1 MONGOLIA, CHINA SHOULD CONTINUE STRENGTHENING TRUST, SUPPORT TO MAINTAIN CORRECT DIRECTION OF BILATERAL TIES: CHINESE FM WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/06/16      2 MONGOLIA INAUGURATES CHINA-AIDED CENTRAL SEWAGE TREATMENT PLANT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/06/16      3 COAL-RICH MONGOLIA AIMS TO BOOST CHINA TRADE TIES DESPITE DEPENDENCE RISK WWW.JAPANTIMES.CO.JP PUBLISHED:2026/06/16      4 FOREIGN MINISTERS OF CHINA, MONGOLIA ISSUE JOINT PRESS COMMUNIQUE ON TIES, COOPERATION WWW.ENGLISH.WWW.GOV.CN PUBLISHED:2026/06/16      5 MONGOLIA SIGNS €17 MILLION LOAN TO UPGRADE ULAANBAATAR POWER GRID WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/16      6 PRC FOREIGN MINISTER WANG YI PAYS COURTESY CALL ON PRIME MINISTER UCHRAL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/16      7 55 EURASIAN MUSEUM DIRECTORS CONVENE IN ULAANBAATAR FOR THE FIRST INTERNATIONAL CONFERENCE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/16      8 CHINA EXPECTS FM WANG YI’S VISIT TO STEADILY ADVANCE CHINA-MONGOLIA COMPREHENSIVE STRATEGIC PARTNERSHIP: FM SPOKESPERSON WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2026/06/12      9 THE UNITED STATES EXTENDS CHILD PROTECTION COMPACT PARTNERSHIP WITH MONGOLIA THROUGH 2028 WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2026/06/12      10 MONGOLIA AND TURKEY EXCHANGED VIEWS ON EXPANDING BILATERAL RELATIONS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/12      ӨНГӨРСӨН ТАВАН ЖИЛД 15 МЯНГА ГАРУЙ ГА ТАЛБАЙГ НӨХӨН СЭРГЭЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     “ХҮҮХДИЙН СПОРТ ЦОГЦОЛБОР”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     ТАНАЙ ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨР ЭНЭ САРААС ЭХЛЭН 5 ХУВИАР НЭМЭГДЭНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     262.7 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРТӨГТЭЙ ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ НЭЭЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ 5.5 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     БНХАУ-ЫН ЭРЭЛТИЙН ТӨЛӨВ МОНГОЛЫН 2026 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ГҮЙЦЭТГЭЛД ШИЙДВЭРЛЭХ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     ЭНХТАЙВНЫ ГҮҮРНЭЭС АВТОМАШИН УНАСАН НОЦТОЙ ОСОЛ ГАРЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И ЗУРГААДУГААР САРЫН 13-15-НЫ ХООРОНД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     АЛТНЫ ҮНЭ СҮҮЛИЙН ЗУРГААН САРЫН ДООД ТҮВШНЭЭСЭЭ ЭРГЭН ӨСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     ДӨРВӨН УЛИРЛЫН ХҮЛЭМЖ БАЙГУУЛЖ, НАРИЙН НОГООНЫ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ ТӨСӨЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Энхтайвны гүүрнээс автомашин унасан ноцтой осол гарлаа www.news.mn

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны гүүрэн дээрээс автомашин унасан дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өнөөдөр /2026.06.16/ өглөөний 06:00 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгахад Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь согтуу буюу согтолтын зэрэг 1.38 хувьтай байсан аж. Цагдаагийн байгууллагаас ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг зохицуулалттай.

Хуулийн дагуу тухайн иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, улмаар 2,700-аас 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-өөс 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэдэг байна.

Мөн нөхцөл байдлаас шалтгаалан 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.

Тиймээс цагдаагийн байгууллагаас жолооч нарт замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөхийг анхааруулж байна. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулахаас сэргийлэхийг уриаллаа.



Нийтэлсэн огноо2026-06-16