Монгол улсад амьдарч буй 5153 иргэний оршин суух зөвшөөрлийг хасчээ www.eagle.mn
Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 12 298 иргэнд визийн зөвшөөрөл, 23 413 иргэнд виз олгожээ.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 3508 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл шинээр олгож, 9945 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 5153 иргэний оршин суух зөвшөөрлийг хассан хэмээн мэдээллээ.
Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт виз олголт 47.02 хувиар, оршин суух зөвшөөрлийн сунгалт 34.19 хувиар, хасалт 73.85 хувиар өсөж, оршин суух зөвшөөрөл шинээр олголт 3.33 хувиар буурчээ.
2026 оны гуравдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 32 983 гадаадын иргэн байна. Үүнээс
хөдөлмөр эрхлэх 15 337
хөрөнгө оруулах 5704
суралцах 5326
гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 4193
цагаач 1757
шашны зорилгоор 133
албан хэргээр 533 гадаадын иргэн оршин сууж байна.
Нийтэлсэн огноо2026-04-12





