1 CONSTRUCTION SECTOR CREATES OVER 100,000 JOBS AS OF 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/10      2 WORLD HORSE DAY MAIN EVENTS SET FOR JULY 13 AT KHUI DOLOON KHUDAG WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/10      3 JAPAN, MONGOLIA AGREE TO ADVANCE STRATEGIC PARTNERSHIP WWW.JAPANTODAY.COM/ PUBLISHED:2026/06/10      4 MONGOLIA SEEKS EU VISA DEAL AMID GROWING GEOPOLITICAL TIES AND TRADE TALKS WWW.BRUSSELSTIMES.COM PUBLISHED:2026/06/10      5 MONGOLIA'S FOREIGN TRADE TURNOVER RISES OVER 34 PCT IN FIRST 5 MONTHS WWW.XINHUA.COM PUBLISHED:2026/06/10      6 ASEANPLUS NEWS TEMPORARY FACILITIES COMPLETED IN MONGOLIA AHEAD OF UN COP17 CONFERENCE WWW.THESTAR.COM.MY PUBLISHED:2026/06/10      7 53% OF FIRMS REPORT ENGINEER SHORTAGE WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/06/09      8 OPPORTUNITIES DISCUSSED TO INTRODUCE ADVANCED TECHNOLOGY IN EDUCATION SYSTEM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/09      9 BUSINESS FREEDOM LAW HEADED FOR FAST-TRACK APPROVAL INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2026/06/08      10 ULAANBAATAR HOSTS CAREC TRANSPORT SECTOR COORDINATING COMMITTEE MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/08      ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 13.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     ҮСХ: ЭР ХОНИНЫ ҮНЭ УЛААНБААТАРТ 625 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     МОНГОЛБАНКНЫ АЛДАГДАЛ 6.9 ИХ НАЯДАД ХҮРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     “KT” КОРПОРАЦ ХХБ-ТАЙ ХАМТРАН БНСУ-Д ЗОРЧИХ МОНГОЛЧУУДАД САНХҮҮ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ САНАЛ БОЛГОНО BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ: 36 ЗӨВЛӨМЖИЙН 10 НЬ БҮРЭН ХЭРЭГЖЖЭЭ CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     ҮСХ: ГАДААД ХУДАЛДААНЫ НӨХЦӨЛИЙН ИНДЕКС ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 9.6 ХУВИАР ӨСӨВ EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     МОНГОЛ УЛС 145 УЛСТАЙ ХУДАЛДАА ХИЙЖЭЭ EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ТЕХНОЛОГИЙН САЛБАРУУД ШИНЭ ХАЛДЛАГУУДЫН УЛМААС САВЛАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/09     ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2026, 2027 ОНУУДАД 5.5 ХУВИАР ӨСНӨ ГЭЖ ТААМАГЛАЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/08     ТӨГРӨГИЙН ГАДААД ВАЛЮТТАЙ ХАРЬЦАХ САРЫН ДУНДАЖ ХАНШ СУЛАРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/08    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв www.montsame.mn

 УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн  шийдвэрлэснийг Сангийн сайд дуулгаад төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэх хүсэлт гаргасныг УИХ-ын даргад уламжлав. УИХ-ын 2024 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын 1 дүгээр хавсралтын 3.6.2-т “Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тосны бүтээгдэхүүн, химийн үйлдвэрийг бусад дагалдах үйлдвэрийн хамт байгуулна” гэж, 3.2.22-т “Ховд аймгийн Ховд гол дээр эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулах үүрэг бүхий Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барина” гэж тус тус заажээ.
Гэвч тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зардлын хэмжээ болон тэнцвэржүүлсэн тэнцэлд гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлж байгаа төслүүдийн зардлыг тусгаж тооцдог. Төсвийн тухай хуулийн зохицуулалтаар импортыг орлож, үйл ажиллагааны орлогоороо зардлаа нөхөх чадамжтай, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, үр ашиг бүхий томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд хуульд заасан төсвийн зардал, тэнцлийн хязгаарыг давахаар байгаа нь тухайн төслүүдийг зогсонги байдалд оруулж байгаа аж.  

Иймд гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх тодорхой төслүүдийн санхүүжилтийн ашиглалтыг холбогдох гэрээ, хэлэлцээрээр тогтоосон хугацаанд ашиглаж, төслийг бүрэн ашиглалтад оруулахад зориулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

 Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгаанд гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх асуудлыг анхдагч хуулиар зохицуулах шаардлагатай гэж дүгнэсэн аж.

Ийнхүү дээр дурдсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх үүднээс тандан судалгааны тайланд тусгагдсан  хэрэгцээ, шаардлагад үндэслэн энэхүү анхдагч хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлэн уг хуулийн төслийг 4 бүлэг, 5 зүйлтэйгээр боловсруулсан байна.

Хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:

-Хуулийн үйлчлэлд зөвхөн гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэр барих, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүд хамаарахыг зааж, үүнээс өөр төсөл хуульд нэмж тусгахыг хориглосон байна.

-Гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлж буй дээр нэр дурдсан хоёр төслийн санхүүжилтийн ашиглалтын зардал нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр баталсан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ болон нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын хэмжээг нэмэгдүүлж болохоор хуулийн төсөлд тусгажээ.

-Хуулийн төсөлд тухайн жилийн Төсвийн тухай хуулиар батлагдсан гадаад зээлийн санхүүжилтийн ашиглалтын зардал нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болох тухай зохицуулалтыг авч үзсэн байна.

-Засгийн газраас энэхүү хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж буй талаар Улсын Их Хуралд тухайн жилийн төсвийн гүйцэтгэлийн хамт тайлагнах зохицуулалт болон эдгээр төслийн хэрэгжилт, санхүүжилт, төслийн ашиглалттай холбоотой мэдээллийг олон нийтэд тогтмол, ил тод хүргэх талаар тусгасан байна.

-Хуулийн төсөлд хуулийг дагаж мөрдөх журмын талаар тусгаж, энэхүү хууль нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийн хэрэгжих нийт хугацаанд хүчинтэй байхаар тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 



Нийтэлсэн огноо2026-05-14