ЕАЭЗХ, түүний гишүүд рүү хөнгөлөлттэй тарифаар экспортлох 367 бараа www.gogo.mn
Монголоос ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд руу хөнгөлөлттэй тарифаар экспортлох 367 барааны жагсаалтыг танилцуулж байна.
Евразийн эдийн засгийн гэрээ өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр боллоо. Эдийн засаг, хөгжлийн яам энэ гэрээний төслийг боловсруулсан юм.
Хэдийгээр Евразийн эдийн засгийн холбоо гэж байгаа ч манай улс дээрх таван улсаас ОХУ-тай л шууд хиллэдэг бөгөөд бусад дөрвөн улсаас илүү худалдааг ОХУ-тай хийдэг юм.
Бид жилд 100 сая ам.долларын бараа худалдаад 2 тэрбум ам.долларын үнэтэй бүтээгдэхүүн (бараа+үйлчилгээ) импортолж байна. Эндээс худалдааны алдагдлыг төвөггүй мэдэж болно. Монголын хүнсчдийн холбооны захиалгаар МУИС-ийн Бизнесийн сургууль Евразийн эдийн засгийн холбоотой түр гэрээ байгуулснаар эдийн засагт үзүүлэх үр нөлөөг судалсан. Гурван жилийн хугацаатай гэрээний үр дүнд манай экспорт 3.7 хувиар өснө гэсэн юм.
Б.Эрдэнэчимэг
Нийтэлсэн огноо2026-07-22





