1 MONGOLIA'S FOREX RESERVES HIT RECORD HIGH OF 7.9 BLN USD WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/07      2 IMF EXECUTIVE BOARD CONCLUDES 2026 ARTICLE IV CONSULTATION WITH MONGOLIA WWW.IMF.ORG PUBLISHED:2026/08/07      3 MONGOLIA’S FUEL CRISIS IS A DEMAND PROBLEM, NOT JUST A SUPPLY ONE WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/08/07      4 AI-92 PETROL IMPORTS FROM RUSSIA CONTINUE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/07      5 REGULATION APPROVED FOR SINGLE-SOURCE PROCUREMENT OF ESSENTIAL PHARMACEUTICALS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/07      6 GOVERNMENT IMPOSES AUSTERITY MEASURES ACROSS ALL LEVELS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/07      7 Z.MENDSAIKHAN: 2026 BUDGET AMENDMENT TO BE SUBMITTED TOGETHER WITH THE 2027 BUDGET DRAFT WWW,GOGO.MN PUBLISHED:2026/08/06      8 N.UCHRAL: ALL CONFERENCES, FORUMS, AND MEETINGS TO BE CANCELED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/06      9 G.DAMDINNYAM: WE ARE BUYING FUEL WHEREVER IT IS AVAILABLE, PRIORITIZING SUPPLY OVER PRICE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/06      10 LIONEL LAURENS ASSUMES OFFICE AS UNDP RESIDENT REPRESENTATIVE IN MONGOLIA WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/08/06      АЛТНЫ ҮНЭ ДӨРВӨН УЛИРАЛ ДАРААЛАН ӨСӨЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07     Б.СЭМЖИДМАА: ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЖТЭЙ 103 БҮРТГЭЛЭЭС НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07     ГЕГ: МАЛЫН МАХ, ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ 17.9 ХУВИАР БУУРСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07     МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07     Б.ДАШПҮРЭВ: УЛААНБААТАР ХОТЫН 155, ОРОН НУТГИЙН 80 ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ РУУ ТҮГЭЭЛТ ХИЙЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07     ОХУ: БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮД ХАЛДЛАГЫН БАЙ БОЛЖ, ТҮЛШНИЙ ХЯМРАЛ ГҮНЗГИЙРЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07     МОНГОЛЫН ЭКСПОРТ 12.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07     ИХЭНХ НУТГААР ХАЛАХ ТУЛ НАРШИХААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/06     МОНГОЛБАНК: ИНФЛЯЦ 0.4 НЭГЖ ХУВИАР ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/06     ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ЭНЭ ОНД 297 ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/06    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ОХУ: Боловсруулах үйлдвэрүүд халдлагын бай болж, түлшний хямрал гүнзгийрэв www.news.mn

ОХУ-ын газрын тос боловсруулах салбар урьд өмнө байгаагүй дарамттай нүүр тулж байна. Стратегийн ач холбогдолтой боловсруулах үйлдвэрүүд дроны халдлагад дараалан өртөж, дотоодын шатахууны нийлүүлэлтэд үзүүлэх эрсдэл улам нэмэгдэж байгааг олон улсын хэвлэлүүд онцолжээ.

Сүүлийн халдлагаар ОХУ-ын хамгийн том боловсруулах үйлдвэрүүдийн нэг болох Омскийн газрын тос боловсруулах үйлдвэр онилогдсон байна. Украины талын мэдээлснээр уг байгууламжид хүрэхийн тулд дронууд Оросын нутаг дээгүүр 2,500 орчим километр ниссэн бөгөөд мөн өдөр Ярославль муж дахь өөр нэг боловсруулах үйлдвэр ч халдлагад өртжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар ийм халдлагууд нь зөвхөн дэд бүтцэд хохирол учруулахаас гадна ОХУ-ын дотоодын шатахууны үйлдвэрлэл, нийлүүлэлтийн тогтвортой байдалд улам хүчтэй дарамт учруулж эхэлжээ.

CNN-ийн дүн шинжилгээнд дурдсанаар ОХУ-ын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 83 бүс нутгийн 50-д бензин, дизель түлшний хангамжийн асуудал үүсээд байна. Энэ нь шатахууны нийлүүлэлт улам хумигдаж, ложистик, үйлдвэрлэл, тээврийн салбаруудад дарамт нэмэгдэх эрсдэлийг дагуулж байгааг шинжээчид анхааруулжээ.

Үүний зэрэгцээ ОХУ-ын "Коммерсант" сонин чанар муутай шатахуунаас үүдэлтэй автомашины эвдрэл нэмэгдэж, засварын төвүүдэд хандах иргэдийн тоо өссөөр байгааг мэдээлжээ. Засгийн газар түлшний нийлүүлэлтийг хадгалахын тулд хүхрийн агууламж өндөртэй Евро-3 стандартаар бензин, дизель үйлдвэрлэхийг дахин зөвшөөрсөн нь түлшний чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлол дагуулж байна.

Нөгөө талаас Кремль барууны орнуудыг Украинд тагнуулын мэдээлэл өгч байна хэмээн буруутгаж, мөргөлдөөн улам өргөжин тэлснийг онцолжээ.

Мөн Financial Times сонины Москва дахь эх сурвалжийн мэдээлснээр ОХУ 2027 оны хоёрдугаар сараас өмнө дайныг дуусгах талаар бодитой хэлэлцээ хийх төлөвгүй байгаа аж. Эх сурвалжийн үзэж буйгаар Москва цэргийн зорилтоо биелүүлэх хүртлээ дайны ажиллагаагаа үргэлжлүүлэх байр суурь баримталж болзошгүй байна.



Нийтэлсэн огноо2026-08-07