Үндсэн хуулийн цэцийн даргаар Ж.Эрдэнэбулган сонгогдов www.eagle.mn
Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан баасан гарагт болж Жуужаагийн Эрдэнэбулганыг 100 хувийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгосон байна.
Тэрээр, Улсын Дээд шүүхийн санал болгосноор 2021 оны 3 дугаар сараас Цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд ирэх онд бүрэн эрхийн хугацаа нь дуусах юм.
Бүрэн эрхийн хугацаа нь дууссан Г.Баясгалан, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар шилжин ажиллаж буй Ч.Өлзийсайхан нарын оронд Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилсноор Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн бүрэн болоод байна.
Нийтэлсэн огноо2026-06-29





