1 CONSTRUCTION SECTOR CREATES OVER 100,000 JOBS AS OF 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/10      2 WORLD HORSE DAY MAIN EVENTS SET FOR JULY 13 AT KHUI DOLOON KHUDAG WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/10      3 JAPAN, MONGOLIA AGREE TO ADVANCE STRATEGIC PARTNERSHIP WWW.JAPANTODAY.COM/ PUBLISHED:2026/06/10      4 MONGOLIA SEEKS EU VISA DEAL AMID GROWING GEOPOLITICAL TIES AND TRADE TALKS WWW.BRUSSELSTIMES.COM PUBLISHED:2026/06/10      5 MONGOLIA'S FOREIGN TRADE TURNOVER RISES OVER 34 PCT IN FIRST 5 MONTHS WWW.XINHUA.COM PUBLISHED:2026/06/10      6 ASEANPLUS NEWS TEMPORARY FACILITIES COMPLETED IN MONGOLIA AHEAD OF UN COP17 CONFERENCE WWW.THESTAR.COM.MY PUBLISHED:2026/06/10      7 53% OF FIRMS REPORT ENGINEER SHORTAGE WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/06/09      8 OPPORTUNITIES DISCUSSED TO INTRODUCE ADVANCED TECHNOLOGY IN EDUCATION SYSTEM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/09      9 BUSINESS FREEDOM LAW HEADED FOR FAST-TRACK APPROVAL INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2026/06/08      10 ULAANBAATAR HOSTS CAREC TRANSPORT SECTOR COORDINATING COMMITTEE MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/08      ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 13.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     ҮСХ: ЭР ХОНИНЫ ҮНЭ УЛААНБААТАРТ 625 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     МОНГОЛБАНКНЫ АЛДАГДАЛ 6.9 ИХ НАЯДАД ХҮРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     “KT” КОРПОРАЦ ХХБ-ТАЙ ХАМТРАН БНСУ-Д ЗОРЧИХ МОНГОЛЧУУДАД САНХҮҮ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ САНАЛ БОЛГОНО BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ: 36 ЗӨВЛӨМЖИЙН 10 НЬ БҮРЭН ХЭРЭГЖЖЭЭ CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     ҮСХ: ГАДААД ХУДАЛДААНЫ НӨХЦӨЛИЙН ИНДЕКС ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 9.6 ХУВИАР ӨСӨВ EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     МОНГОЛ УЛС 145 УЛСТАЙ ХУДАЛДАА ХИЙЖЭЭ EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ТЕХНОЛОГИЙН САЛБАРУУД ШИНЭ ХАЛДЛАГУУДЫН УЛМААС САВЛАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/09     ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2026, 2027 ОНУУДАД 5.5 ХУВИАР ӨСНӨ ГЭЖ ТААМАГЛАЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/08     ТӨГРӨГИЙН ГАДААД ВАЛЮТТАЙ ХАРЬЦАХ САРЫН ДУНДАЖ ХАНШ СУЛАРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/08    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Төгрөгийн ханш 6.90 төгрөгөөр суларч, чанаргүй зээлийн үлдэгдэл 2.4 их наяд төгрөгт хүрэв www.eguur.mn

Төрийн ордныхон орлого зарлагаа хэлэлцээд ойрын өдрүүдэд "тун завгүй". Тодруулбал, ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Мөн Засгийн газраас Татварын багц хуулийг өргөн мэдүүллээ. Сөрөг хүчний голцуу гишүүдээс ХХОАТ-ыг нэг хувь болгон бууруулах хуулийг зүтгүүлж буй.

Энэ олон хууль бүгд иргэд, ААН-ийн нуруун дээрх ачааг багасгах зорилготой гэж танилцуулж буй. Өнгөрсөн жилүүдэд ч ийн амласаар алх цохьж ирсэн. Гэхдээ тэдний ярьсан шиг ээлтэй орчин бүрдээгүй гэдгийг тоо "илчилж" байна.

Тухайлбал, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сараас 103.3 тэрбум төгрөгөөр өсөж 2.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Зээл бол иргэдийн хувьд ч , бизнес эрхлэгчдийн хувьд ч хамгийн том эргэлтийн хөрөнгө. Эхний авсан зээлээрээ үйл ажиллагаа өргөжүүлж, дараагийн ажил албаа зохицуулдаг. Эдийн засгийн хямралын улмаас орлого тасалдаж, зээлээ төлөхөд хүндрэлтэй болж байгаа аж. Ерөөс иргэдийн худалдан авах чадвар огцом буурч, хаалгаа барихад тулаад буйгаа ААН-үүд учирлаж буй.
ҮСХ-оос мэдээллээс харвал, төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш дөрөвдүгээр сард 3573.52 төгрөг болж, өнгөрсөн сараас 6.90 төгрөгөөр суларсан байна. Харин юаньтай харьцуулахад өмнөх сараас 5.19 төгрөгөөр суларчээ.

2026 оны дөрөвдүгээр сарын эцэст нийт зээлийн үлдэгдэл 46.3 их наяд төгрөг хүрч, өмнөх жилийн өдийгөөс 6.4 их наяд төгрөгөөр өсжээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн багахан хувийг төрийн болон санхүүгийн байгууллага, дийлэнхийг иргэд, ААН үүрч байна.

Тодруулбал,

60.5 хувь нь иргэд,
38.7 хувь нь хувийн байгууллага
Арилжааны банкнууд болон Монголын ипотекийн корпорацаас иргэдэд олгосон
ипотекийн зээлийн үлдэгдэл гуравдугаар сарын эцсийн байдлаар 11.8 их наяд төгрөг байна.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн:

1.6 хувь нь анхаарал хандуулах зээл
0.9 хувь нь чанаргүй зээл эзэлж байна.
Ахмад настнууд тэтгэврээ урьдчилаад зээлчихсэн. ААН-үүд татварт дарлуулж, дансаа баглуулсан. Иргэд зээлээс зээлийн хооронд хоног өдрүүдийг аргацаасан өдрүүд үргэлжилж байна. Нөгөө талд инфляц хоёр оронтой тоонд хүрч, махны үнэ 40 мянга дөхөөд байгаа билээ.

Д.ХАДААН



Нийтэлсэн огноо2026-05-14