Элсэлтийн шалгалтын оноогоор тэргүүлсэн сургуулиуд www.news.mn
2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө гуравхан долоо хоног үлдээд байна. Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдэдээ чанартай суурь боловсрол олгоход илүүтэй анхаарч, сургалт сайтай улсын сургуулийг сонгох нь нэмэгдсэн. Чанартай сургуулийг тодорхойлох гол шалгуур нь Элсэлтийн шалгалтын дундаж оноо байдаг бөгөөд орон нутаг болон нийслэлийн сургуулиудын эрэмбэ жил бүр өөрчлөгдөн өрсөлдөөнтэй байгаа юм. Боловсролын үнэлгээний төвийн сүүлийн тоо баримтаас харахад, нийслэлийн хэмжээнд Оюунлаг сургууль Элсэлтийн шалгалтын дундаж оноогоор тэргүүлжээ.
Оюунлаг сургууль
Сант сургууль
Шинэ монгол Харумафүки
Төгс дэлгэрэх
Шинэ эхлэл сургууль
Монгол тэмүүлэл сургууль
Хобби сургууль
МУИС ахлах сургууль
Наран нэг сургууль
Асури сургууль
Шинэ монгол сургууль
Олонлог төв сургууль
Тусгал сургууль
11-р сургууль
Улаанбаатар сургууль 2025 онд элсэлтийн шалгалтаар боловсролын үнэлгээний төвөөс зарласан шилдэг сургуулиудад багтаж байна.
Сургуулийн орчин нөхцөл, багшийн заах арга барил чанартай боловсролын чухал суурь болдог ч хүүхдийн бие даан суралцах арга барил, хувийн хичээл зүтгэл хамгийн эцсийн үр дүнг тодорхойлдог. Улсын болон хувийн сургуулийн аль нь ч бай сургалтын чанартай систем бүрдүүлж болох хэдий ч суралцагчийн тэмүүлэл, өөрийгөө хөгжүүлэх идэвх чармайлтгүйгээр мэдлэгийг бүрэн дүүрэн эзэмших боломжгүй юм. Мэдлэг бүтээх үйл хэрэг нь зөвхөн сургуулийн орчинд бус, хүүхдийн өөрийнх нь бие даан суралцах хариуцлага, хандлагатай нягт холбогддог.
Нөгөөтэйгүүр, улсын сургуулиудын анги дүүргэлт өндөр байгаа нь сурах орчинд шууд сөргөөр нөлөөлдөг. Багш хүүхэд бүртэй тулж ажиллах боломж хязгаарлагдмал тул сурагчдаас бие даан суралцах дадал барилаа илүү хөгжүүлэхийг шаарддаг. Харин хувийн сургуулиудын хувьд анги дүүргэлт багатай тул сурагч бүрт тулж ажиллан, тэдний хоцрогдол болон сул талыг цаг алдалгүй нөхөж, сургалтын чанарыг богино хугацаанд ахиулдгаараа давуу талтай юм.
Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд анхаарч буй бол багаас нь суралцах чадварынх нь суурийг зөв тавьж өгөх нь нэн чухал юм. Суурь мэдлэг, чадвар сайн эзэмшсэн хүүхэд цаашид бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх боломж хавьгүй өндөр байдаг нь судалгаагаар тогтоогджээ.
Нийтэлсэн огноо2026-08-11





