Ихэнх нутгаар халах тул наршихаас сэрэмжлүүлж байна www.montsame.mn
Ихэнх нутгаар өнөөдөр халах тул болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.
Тодруулбал, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 22-27, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 34-39, бусад нутгаар 27-32 градус хүртэл халах нь ээ.
Харин Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх юм.
Улаанбаатар, Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун хойноос секундэд 4-9 метр хүрнэ. Нийслэлд өдөртөө 27-29, Багануур, Тэрэлж орчмоор 25-27 градус дулаан байна.
Нийтэлсэн огноо2026-08-06





