Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож өргөтгөсөн цэгээр худалдаалагдана www.eguur.mn
Маргаашаас эхлэн нийслэл хотод нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, есөн дүүрэгт өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болсныг Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас(УБЗАА) мэдээллээ. Өөрөөр хэлбэл маргаашаас эхлэн хүнсний дэлгүүрүүдэд нөөцийн махыг худалдан борлуулахгүй нь.
Харин нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд ажиллана. Энэ үеэр нэг килограмм хонины махыг 13,000 төгрөгөөр тооцож, гулуузаар нь, савласан нэг килограмм үхрийн махыг 15,000 төгрөгөөр худалдах юм байна.
Х.ХУЛАН
Нийтэлсэн огноо2026-06-23





