Ноолуурын үеэр өсдөг машины үнэ буурч, импорт 47.2 хувиар багаслаа www.eguur.mn
Өнгөрсөн сарын байдлаар нийт Монгол Улс 19,024 ширхэг суудлын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 47.2 хувиар буурсан үзүүлэлт болсон тухай Гаалийн ерөнхий газраас мэдэгдсэн. Автомашины үнэ сүүлийн 10 гаруй жилд тогтмол өссөн. Үнийн өсөлтийг машин борлуулдаг ченж нар зах зээлийн ханшаа дагаж байна гэж тайлбарладаг.
Тэгвэл энэ жил иргэдийн худалдан авах чадвар буурч, эрэлтгүй болж борлуулалт муудсан учраас машины үнэ өсөөгүй аж. Энэ талаар автомашин борлуулалдаг худалдаа эрхлэгчээс тодруулахад "2024 оноос 10 жилээс дээш настай автомашинд Улаанбаатарын дугаар олгохоо больсонтой холбоотой шинэ автомашины үнэ өссөн. Нийгмийн эдийн засаг хүнд байгаа учир шинэ автомашин худалдан авах хүмүүс бага шүү дээ. Улмаар нийт борлуулалт буурсан. Ууг нь өдийд малчдын ноолуур гарч, худалдан авалт их байдаг ч энэ жилийн тухайд "Да хүрээ" эл хуль байна. Эрэлтгүй болсон нь шатахууны үнэ нэмэгдэхтэй холбоотой байж мэдэх юм. Одоо цагт хүн бүр машинтай болсон учраас зах зээлд бодит эрэлт үүсэхгүй байна. Энэ нь машины үнэ буурахад хүргэж байна" гэлээ.
Б.АЗЖАРГАЛ
Нийтэлсэн огноо2026-04-14





