1 THE NEW MINISTER PROMISES TO PROMPTLY PROVIDE FARMERS WITH PREFERENTIAL LOANS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/08      2 MONGOLIA'S NEW CABINET IS ASSEMBLED. NOW COMES THE HARD PART WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/04/07      3 DELIBERATIVE COUNCIL ASSESSES PROGRESS OF ‘MONGOLIANS—STEWARDS OF THEIR WEALTH’ POLLING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/07      4 UKRAINE RANKS AMONG THE WORST IN EUROPE FOR INTERNET FREEDOM, WHILE THE US LAGS BEHIND MONGOLIA WWW.DEV.UA PUBLISHED:2026/04/07      5 37,337 PEOPLE SIGN PETITION SEEKING DISMISSAL OF KH.NYAMBAATAR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/07      6 CJ FOODVILLE EXPANDS K-BAKERY REACH IN ASIA AS MONGOLIA CAKE SALES TOP 1.7M WWW.BIZ.CHOSUN.COM PUBLISHED:2026/04/07      7 GOVERNMENT REOPENS BANK ACCOUNTS OF 12,100 COMPANIES FOR ONE MONTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/06      8 NUMBER OF TOURISTS UP BY 40% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/06      9 MONGOLIA KEEPS AI-92 FUEL PRICE STABLE, RAISES DIESEL AND AI-95 PRICES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/06      10 MONGOLIA MINING: WEALTH BENEATH THE GOBI AND ITS GLOBAL STAKES WWW.IDENTECSOLUTIONS.COM PUBLISHED:2026/04/06      ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ХУУЛЬД НИЙЦҮҮЛТЭЛ ТҮР ЗОГСООЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     ТАТВАРЫН ХУУЛЬД АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДДЭЭ БОЛОМЖ ОЛГОСОН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ЯАРАЛТАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/08     17 САЯ ЕВРОГИЙН ЗЭЭЛ АВЧ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ЗАРЦУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/07     УЛААНБААТАРТ ОРОН СУУЦ ЗАХИАЛЖ, ХУДАЛДАН АВАХДАА ЗААВАЛ АНХААРАХ ЗҮЙЛС WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/07     А.АМУНДРА ГЭРЧИЙН ХАМГААЛАЛТАД ОРОХ ХҮСЭЛТЭЭ АТГ-Т ГАРГАЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/07     ӨМНӨГОВЬ АЙМАГ 500 ТЭРБУМЫН БОНД ГАРГАЖ, ДЦС БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/07     РОСНЕФТЬ КОМПАНИТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ХҮРЭЭНД ХИЛ ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/07     COP17 УГТСАН МӨНГӨНИЙ УРСГАЛЫГ ХЭН УДИРДАХ ВЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/07     ТӨВ-ЕВРАЗИЙН ТЭЭВРИЙН КОРИДОР МОНГОЛ УЛСТАЙ ТОГТООСОН ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААГ ГҮНЗГИЙРҮҮЛНЭ ГЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/06    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Татварын хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг үүрэг болгов www.montsame.mn

Монгол Улсын Ерөнхий  сайд Н.Учрал өнөөдөр Сангийн сайд З.Мэндсайхан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Нийгмийн даатгал болон Татварын газрын удирдлагуудтай уулзаж, Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар тодруулга авч, үүрэг даалгавар өглөө. 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих тогтоол гаргаж, татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй хуулийн этгээдийн дансыг нээхээр болсон билээ.

Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо ажил хэрэг болгон хэрэгжүүлэхээ зарласан. Энэ дөрвөн чөлөөлөлтийн хамгийн чухал нь эдийн засгийн чөлөөлөлт. Ирж буй эдийн засгийн сорилтыг хэрхэн давж гарах вэ гэвэл иргэд, аж ахуйн нэгжүүддээ итгэж боломж олгох. Ийм зорилгоор Засгийн газрын тогтоол гаргалаа. Данс нь хаагдсан байсан татварын өртэй 12100, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 6042 компанийн данс нээгдлээ. Тодорхой хугацаанд дансыг нээж, энэ хугацаанд татвараа, нийгмийн даатгалаа төлөх боломжийг олголоо. Ингэж байж эдийн засгаа идэвхжүүлнэ гэдгийг онцлов. 

Түүнчлэн Засгийн газар цаашид хаадаг, хязгаарладаг биш нээдэг, чөлөөлдөг зарчмыг баримталж ажиллана. Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ. Энэ бол иргэд, аж ахуйн нэгждээ итгэж буй хэрэг. Энэ итгэлийг аж ахуйн нэгжүүд маань зүтгэлээр хариулах ёстой гэлээ.

Улмаар татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран төлөвлөгөө гаргаж, эргэн төлөх боломжийг нь олгож ажиллахыг Ерөнхий сайд Н.Учрал анхаарууллаа.

Мөн Засгийн газрын дөрвөн чөлөөлөлтийн бодлогын хүрээнд Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон байдлаар нэмэлт өөрчлөлт оруулж өргөн мэдүүлэх шаардлагатай. Монголын төр иргэддээ итгэж байж эдийн засаг тогтворжино идэвхжинэ гэлээ.

Татварын хуулийн нэмэлт өөрчлөлтөд борлуулалтын орлого 400 саяас доош байвал НӨАТ-аас чөлөөлөх, үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг болиулах зэрэг шинэчлэл оруулах ёстойг Ерөнхий сайд хатуу анхааруулаад Татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг  яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. 

12,153 татвар төлөгч хуулийн этгээдийн 3,547.0 тэрбум төгрөгийн өрд арилжааны банк дахь данс битүүмжлэлтэй байсан. Данс битүүмжлэлийг чөлөөлөх ажиллагаа улсын хэмжээнд бүрэн хэрэгжсэн гэж Сангийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.

Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 21 аймаг, есөн дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга нартай цахим хурал зохион байгуулж данс нээх ажиллагааг чирэгдэл үүсгэхгүй зохион байгуулна. Нийгмийн даатгалын газруудад зөвлөх утсаар зөвлөгөө мэдээлэл өгч байна. Мөн уулзалт хийж, өр төлөх график гаргаж өгч байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх ажил олгогч болон ажилтны тоо 2025 онд 20 гаруй мянгаар нэмэгдсэн. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхийн ач холбогдлыг иргэд ойлгож, хариуцлагатай хандаж буйн илрэл гэж Т.Аубакир хэллээ.



Нийтэлсэн огноо2026-04-08