1 BAGAKHANGAI–KHUSHIG VALLEY–EMEELT RAILWAY TO OPEN NEXT MONTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/13      2 MONGOLIA'S CENTRAL BANK TIGHTENS MONETARY POLICY: KEY RATE INCREASED TO 12.5% WWW.OPEN.KG PUBLISHED:2026/08/13      3 KOREAN HOSPITALS EXPAND MEDICAL OUTREACH IN MONGOLIA, SHIFT FOCUS TO LOCAL CAPACITY WWW.KOREABIOMED.COM PUBLISHED:2026/08/13      4 BORDER TOWNS BRIDGED BY MORE THAN A ROAD WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2026/08/13      5 MONGOLIA USES UN PASSENGER DATA SYSTEM TO IDENTIFY SMUGGLING, DRUG TRAFFICKING AND OTHER BORDER THREATS WWW.HSTODAY.US PUBLISHED:2026/08/13      6 MONGOLIA'S LOST OPPORTUNITIES FROM COPPER WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM PUBLISHED:2026/08/13      7 AIR CHINA C919 LANDS IN MONGOLIA USING BILATERAL AIRWORTHINESS WORKAROUND WWW.TECHTIMES.COM PUBLISHED:2026/08/13      8 43,000 PASSENGER CARS IMPORTED IN THE FIRST HALF OF 2026 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/12      9 OIL REFINERY CONSTRUCTION TO BE INTENSIFIED AND LEGISLATIVE BOTTLENECKS REMOVED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/12      10 TEN YEARS OF 'HUNNU ROCK': THE HU LAUNCHES NEW WORLD TOUR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/12      ТӨЛБӨРИЙН ТЭНЦЛИЙН УРСГАЛ ДАНС 207.2 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13     ГЕГ: ГААЛИЙН ЗӨРЧИЛ ӨНГӨРСӨН ОНООС 18 ХУВИАР ӨССӨН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13     ГАДААД УЛСАД ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ МОНГОЛ ИРГЭДИЙН ТОО 58.2 ХУВИАР БУУРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13     ШХАБ-Д ХАРИЛЦААГАА АХИУЛАХ ХАМГИЙН БОЛОМЖИТ НЭР ДЭВШИГЧИД НЬ МОНГОЛ, АЗЕРБАЙЖАН ГЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13     “BYD” -ИЙН ТАНИЛЦУУЛСАН БАТАРЕЙД СУУРИЛСАН НИЙТИЙН ТЭЭВРИЙН "SKY SHUTTLE" ТӨСЛИЙГ УЛААНБААТАР ХОТ ДЭМЖИНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13     177 КМ ТӨМӨР ЗАМЫГ МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ БАРЬЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13     АНХААРУУЛГА: ЦЭНХЭР ХУВАНЦАР САВНААС ИЛЭРСЭН ХАР ТУГАЛГА ХҮЛЦЭХ ХЭМЖЭЭНЭЭС 60–72 ДАХИН ИХ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13     БЭЭЖИН-УЛААНБААТАРЫН ЧИГЛЭЛД ОЛОН УЛСЫН ТОГТМОЛ НИСЛЭГИЙГ ЭХЛҮҮЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13     ТҮЛШ, БИТУМ ТАСАРЧ, ЗАМЫН ТӨСЛҮҮД ЗОГСОХОД ХҮРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13     Ц.САНДАГ-ОЧИР: МОНГОЛ УЛСЫН НИЙТ ГАЗАР НУТГИЙН 81.9 ХУВЬ ЦӨЛЖИЛТӨД ӨРТСӨН БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа www.montsame.mn

Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний хагас жилд 207.2 сая ам.долларын ашигтай гарч, ашиг өмнөх оны мөн үеийнхээс 2 тэрбум ам.доллароор нэмэгдлээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, урсгал дансны ашиг өсөхөд барааны худалдааны ашиг өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.8 тэрбум ам.доллар буюу 6.3 дахин нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Харин үйлчилгээний данс 1.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24.2 хувь буюу 340.3 сая, анхдагч орлогын данс 2.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал 1.5 тэрбум ам.доллар буюу 2.2 дахин нэмэгджээ.

Үйлчилгээний худалдааны орлого дээрх хугацаанд 930.4 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.5 хувь буюу 164.6 сая ам.доллароор нэмэгдэхэд тээврийн үйлчилгээний орлого 8.8 хувь буюу 27.8 сая, аяллын орлого 4.4 хувь буюу 11.9 сая, бусад үйлчилгээний орлого 68.7 хувь буюу 125 сая ам доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ. Үүний 36.8 хувийг тээвэр, 30.2 хувийг аялал жуулчлал, 33 хувийг бусад үйлчилгээний орлого эзэлж байна.

Үйлчилгээний зардал 2.7 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.2 хувь буюу 505 сая ам.доллароор нэмэгдэхэд тээврийн зардал 11.2 хувь буюу 76.3 сая, аяллын зардал 7.2 хувь буюу 57.7 сая, бусад үйлчилгээний зардал 53.6 хувь буву 371 сая ам.доллароор өссөн нь нөлөөллөө. Үүний 32.1 хувийг аялал, 28.2 хувийг тээвэр, 39.7 хувийг бусад үйлчилгээний зардал эзэлж байна.

Анхдагч орлогын данс 2.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.5 тэрбум ам доллароор нэмэгдсэн. Энэ үзүүлэлтэд гадаадын хөрөнгө оруулагчдын орлогын төлбөр 1.6 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.5 тэрбум ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.

Санхүүгийн дансны тэнцэл хагас жилд 209.3 сая ам.долларын ашигтай гарч, ашиг нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 83.4 хувь буюу 1 тэрбум ам.доллароор багасахад бусад хөрөнгө оруулалтын алдагдал 1.3 тэрбум ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Харин шууд хөрөнгө оруулалтын ашиг өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.5 хувь буюу 316.3 сая ам.доллароор өслөө.

Төлбөрийн тэнцэл дээрх хугацаанд 566.6 сая ам.долларын ашигтай гарч, ашиг өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 тэрбум ам.доллароор нэмэгджээ. 



Нийтэлсэн огноо2026-08-13