах үеэр компанийн Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Цэрэнхүүгээс тус компанийн засаглал, бүтэц, ТУЗ-тэй холбоотой асуудлууд, Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх болон Санхүү эрхэлсэн захирал Б. Дуламсүрэн нараас зээлийн хүүгийн талаар сэтгүүлчид асууж тодруулсан юм.
-ТУЗ-ийн бүтэц, ажиллах зарчим болон хяналтын тогтолцоог тодруулъя. Зардлын хэтрэлтийн талаар ТУЗ ямар мэдээлэл авч, ямар давтамжаар хэлэлцдэг вэ? Ил тод байдлыг хэрхэн хангадаг вэ?
-“Оюу толгой” компанийн Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Цэрэнхүү: ТУЗ нь Оюу толгойн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй, харин стратегийн түвшний чиглэл өгч, удирдлагын төлөвлөгөөг хянаж, санхүүжилтийг баталдаг. Гэрээнд зааснаар жилд 4 удаа хуралдах ёстой ч шаардлагатай үед илүү олон хуралддаг. Жишээ нь, гүний уурхайн төслийн чухал шийдвэр гаргахын тулд нэг хурлыг 11 удаа завсарлуулан хуралдсан тохиолдол ч бий. Өөрөөр хэлбэл, томоохон шийдвэрийг маш нухацтай, олон талаас нь хэлэлцэж гаргадаг.
ТУЗ 9 гишүүнтэй, хувь нийлүүлсэн хэмжээгээр зургаа нь Рио Тинтог төлөөлдөг бол гурав нь Монголын талын төлөөлөл. Аудит, санхүү, Үйл ажиллагаа, Хүний нөөц, сургалт, Хамтын ажиллагааны дөрвөн хороотой бөгөөд гишүүд эдгээр хороонд хуваарилагдаад ажилладаг.

ТУЗ-ийн бүх гишүүн зардлын талаар тогтмол мэдээлэлтэй байдаг. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтрэхэд Ковид-19 цар тахал зэрэг гадаад хүчин зүйлсээс гадна гүний уурхайн хүдрийн биетийн нарийн төвөгтэй нөхцөл байдал, геотехникийн эрсдэл, нэмэлт судалгаа, ажлын дарааллын өөрчлөлт нөлөөлсөн. Бид хүдрийн биетийн нөхцөл байдлыг гадаргаас таамаглах нэг өөр, эсрэгээрээ, 1,300 метрийн гүнд өрөмдөөд ажиллах нэг өөр. Үйлдвэрлэл явж байгаа ч хажуугаар нь геотехникийн судалгаанууд давхар байнга хийгдэж байдаг. Тэр мэдээллээ цуглуулаад эрсдэлтэй хэсгийн ажлыг зогсоож тухайн нөхцөл байдалд тохирсон нэмэлт төлөвлөгөө хэрэгжүүлэх тохиолдол бий. Тэр бүрд нь зардал өөрчлөгдөх магадлалтай. Ажил урагшилж байгаа үед хүндрэл бэрхшээл мэдээж гарна, тооцооллоос зөрнө. Зардлын аливаа өөрчлөлтийн талаар ТУЗ-ийн гишүүд тухай бүрд нь мэдээлэл авч ирсэн. Шийдвэр гаргахад бүгд оролцоод явдаг. Үе үеийн ТУЗ-ийн төлөөллүүд маань тухайн нөхцөлдөө хамгийн сайн, оновчтой гэсэн шийдвэрээ гаргаж явсан учраас л өнөөдөр бид гүний уурхайн олборлолт хийн үйлдвэрлэл явуулах хэмжээнд ирээд байна.
-ТУЗ-ийн Монголын талын гишүүдэд мэдээлэл дутуу өгдөг тул төлөөлөх үүргээ биелүүлж чадахгүй байна, ТУЗ-ийн хурал болох гэж байгаа мэдээллийг цагийг нь тулгаж өгдөг гэх мэт яриа гарч байсан. Энэ тал дээр мэдээлэл өгөөч?
-ТУЗ хэзээ хуралдах, ямар асуудал хэлэлцэхийг Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр тодорхой зохицуулсан байдаг. Улирал бүр хуралддаг ТУЗ-ийн ээлжит хурлын материалыг хурал эхлэхээс 21 хоногийн өмнө бүх гишүүнд хүргүүлэх журамтай бөгөөд бид үүнийг ягштал мөрддөг. ТУЗ-ийн ажлын албанаас ТУЗ-ийн хурлын материалыг маш дэлгэрэнгүй бэлтгэж хүргүүлдэг. Хоёр хурлын хооронд 2-3 мянган хуудас материал солилцох ч үе байна. Хурлын материал ТУЗ-ийн 9 гишүүнд нэг зэрэг хүрдэг. Үүнийг би өөрөө хариуцаж явуулдаг. Рио Тинтогийн талд өөр, Монголын талд өөр агуулгатай материал өгнө гэсэн асуудал огт байхгүй. Гишүүд аливаа сонирхсон асуултаа тодруулж, нэмэлт мэдээлэл авах бүрэн боломжтой. Бид ч тэр мэдээллийг нь гаргаж өгдөг. Нууж хаагаад, мэдээллийн тэнцвэргүй байдал гаргасан зүйл байхгүй.
Хувь нийлүүлэгчийн зээлийн хүү, Төлөөлөн удирдах зөвлөлийн үүрэг хариуцлага зэргийг тус тусад нь салангид сэдэв мэтээр харахаас илүү, том үйлдвэрлэлийн санхүүжилт ба засаглалын тогтолцоо гэж ойлгох нь чухал. Оюу толгой шиг энэ нүсэр том бүтээн байгуулалтад эхэндээ ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, зардал гарах нь тодорхой шүү дээ. Ялангуяа гүний уурхайн бүтээн байгуулалт бол урт хугацааны, өндөр өртөгтэй, эрсдэл ихтэй ажил. Ийм төслийг санхүүжүүлэхийн тулд хувь нийлүүлэгчийн зээл ашиглах нь олон улсын уул уурхайн салбарт түгээмэл жишиг байдаг.
-Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү хэр буурах боломжтой вэ. Мөн 2026 ондоо багтаагаад ногдол ашиг тараах боломжтой юу?

-“Оюу толгой" компанийн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн: Дэлхийн зах зээл дэх алт зэсийн ханшийн өсөлт болон үйлдвэрлэлийн өсөлтийн үр дүнд “Оюу толгой” компани 2025 онд төлөвлөснөөс 2 дахин өндөр эерэг мөнгөн урсгалтай байсан.  Гэхдээ үүнийг зөв тайлбарлахгүй бол “ашиг олсон байж яагаад ногдол ашиг тараахгүй байна вэ” гэсэн асуулт үүсэх нь мэдээж. Ногдол ашиг тараах боломж нь зээлийн бүтэц, эргэн төлөлтийн хуваарь, санхүүжилтийн хугацаатай шууд холбоотой байдаг. Зээлээ эргэн төлөхгүй бол хүүгийн хуримтлал өндөр болоод байна гэсэн үг. Энэ утгаараа эерэг мөнгө урсгалаар ногдол ашиг хуваарилна гэхээсээ илүү одоо байгаа зээлээ төлөөд явах нь урт хугацаандаа үр дүнтэй.  
Нөгөө талаас хувь нийлүүлэгчдийн зүгээс тавьж буй эрмэлзлийг ойлгож байна. Тиймээс хэлэлцээний үр дүнгээс шалтгаалах байх. Ямартаа ч бид өнөөдрийн үйлдвэрлэлийн түвшинд хүргэсэн их хэмжээний хөрөнгө оруулалтыг хэд хэдэн зээлийн эх үүсвэрийн санхүүжилтээр босгож бий болгосон. Одоогийн хэлэлцээ явагдаж байгаа зээл бол Хувь нийлүүлэгчдийн зээл юм. Энэ зээлийн хүүгийн бүтэц нь SOFR+6.5%. Өмнө нь LIBOR байсан. SOFR нь АНУ-ын Засгийн газрын үнэт цаасаар баталгаажсан нэг шөнийн санхүүжилтийн хүү (зээлийн бөөний хүү) бөгөөд хувь хэмжээ нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан хэлбэлзэж байдаг. Энэ зээлийн хүү яриад байгаа шиг байнга 11% байсан юм биш. Зээлийн бодит хүү сүүлийн 15 жилийн хугацаанд дунджаар 8% байсан бол сүүлийн 3 жилд 10% давсан бөгөөд зарим үед  6.5% байсныг тодотгох зүйтэй болов уу.

-“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: Монголын ард иргэд Оюу толгойгоос үр өгөөжийг бодитой хүртэх ёстой. Харин өгөөжийг тогтвортой, бодитой болгохын тулд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, холбогдох эрсдэл, санхүүгийн бүтэц, нөхцөлийн талаар нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай. Нэг мөчлөгийн улс төрийн шийдвэр биш, харин олон арван жилээр үнэ цэн бий болгох шийдэл олох нь чухал.
Энд Төлөөлөн удирдах зөвлөлийн үүрэг мөн чухал яригдана. ТУЗ нь аливаа талын богино хугацааны шахалтад бус, компанийн урт хугацааны тогтвортой байдал, хувь нийлүүлэгчдийн нийтлэг ашиг сонирхол, үнэ цэнийг хамгаалах зарчмаар ажиллах үүрэгтэй. Сайн засаглал гэдэг нь санал зөрөлдөөнгүй байхыг хэлэхгүй. Харин төвөгтэй асуудлыг мэдээлэлд суурилж, хариуцлагатай, урт хугацааны нөлөөг тооцож шийдвэрлэхийг хэлдэг.
-Зургаан тэрбумын зээлтэй гэж байна. Мөн хувь нийлүүлэгчдийн зээл нь урт хугацааны зээл юмаа, мөнгөтэй үедээ төлнө гэлээ. Эргэн төлөлтийн хуваарь гаргасан юм уу?
-“Оюу толгой" компанийн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн: Оюу толгой үйлдвэрийн бүтээн байгуулалт 2010 онд эхлэн жилд ойролцоогоор $1 тэрбум ам.долларын капитал хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хийж ирсэн. Хөрөнгө оруулалтаа хувьцааны хөрөнгөөс гадна олон улсын 15 банк санхүүгийн байгууллагаас авсан Төслийн санхүүжилтийн зээл, Рио Тинтогоос авсан давуу эрхтэй спонсорын зээл болон хувь нийлүүлэгчдийн зээл гэсэн санхүүжилтийн бүтцээр хийж ирсэн. 2025 оноос гүний уурхайн үндсэн дэд бүтцүүд баригдаж дуусан, уурхайн олборлолт илт нэмэгдсэнээр  компани анх удаа эерэг мөнгөн урсгалтай болж байгаа тул хамгийн түрүүнд Төслийн санхүүжилтийн зээлийг төлж барагдуулах хуваарьтай ажиллаж байна. Түүний дараагаар бусад зээлээ тохирсон нөхцөлийн дагуу эргэн төлнө.
Энд нэг зүйлийг тодотгох шаардлагатай нь Монгол Улс, Монголын ард түмэн энэ зээлийг эргэн төлөх үүрэг хүлээгээгүй. Энэ бол зөвхөн “Оюу толгой” компанид хамаарах, үйл ажиллагаагаа санхүүжүүлсэн зээл юм. Мөн зээлийн төрлүүд нь санхүүжилтийн дүн, эргэн төлөгдөх хугацаа, баталгаа зэргээсээ шалтгаалаад өөр өөр хүүгийн түвшинтэй байгаа юм.



Нийтэлсэн огноо2026-03-31