1 MONGOLIA, CHINA SHOULD CONTINUE STRENGTHENING TRUST, SUPPORT TO MAINTAIN CORRECT DIRECTION OF BILATERAL TIES: CHINESE FM WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/06/16      2 MONGOLIA INAUGURATES CHINA-AIDED CENTRAL SEWAGE TREATMENT PLANT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/06/16      3 COAL-RICH MONGOLIA AIMS TO BOOST CHINA TRADE TIES DESPITE DEPENDENCE RISK WWW.JAPANTIMES.CO.JP PUBLISHED:2026/06/16      4 FOREIGN MINISTERS OF CHINA, MONGOLIA ISSUE JOINT PRESS COMMUNIQUE ON TIES, COOPERATION WWW.ENGLISH.WWW.GOV.CN PUBLISHED:2026/06/16      5 MONGOLIA SIGNS €17 MILLION LOAN TO UPGRADE ULAANBAATAR POWER GRID WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/16      6 PRC FOREIGN MINISTER WANG YI PAYS COURTESY CALL ON PRIME MINISTER UCHRAL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/16      7 55 EURASIAN MUSEUM DIRECTORS CONVENE IN ULAANBAATAR FOR THE FIRST INTERNATIONAL CONFERENCE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/16      8 CHINA EXPECTS FM WANG YI’S VISIT TO STEADILY ADVANCE CHINA-MONGOLIA COMPREHENSIVE STRATEGIC PARTNERSHIP: FM SPOKESPERSON WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2026/06/12      9 THE UNITED STATES EXTENDS CHILD PROTECTION COMPACT PARTNERSHIP WITH MONGOLIA THROUGH 2028 WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2026/06/12      10 MONGOLIA AND TURKEY EXCHANGED VIEWS ON EXPANDING BILATERAL RELATIONS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/12      ӨНГӨРСӨН ТАВАН ЖИЛД 15 МЯНГА ГАРУЙ ГА ТАЛБАЙГ НӨХӨН СЭРГЭЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     “ХҮҮХДИЙН СПОРТ ЦОГЦОЛБОР”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     ТАНАЙ ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨР ЭНЭ САРААС ЭХЛЭН 5 ХУВИАР НЭМЭГДЭНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     262.7 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРТӨГТЭЙ ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ НЭЭЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ 5.5 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     БНХАУ-ЫН ЭРЭЛТИЙН ТӨЛӨВ МОНГОЛЫН 2026 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ГҮЙЦЭТГЭЛД ШИЙДВЭРЛЭХ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     ЭНХТАЙВНЫ ГҮҮРНЭЭС АВТОМАШИН УНАСАН НОЦТОЙ ОСОЛ ГАРЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И ЗУРГААДУГААР САРЫН 13-15-НЫ ХООРОНД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     АЛТНЫ ҮНЭ СҮҮЛИЙН ЗУРГААН САРЫН ДООД ТҮВШНЭЭСЭЭ ЭРГЭН ӨСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     ДӨРВӨН УЛИРЛЫН ХҮЛЭМЖ БАЙГУУЛЖ, НАРИЙН НОГООНЫ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ ТӨСӨЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

БНХАУ-ын эрэлтийн төлөв Монголын 2026 оны эдийн засгийн гүйцэтгэлд шийдвэрлэх нөлөө үзүүлнэ www.montsame.mn

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын олон улсын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна. 

Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ

(2026.06.08-2026.06.14)

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ​

Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 6.4 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 4.9 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Инвескор ББСБ ХК, Хас Банк ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, Хаан банк ХК болон АПУ ХК тэргүүлсэн бол энэ хугацаанд нийт 4 удаагийн багцын арилжаа хийгджээ. Тухайлбал:

Инвескор ББСБ ХК-ийн (INV) 104 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 10,470 төгрөгөөр буюу нийт 1.1 тэрбум төгрөгөөр;
Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн (AARD) 188 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 3,413 төгрөгөөр буюу нийт 641 сая төгрөгөөр;
Инвескор ББСБ ХК-ийн (INV) 55  мянган ширхэг үнэт цаас нэгжийн  10,950 төгрөгөөр буюу нийт 602.3 сая төгрөгөөр;
Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн (AARD) 74.3 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 5,000төгрөгөөр буюу нийт 371.4 сая төгрөгөөр тус тус арилжаалагджээ.

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн биржийн гол индексүүд харилцан адилгүй хөдөлгөөнтэй хаагдаж, зах зээлийн төлөв ерөнхийдөө тогтвортой хадгалагдав. ТОП-20 индекс 0.33%-иар өсөж 51,415.52 нэгжид хүрсэн бол MSE А индекс 1.04%-иар нэмэгдэн 19,705.42 нэгжид хаагдсан нь зах зээлийн үнэлгээ өндөртэй, идэвхтэй арилжаалагддаг хувьцаанууд өсөлтийг дэмжсэнийг илтгэж байна. Харин MSE В индекс 0.57%-иар буурч 14,179.79 нэгжид хүрсэн нь жижиг, хөрвөх чадвар багатай компаниудын хувьцааны хөдөлгөөн сул байсныг харууллаа. Мөн шинээр тооцогдож буй FTI индекс 1.56%-иар өсөж 1,044.25 нэгжид хүрсэн нь тодорхой бүлэг хувьцааны сегментэд өсөлт илүү идэвхтэй байсныг илтгэж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдын сонирхол шинэ индексүүд рүү шилжиж эхэлж буйн дохио боллоо.

FTI индекс буюу Фьючер Тек Инновэйшн Индекс”-ийн индексий багц нь АНУ-ын биржид бүртгэлтэй ETF буюу биржээр арилжаалагддаг 17 сангаас бүрдэх бөгөөд технологи, инновац, эрчим хүч болон түүхий эдийн салбарын гүйцэтгэлийг илэрхийлэх шинэ индекс юм.  Нийт дүнгээр индексүүдийн хөдөлгөөнөөс харахад зах зээлийн өсөлт голлон том болон чанартай хувьцаан дээр төвлөрч, бусад сегментэд харьцангуй сул хэвээр хадгалагдсан байна.

ИНФЛЯЦ 11 ХУВИАС ДЭЭШ ӨСЛӨӨ

Хэрэглээний үнийн индекс 2 сар дараалан нэмэгдэж 2026 оны 5-р сард Улсын хэмжээнд 11.2%, Улаанбаатар хотын хэмжээнд 11% хүрчээ. Энэ нь сүүлийн 3 жил дэх хамгийн өндөр инфляцын дүн болоод байна.  

Инфляцын түвшин 2026 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 11.2 хувь гарсны 6.4 (57.3%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт байжээ. Үүн дотроо нийт инфляцын 4.4 нэгж хувийг мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрдүүлсэн бол 3.9 нэгж хувь нь дотоодын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Харин бензин, түлш, хатуу түлш болон импортын барааны үнийн нөлөөлөл харьцангуй тогтвортой түвшинд хадгалагдсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад мах, махан бүтээгдэхүүний үнэ 46.7 хувиар өссөн бол талх, гурил, будааны бүлгийн бүтээгдэхүүний үнэ 9.4 хувиар нэмэгджээ.  

2026 оны 5 дугаар сарын байдлаар үхрийн цул махны дундаж үнэ нэг килограмм нь 36,257 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 55.1 хувиар өссөн байна. Харин 1 дүгээр зэргийн гурилын үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өсөж 2,507 төгрөгт хүрсэн бол АИ-92 бензиний үнэ 2,590 төгрөг болж 6.2 хувийн өсөлттэй гарсан байна.  

 

УУЛ УУРХАЙН ӨСӨЛТ ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ ХЭВЭЭР БАЙНА

Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 30 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Салбарын ангиллаар авч үзвэл нийт эдийн засгийн өсөлтийн 4 нэгж хувийг уул уурхайн салбар, 2.1 нэгж хувийг үйлчилгээний салбар, 1.3 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар тус тус бүрдүүлсэн байна.

 

Засгийн газрын төсөөллөөр 2026 онд Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 5.7 хувьд хүрч, нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 100 их наяд төгрөгийг давах төлөвтэй байгаа ба олон улсын байгууллагуудын төсөөллөөр Монгол Улсын эдийн засгийн өсөлт ойрын хугацаанд тогтвортой 5-5.5 хувьд хадгалагдана гэж үзэж байгаа юм. Тухайлбал, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк 2026 оны эдийн засгийн өсөлтийг 5.5 хувь, Дэлхийн Банк 5.0 хувь, Азийн Хөгжлийн Банк 5.1 хувь байхаар тус тус төсөөлөөд байна.

 

Эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь уул уурхайн салбар хэвээр байгаа бөгөөд нүүрсний экспортын хэмжээ болон БНХАУ-ын эрэлтийн төлөв нь 2026 оны эдийн засгийн гүйцэтгэлд шийдвэрлэх нөлөө үзүүлэхээр байна.

 

ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ 7.7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЛАА

Монгол Улсын гадаад валютын улсын нөөц 2026 оны 5 дугаар сарын эцсийн байдлаар 7.73 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд түвшинд хүрлээ. Энэ нь оны эхнээс 727.8 сая ам.доллар буюу 10.4%-иар, өмнөх сараас 406.0 сая ам.доллар буюу 5.5%-иар өссөн үзүүлэлт болж байна.

 

Гадаад валютын нөөцийн өсөлтөд уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого нэмэгдсэн, мөн дотоодын арилжааны банкнууд олон улсын зах зээлээс гадаад эх үүсвэр татсан нь голлон нөлөөлжээ. Зэс, нүүрсний экспортын өсөлт нь валютын урсгалыг нэмэгдүүлж, төв банкны нөөцийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Гол үзүүлэлтүүд:

Гадаад валютын улсын нөөц 7.73 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд түвшинд хүрэв.
Олон улсын нөөц нь валютын төлбөртэй барааны импортын 7.3 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрчээ.
Богино хугацаат гадаад өр төлбөрийн 275%-тай тэнцэх хэмжээний нөөц бүрдсэн байна.
Нөөцийн хүрэлцээний үзүүлэлтүүд олон улсын түгээмэл ашиглагддаг шалгуураас давсан түвшинд хүрсэн нь Монгол Улсын гадаад төлбөрийн чадвар болон санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлж байна. Тухайлбал, одоогийн нөөц нь бараа, үйлчилгээний импортын 5.3 сарын хэрэгцээг хангах боломжтой байгаа нь гадаад зах зээлийн савлагаа, түүхий эдийн үнийн хэлбэлзлийн үед эдийн засгийг хамгаалах чухал хэрэгсэл болж байна. Нөөцийн өсөлт экспортын өндөр орлогоор дэмжигдэж байгаа хэдий ч цаашдын тогтвортой байдал нь уул уурхайн экспортын гүйцэтгэл болон дэлхийн түүхий эдийн зах зээлийн нөхцөлөөс хамаарна.



Нийтэлсэн огноо2026-06-16