Гангийн үйлдвэрийг Дархан-Уул аймагт барина www.news.mn
Засгийн газраас Дархан-Уул аймгийн Орхон суманд хамгийн багадаа нэг сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор барихаар шийдвэрлэсэн юм. Дээрх шийдвэртэй холбогдуулж гангийн цогцолбор барих газрыг Засгийн газраас улсын тусгай хэрэгцээнд авах чиглэлийг Дархан-Уул аймагт өгсөн байдаг. Ингэснээр тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, 650 га газрыг гангийн цогцолбор барихад олгохоор шийдвэрлэжээ.
Гангийн цогцолборыг барьж байгуулахад 800 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Иймээс сонирхогч этгээдүүдэд Аж үйлдвэрийн яам тодорхой мэдээллийг өгч буй юм байна.
Монгол Улс өнгөрсөн 2025 онд нэг сая тонн ган хэрэглэжээ. Энэ дүн 2030 он гэхэд 1.7 сая тонн болж өсөх тооцоолол гарсан байна. Дээрх үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс дотоодынхоо хэрэгцээг хамгийн багадаа 60-70 хувь хангах боломж бүрдэх аж.
Гангийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулснаар цементийн өртөг хоёр дахин буурна. Ингэснээр барилгын материалын үндсэн түүхий эдийн үнийг эрс бууруулах, импортын хамаарлыг багасгах, 1700 орчим байнгын ажлын байрыг бий болох аж. Урьдчилсан тооцооллоор найман жилийн хугацаанд төслийнхөө хөрөнгө оруулалтыг нөхөх тооцоолол гарчээ.
Нийтэлсэн огноо2026-04-12





