Ашигт малтмал олборлосон 71 хэргийг шүүхэд шилжүүллээ www.news.mn
Прокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хууль бус олборлолтын хэргүүдийг шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Энэ оны наймдугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 208 хүнд холбогдох 71 хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлжээ.
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь ашигт малтмалын нөөц, тархалтын байдлаас шалтгаалан Өвөрхангай, Дорноговь, Говь-Алтай, Сэлэнгэ зэрэг аймгуудын нутаг дэвсгэрт зонхилон үйлдэгдэж байна.
Аймгуудын прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэргийн тоог харахад:
Сэлэнгэ аймаг: 14 хэрэг
Говь-Алтай аймаг: 13 хэрэг
Өмнөговь аймаг: 12 хэрэг
Баянхонгор аймаг: 8 хэрэг
Өвөрхангай аймаг: 7 хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхийн шатанд шилжүүлээд байна.
Нийтэлсэн огноо2026-08-19





