Л.Мөнхтүшиг: Казахстан улсаас Баян-Өлгийд Консулын газар байгуулах санал тавьсан www.eagle.mn
Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын Консулын газар нээх асуудлаар иргэд олон нийтийн сүлжээнд янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа. Энэ асуудлын хүрээнд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. Тэрээр "Монгол Улс, Казахстан улс дипломат харилцаа тогтоогоод 30 гаруй жил болсон. Өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байна. Казахстан улс төв Азийн томоохон тоглогч болоод, үсрэнгүй хөгжиж байгаа. Тус улсын элчин сайдын яамнаас Баян-Өлгий аймагт Консулын газар нээх санал тавиад 10 гаруй жил болж байгаа. Шинэ зүйл огт яригдаагүй. Нөгөө талаасаа, Алматид манай улсын консулын газар үйл ажиллагаа явуулсаар байгаа. Тэгэхээр харилцан адил байх асуудал ч яригдаж байна. Одоогоор Консулын газар байгуулах тухай шийд өгөөгүй байна. Монгол Улс нэгдмэл улс. Аль нэг үндэстэн, ястан руу чиглэсэн талцал хуваагдал өрнөж байгаад харамсаж байна" гэв.
Нийтэлсэн огноо2026-06-23





