1 UKRAINE RANKS AMONG THE WORST IN EUROPE FOR INTERNET FREEDOM, WHILE THE US LAGS BEHIND MONGOLIA WWW.DEV.UA PUBLISHED:2026/04/07      2 37,337 PEOPLE SIGN PETITION SEEKING DISMISSAL OF KH.NYAMBAATAR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/07      3 CJ FOODVILLE EXPANDS K-BAKERY REACH IN ASIA AS MONGOLIA CAKE SALES TOP 1.7M WWW.BIZ.CHOSUN.COM PUBLISHED:2026/04/07      4 GOVERNMENT REOPENS BANK ACCOUNTS OF 12,100 COMPANIES FOR ONE MONTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/06      5 NUMBER OF TOURISTS UP BY 40% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/06      6 MONGOLIA KEEPS AI-92 FUEL PRICE STABLE, RAISES DIESEL AND AI-95 PRICES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/06      7 MONGOLIA MINING: WEALTH BENEATH THE GOBI AND ITS GLOBAL STAKES WWW.IDENTECSOLUTIONS.COM PUBLISHED:2026/04/06      8 MONGOLIA’S SOE DEBT DOUBLES TO ₮11 TRILLION SINCE 2023 WWW.INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2026/04/06      9 FOREIGN EXCHANGE RESERVES REACH USD 7.2 BILLION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/06      10 ASIA’S EVOLUTION: HOW MONGOLIA BECAME A DUMPING GROUND FOR JAPAN’S HYBRID ELECTRIC VEHICLES WWW.CHANNELNEWSASIA.COM PUBLISHED:2026/04/06      ӨМНӨГОВЬ АЙМАГ 500 ТЭРБУМЫН БОНД ГАРГАЖ, ДЦС БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/07     РОСНЕФТЬ КОМПАНИТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ХҮРЭЭНД ХИЛ ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/07     COP17 УГТСАН МӨНГӨНИЙ УРСГАЛЫГ ХЭН УДИРДАХ ВЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/07     ТӨВ-ЕВРАЗИЙН ТЭЭВРИЙН КОРИДОР МОНГОЛ УЛСТАЙ ТОГТООСОН ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААГ ГҮНЗГИЙРҮҮЛНЭ ГЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06     ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭНЭ САРД ЭХЛҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06     Ж.БАТЖАРГАЛ: ШАТАХУУНЫ ҮНЭ 2.5 ДАХИН ӨСӨХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06     ГЭСЭР БААТАРЛАГ ТУУЛЬСЫН ХОВОР ЭХИЙГ МОНГОЛ УЛСАД ШИЛЖҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06     ЗАСГИЙН ГАЗРЫН ЭХНИЙ ШИЙДВЭР ХААСАН 12100 ДАНСЫГ НЭЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06     УЛААНБААТАР ХОТ СҮҮЛИЙН 5 ЖИЛД 8.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ТҮГЖРЭЛД АЛДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06     ОРОН НУТАГТ ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ 4500 ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

COP17 угтсан мөнгөний урсгалыг хэн удирдах вэ www.itoim.mn

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах эрхийг авсан. Олон улсын өндөр дээд хэмжээний энэхүү бага хурал 2026 оны наймдугаар 17-28-ны өдрүүдэд Улаанбаатарт болно. Манай улс энэ хурлын бэлтгэл ажил хангах хүрээнд улсын төсвөөс 200 гаруй тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 70-80 тэрбум төгрөг гарган ажиллаж байна. COP17-ын бэлтгэл ажлыг хангах худалдан авалтыг шууд хийхээр болсон бөгөөд төсвийн зарцуулалт ил тод бус байгаа нь асуудал дагуулж байна.
Мөн Монгол Улсын зүгээс COP17 хурлыг даргалах хүнийг одоог хүртэл сонгоогүй, гол асуудлыг хэн хариуцах нь тодорхойгүй байгаа юм. Өмнө нь Ерөнхий сайд Н.Учралыг Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байх үед нь COP17-ын даргалагчаар томилсон ч тэрээр УИХ-ын дарга болсноор энэ эрх нь түдгэлзсэн. Тиймээс одоо Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсыг төлөөлж COP17 хурлыг даргалах хүнийг томилох ажил хүлээгдэж байна. Өмнөх хурлын жишгийг харахад, нэг бол Байгаль орчны сайд, эсвэл Гадаад харилцааны сайд даргалж байжээ. Монгол Улсын хувьд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт COP17-г даргалах эрхийг шилжүүлж магадгүй байгаа аж. Гэхдээ эцсийн дүнд хэнийг томилох нь Ерөнхий сайдын бүрэн эрх мэдэлд байна.
Түүнчлэн, Монгол Улс COP17 зохион байгуулах орны хувьд бусад гишүүн орнуудаас дэмжлэг туслалцаа үзүүлэх санал, санаачилга дэвшүүлэн ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд зарим орноос 10 гаруй сая ам.долларын санхүүжилт олгохоо мэдэгдэж, манай улсыг дансны дугаараа явуулахыг хүссэнийг БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатар ажлаа хүлээлгэж өгөхдөө мэдэгдэв. Тухайлбал,
Саудын Арабаас 2 сая ам.доллар,
БНХАУ-ын Сетка байгууллагаас 3 сая ам.доллар,
Ассоциациос 1 сая ам.доллартой тэнцэх монгол төгрөг
Люксембургээс 2+5, нийт 7 сая хүртэлх евро
Мөн COP17 чуулга уулзалтын үеэр 200 орчим сая еврогийн хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдээд байна.
Ер нь COP17 угтсан мөнгөний урсгал 2025 оноос эхэлсэн бөгөөд төсвийн хөрөнгийг юунд, хэрхэн зарцуулж байгаа талаарх мэдээлэл ил тод биш, дээр нь бүх худалдан авалт шууд хийгдэж байгаа нь хардлага, эргэлзээ бий. Гадаадын орнуудаас олгож буй дэмжлэг, хөрөнгө оруулалтыг юунд зарцуулах, бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж байгаа мэдээлэл ч дутмаг байна. Манай дарга нар COP17 хурлын бэлтгэл нэрээр АСЕМ шиг өөрсдийнхөө л халаасыг зузаатгах вий гэдэг болгоомжлол ч үүсээд байгаа юм.

Ганболд БАТЖАРГАЛ

Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-04-07