ҮАБЗ хуралдаж, Оюу Толгойн хэлэлцээртэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ www.eguur.mn
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 14:00 цагт (6 сарын 29) хуралдах урьдилсан тов гарчээ. Оюу Толгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг эцэслэхээр талуудын харилцан тохирсон хугацаа дуусахад ажлын хоёр хоног үлдээд байгаа юм. ҮАБЗ-ийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.
Тодруулал, Засгийн газраас 2026 оны эхний хагаст багтаан Рио Тинто групптэй хэлэлцээ хийж, Оюу Толгойн зээлийн хүүг бууруулах зорилго тавин ажиллаж буй. Сангийн сайд З.Мэндсайханаар ахлуулсан ажлын хэсэг энэ ажлыг хариуцаж байгаа боловч нөхцөл байдал хүнд, талуудын байр суурь маш хатуу байгаа талаар хэлж буй.
Оюу Толгой ордыг эзэмшигч талууд буюу Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто хооронд хийж байгаа зээлийн хүүг бууруулах хэлэлцээ 2025 оны аравдугаар сарын 30-нд эхэлсэн. Хэлэлцээ хийж дуусах албан ёсны хугацаа энэ оны нэгдүгээр сарын 31-нд дуусгавар болсон ч талуудын саналаар долдугаар сарын 1-нийг хүртэл сунгасан юм.
Нийтэлсэн огноо2026-06-28





