10 сая паундын дэмжлэгийг үргэлжлүүлэх хүсэлт тавив www.news.mn
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрт Элчин сайд Фиона Блайттай уулзжээ.
Уулзалтаар 2024 онд Боловсрол шинжлэх ухааны сайдаар ажиллаж байхдаа Английн ерөнхий сайд асан Дэвид Камеронтой уулзаж “Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих нь” төслийг хэрэгжүүлж, англи хэлний боловсролыг дэмжих 10 сая паундын амлалтын талаар дурджээ.
Мөн боловсролын салбарт санхүүжилт шаардлагатай олон асуудал үүссэн тул үлдсэн паундыг ирэх тавдугаар сард болох айлчлалын үеэр дахин сануулж өгөхийг хүслээ. Монгол Улс одоогийн байдлаар 1.1 сая паундыг авч 739 багшийг чадавхжуулахад зарцуулсан байна.
Боловсролын сайдын хувьд Гадаад хэрэг, Хамтын нөхөрлөл, Хөгжлийн яамны Энэтхэг Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан сайд Сийма Малхотратай уулзалт хийх хүсэлтэй байгаагаа уламжлав.
Хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөр Англи хэлний багш нарын 20 гаруй хувьд хүрч, алслагдсан 8 аймагт үр дүнтэй хэрэгжиж, 219 улсын сургуулийн 739 багшийг хамруулсан байна.
Эх сурвалж Боловсролын яам
Нийтэлсэн огноо2026-04-12





