1 ADB APPOINTS JOHN JUHYUN JEONG AS NEW COUNTRY DIRECTOR FOR MONGOLIA WWW.THEDIPLOMATICINSIGHT.COM PUBLISHED:2026/08/11      2 CONSTRUCTION UNDERWAY ON 22 FUEL STORAGE FACILITIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/11      3 SPECIAL PASSENGER TRANSPORT REGULATIONS TO BE IMPLEMENTED DURING COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/11      4 DEPUTY FOREIGN MINISTER RECEIVES COPY OF CREDENTIALS OF UK AMBASSADOR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/11      5 MONGOLIA CONTINUES TO EXPERIENCE FUEL SHORTAGES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/11      6 WORLD’S BIGGEST MINING COMPANIES NOW WORTH $2.17 TRILLION WWW.MINING.COM PUBLISHED:2026/08/10      7 WORLD BANK COUNTRY MANAGER PRESENTS CREDENTIALS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/10      8 70 MW THERMAL POWER PLANT FIRED UP AHEAD OF WINTER PEAK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/10      9 MONGOLIA’S NEXT PRESIDENT? RACE TO SUCCEED KHURELSUKH RESHAPES POLITICAL LANDSCAPE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/08/09      10 REQUEST SUBMITTED TO SUPPLY 12,000–15,000 TONNES OF AI-92 GASOLINE MONTHLY FROM CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/09      "ГАДНААС АВЧ БУЙ ХАГАС КОКСОН ШАХМАЛ ТҮЛШИЙГ ДОТООДДОО ХҮРЭН НҮҮРСЭЭР ҮЙЛДВЭРЛЭНЭ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/11     Г.ДАМДИННЯМ САЙДЫН САР БОЛГОНЫ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ, ОХУ-ААС 25 ХОНОГИЙ НӨӨЦТЭЙ ТЭНЦЭХ АИ-92 АВАХААР ТОХИРОЛЦЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/11     ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ОНООГООР ТЭРГҮҮЛСЭН СУРГУУЛИУД WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/11     ЕРӨНХИЙ САЙД ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЭХНИЙ 87 КМ-ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     АХБ-НЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ЖОН ЖҮХЁНЬ ЖОНГИЙГ ТОМИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     420 БИЗНЕСТ ТАТВАРЫН БОЛОН ТАТВАРЫН БУС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     МОНГОЛЫН МЕТАН ХИЙГ ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ “JADE GAS” -ЫН ТУХАЙ ЗААВАЛ МЭДЭХ БАРИМТУУД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     ЧОЙР–МАНДАЛГОВЬ–АРВАЙХЭЭРИЙН АВТО ЗАМЫН ТӨСӨЛ 2028 ОНД БҮРЭН ДУУСНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     БЯМБА ГАРАГААС ЭХЛЭН НИЙСЛЭЛД ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Г.Дамдинням сайдын сар болгоны уулзалт амжилттай болж, ОХУ-аас 25 хоногий нөөцтэй тэнцэх АИ-92 авахаар тохиролцлоо www.itoim.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням эдгээр өдрүүдэд ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна. Тэрээр 2026 оны хоёрдугаар сараас хойш сар бүр шахуу ОХУ руу явж, нийлүүлэгч талынхантай уулзалт хийж байгаа бөгөөд Монгол Улсад он гараад, хоёрдугаар сараас нөхцөл байдал эвгүйтэх байсан ч Оросуудтай хийх уулзалтын үр дүнд шаардлагатай татан авалтыг хийж ирсэн гэж Г.Дамдинням сайд онцолсон.
Тэгвэл түүний ОХУ-д хийх найдугаар сарын ээлжит уулзалт амжилттай болж, энэ сард багтаан Монгол Улс ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцсон байна. Манай улс өдөрт дунджаар 1000 тонн АИ-92 автобензин хэрэглэдэг бөгөөд ямартай ч наймдугаар сард нэмэлтээр 25 мянган тонн буюу 25 хоногийн нөөцтэй тэнцэх хэмжээний шатахуун орж ирэх төлөвтэй байна.

Сайд Г.Дамдинням томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний яам болон “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын түлш, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар ярилцсан байна. ОХУ-д дотооддоо хүнд нөхцөл байдалтай байгаа хэдий ч хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэж манай улсад түлш, шатахууны нийлүүлэлтээ тогтвортой үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Г.Дамдинням сайд урьд өмнө огт тохиолдож байгаагүй бэрхшээлтэй цаг үеийг даван гарахад тусалж байгаа ОХУ-ын Засгийн газар, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлсэн байна.
Дотоодод үүссэн шатахууны нийлүүлэлтээс хамаарсан хомсдол болон шатахуун түгээх станцууд дээрх оочир энэ долоо хоногоос хэвийн болох төлөвтэй байна. Мөн Засгийн газраас гаргасан шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаж олгох зохицуулалтын шийдвэр энэ долоо хоногт дуусгавар болно. Нөөцийн савны хувьд одоо байгаа хүчин чадал 30 хоног бөгөөд энэ сард багтаан нэмэлтээр АИ-92 автобензиний 13 хоногийн нөөц хадгалах сав ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

Ганболд БАТЖАРГАЛ

Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-08-11