Зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгаж газрыг нь энэ ондоо тохижуулж дуусгана гэв www.eguur.mn
Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг үе шаттайгаар буулгаж, нийт 6.5 га талбайг чөлөөлжээ. Энэ талаар тус дүүргийн Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ “Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгаж, 6.5 га талбайг чөлөөлж нийтийн эзэмшилд аваад байна. Чөлөөлсөн талбайг оршин суугчдын хүсэлтийн дагуу ногоон байгууламж, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай болгон тохижуулсан.
Цаашид тохижилтын ажлуудыг үргэлжлүүлж, энэ онд багтаан бүрэн дуусгахаар төлөвлөж байна. Мөн гэр хорооллын хороодыг холбосон дөрвөн километр дугуйн болон явган хүний замын тохижилтын ажлыг гүйцэтгэх юм” гэв. Нийслэл хотод 2024 оноос хойш 1,500 гараашийг буулгаж, газрыг чөлөөлөх ажил үргэлжилж байгаа аж.
Х.ХУЛАН
Нийтэлсэн огноо2026-04-24





