1 CHINESE APT ABUSES MULTIPLE CLOUD TOOLS TO SPY ON MONGOLIA WWW.DARKREADING.COM PUBLISHED:2026/04/24      2 HOW A SINKING LITHOSPHERIC ROOT RAISED MONGOLIA'S HANGAY MOUNTAINS WWW.PHYS.ORG PUBLISHED:2026/04/24      3 MONGOLIA AGREES PETROLEUM PRODUCT SUPPLIES AT DOMESTIC MARKET PRICES WITH RUSSIA WWW.INTERFAX.COM PUBLISHED:2026/04/24      4 MEAT EXPORT REVENUE REACHES USD 345.3 MILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/24      5 BUSINESSES SIGN AGREEMENTS WORTH OVER USD 20 MILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/24      6 PRESIDENT U.KHURELSUKH MEETS WITH ARMENIAN PRESIDENT VAHAGN GARNIKI KHACHATURYAN WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/24      7 N.UCHRAL: DIESEL FUEL COULD REACH MNT 6,400 IN MAY WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/23      8 WHY BRITAIN’S PARTNERSHIP WITH MONGOLIA MATTERS FOR OUR GROWTH AND SECURITY WWW.POLITICSHOME.COM PUBLISHED:2026/04/23      9 CONDÉ NAST TRAVELLER ANNOUNCES SEVEN NATURAL WONDERS OF THE WORLD WWW.HOSPITALITYNET.ORG PUBLISHED:2026/04/23      10 MONGOLIA PRESENTS THREE ENVIRONMENTAL INITIATIVES AT ASTANA SUMMIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/23      УЛСЫН ХЭМЖЭЭНД МАЛ ТӨЛЛӨЛТ 50.4 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/24     "ХҮННҮ ХОТ"-ЫН СЭРГЭЛЭН ДЭД СТАНЦЫН АЖИЛ 95 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/24     ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН 137 ГАРААШИЙГ БУУЛГАЖ ГАЗРЫГ НЬ ЭНЭ ОНДОО ТОХИЖУУЛЖ ДУУСГАНА ГЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/24     Б.НАЙДАЛАА: ЭНЭ ЖИЛ 150 МВТ-ЫН ХОЁР ЭХ ҮҮСВЭРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/24     ДОТООДЫН АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН ӨГӨӨЖ 2.6 ИХ НАЯД ТӨГРӨГ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/24     ААН-ҮҮДИЙН ТАТВАРЫН ӨР ₮3.8 ИХ НАЯД, НДШ-ИЙН ӨР ₮155 ТЭРБУМД ХҮРЭЭД БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/23     З.ГАН-ОЧИР: ОРМУЗЫН ХООЛОЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨГӨӨР НҮҮРС, УРАН, ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ЭРЭЛТ ӨСНӨ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/23     Х.НЯМБААТАР: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ШАЛГАРСАН КОМПАНИ ХОХИРОЛ НЭХЭМЖЛЭХ БАЙХ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/23     МОНГОЛ, КАЗАХСТАНЫ КОМПАНИУД 20 САЯ АМ.ДОЛЛАРЫН ГЭРЭЭ ХИЙЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/23     ЭРХТЭН, ЭД, ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ АСУУДАЛ ХАРИУЦСАН ҮНДЭСНИЙ ТӨВ БАЙГУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/23    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Хүннү хот"-ын Сэргэлэн дэд станцын ажил 95 хувьтай үргэлжилж байна www.gogo.mn

Нийслэлийн дагуул хот байхаар төлөвлөгдсөн Хүннү хот Улаанбаатар хотоос 53 км зайд, Зуунмод хотоос 10 км, “Чингис хаан” Олон Улсын Нисэх буудлын орчимд Богд уулын өвөр Хөшигийн хөндийд байрлана.

Засгийн газар, яам агентлагуудын цогцолбор, Эдийн засгийн чөлөөт бүс, Их дээд сургууль, оюутны хотхон, Тээвэр логистикийн нэгдсэн төв, Олон улсын нисэх буудлын чиглэлийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд нийт 150,000 хүн амтай, шинээр 80,000 орчим ажлын байртай, 10.5 сая мкв барилгажих талбайтай байхаар төлөвлөгдсөн. 

Бүтээн байгуулалтын суурь ажил болох цахилгаан эрчим хүчний хангамжийг шийдэх хүрээнд 220/110-ын КВт-ын хүчин чадалтай Сэргэлэн дэд станцын ажлыг хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын явц 95 хувьтай байна. Мөн Хүннү дэд станцын бүтээн байгуулалт 84 хувьтай хэрэгжиж буй бөгөөд энэ онд дуусгахаар төлөвлөсөн.

Дэлхийн улс орнууд хот байгуулахын урьтал нь үерийн хамгаалалтын сувгийг шийддэг. Энэ жишгээр Хүннү хотод үерийн хамгаалалтын дөрвөн сувгийн ажлыг эхлүүлсэн бөгөөд нийт ажил 82 хувьтай хэрэгжиж байна. Мөн Хүннү хотод дэлхийн жишигт нийцсэн транзит зочид буудлыг төлөвлөж өгснөөрөө онцлогтой.

Тухайлбал, “Чингис хаан” олон улсын нисэх буудал 2025 онд нийт 45 мянган транзит зорчигч хүлээн авсан нь транзит зочид буудлын хэрэгцээ шаардлага өндөр байгааг харуулжээ. Тиймээс бодит эрэлт хэрэгцээнд тулгуурлан "Чингис Хаан" олон улсын нисэх буудлыг түшиглэж "Улаанбаатар-Хүннү" транзит зочид буудлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүтээн байгуулахаар төлөвлөсөн. Транзит зочид буудал барих бэлтгэл ажил 75 хувьтай үргэлжлэн явагдсаар байна. 

Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжид 127,4 км автозам барихаар төлөвлөгдөж, замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байгаа юм. Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Тус авто замын зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна. 

Түүнчлэн хоногт 3000 куб ус цэвэрлэх боломжтой цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 26 хувьтай явагдаж байгаа бөгөөд төслийг үндэсний компани болох “Комфорт Импекс” гүйцэтгэж байгаа юм.  

Эх сурвалж: Нэгдсэн удирдлагын төслийн газар



Нийтэлсэн огноо2026-04-24