1 UK-MONGOLIA B2B NETWORKING RECEPTION IN UB WITH THE BRITISH AMBASSADOR AND JOHN GROGAN MBCC WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM PUBLISHED:2026/09/08      2 MONGOLIA'S NBFIS ARE HAVING THEIR BREAKOUT FUNDING RUN WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/09/08      3 MONGOLIANS WAIT HOURS FOR FUEL AS RELIANCE ON RUSSIA BITES WWW.AFP.COM PUBLISHED:2026/09/08      4 BOLOR LKHAAJAV: “MONGOLIA DOES NOT NEED TO CHOOSE BETWEEN RUSSIA AND CHINA” WWW.NOVASTAN.ORG PUBLISHED:2026/09/08      5 MONGOLIA, MONTENEGRO SIGN JOINT DECLARATION, COOPERATION AGREEMENTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/08      6 ABOUT 20,000 FOREIGN NATIONALS ISSUED VISAS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/08      7 INFLUENZA VACCINATION UNDERWAY WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/08      8 DAMBADARJAA THERMAL POWER PLANT CONSTRUCTION REACHES 70% COMPLETION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/07      9 AZZURO RESOURCES IDENTIFIES NINE NEW ANOMALIES AT OVAL CU-NI-PGE PROJECT IN MONGOLIA WWW.KALKINE.COM.AU PUBLISHED:2026/09/07      10 KOREA TARGETS MONGOLIA'S WEALTHY MINERS FOR ITS NEXT BIG HEALTH CARE BOOM WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/09/07      БРИТАНИ-МОНГОЛЫН B2B ХҮЛЭЭН АВАЛТ/УУЛЗАЛТ: ИХ БРИТАНИ УЛСЫН ЭЛЧИН САЙД БОЛОН БРИТАНИ МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ДАРГА ЖОН ГРОГАН НАР ОРОЛЦОНО WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM НИЙТЭЛСЭН:2026/09/08     COP17-ГИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЗАРЦУУЛАЛТ, ҮР ДҮНД АУДИТ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ЗЭСИЙН ҮНИЙН ӨСӨЛТ 2027 ОНД ҮРГЭЛЖИЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ЗАСГИЙН ГАЗАР ШОКОНД БЭЛЭН ҮҮ: ИНФЯЛЦ 18 ХУВЬ ХҮРЧ, ИРГЭД ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БАЙДАЛД ОРНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ОЮУ ТОЛГОЙГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ НЭЭЛТТЭЙ ӨРСӨЛДӨӨН БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     МОНГОЛ УЛСАД ИРСЭН ОХУ-ЫН ЖУУЛЧДЫН ТОО ХАМГИЙН ИХ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН ТАНЬ МАН МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ГАДААДЫН 19 МЯНГА ГАРУЙ ИРГЭНД ВИЗ ОЛГОЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/07     АУДИТ: "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААС ХҮЧИНГҮЙ БҮРТГЭЛТЭЙ ИРГЭДЭД 6.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ХУВААРИЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/07     МОНГОЛ УЛСАД ИРЭХ ЖУУЛЧДЫН ТОО ОНЫ ЭЦЭСТ 1 САЯ ДАВАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/07    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Төрийн өмчийн компаниудын тодорхой хувийг хөрөнгийн зах зээлд гаргана гэв www.itoim.mn

Уул уурхайн компаниудыг хөрөнгийн бирж дээр гаргах асуудлыг үе үеийн Засгийн газар ярьдаг ч ажил хэрэг болсон нь үгүй. 2018–2020 онуудад “Эрдэнэс Тавантолгой” ХК болон түүний охин компани болох “Эрдэнэс Тавантолгой Майнинг”-ийн хувьцааг олон улсын болон дотоодын хөрөнгийн биржид IPO (анхдагч зах зээлийн нээлттэй арилжаа) хэлбэрээр гаргах бэлтгэл ажлыг удирдаж байсан. Гэвч улс төрийн шалтгаанаас IPO гаргах УИХ-ын тогтоол хэрэгжиж чадаагүй. Хамгийн сүүлд тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Н.Цэрэнсамбуу IPO гаргах бэлтгэл ажил хангагдсан гэсэн мэдээлэл өгч байсан ч дахиад л ажил хэрэг болж чадаагүй.
Гацаадаг шалтгаан нь төрийн өмчит компаниуд тэр дундаа уул уурхайн компаниуд эрх баригч намын шахааны хүмүүс томилогддог, сонгуулийн мөнгө босгодог хэрэгсэл байж ирсэн. Хэрвээ томоохон уул уурхайн компаниудад IPO гаргавал хувьцаа эзэмшигчид нэмэгдэж, компанийн засаглал эрх баригч намын хяналтаас гарч, хяналт сайжирна. Энэ утгаараа олон жил IPO гаргах асуудал яригдсан ч ажил хэрэг болж чадаагүй өнөөдрийг хүрсэн.
Тэгвэл энэ намар төрийн өмчийн уул уурхайн компаниудаас боломжтойг нь судалж, тодорхой хувийг нь хөрөнгийн зах зээлд гаргах бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Хамгийн эхэнд  “Эрдэнэт үйлдвэр” дээр IPO гаргах боломжтой байгаа бол “Эрдэнэс Тавантолгой” компанид ирэх жилийн хагаст бэлтгэл ажлыг хангаж дуусна гэдгийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай хэллээ.
Тэрээр “Гаднын хөрөнгө оруулалтын банкуудтай хамтраад дотоодын төрийн өмчит компанийн зарим хувьцааг багцлаад хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох ажил энэ намрын гол ажил болно. Гаднын мэргэжлийн засаглалаар төрийн өмчит компаниудын тодорхой хувийг багцлаад хөрөнгө босгоно. Ингэснээр хувьцааг нь гаргаж байгаа компаниудын засаглал, хяналт сайжирна.
УИХ-д өмч хувьчлалын бодлого, хөрөнгө босгох томоохон баримт бичгүүдийг оруулж хэлэлцүүлнэ. Төсөв хэлэлцсэний дараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баримт бичгээ УИХ-д оруулна. Тухайн үед ямар компанийн хувьцааг хөрөнгийн зах зээл дээр гаргах вэ гэдэг нь тодорхой болно. Одоогоор эхний үнэлгээг хийж, ямар хөрөнгө оруулалтын банктай хамтарч ажиллах вэ гэдгээ судалж байна. Ингээд ирэх сард аль, аль компаниудыг хөрөнгийн зах зээлд оруулах вэ гэдэг нь тодорхой болно. Ер нь төрийн өмчит  компаниудаас хамгийн боломжтой нь “Эрдэнэт үйлдвэр” байна. Ашигт малтмалын тухай хуулиар ч стратегийн ордуудын 10 хувийг хөрөнгийн биржээр арилжаалж олон нийтийн болгох ёстой. Энэ заалт хэрэгжээгүй байгаа. “Эрдэнэт үйлдвэр” IPO гаргах, хөрөнгө татах бэлтгэл хангагдсан. Харин хууль шүүхийн асуудлаа шийдчихвэл IPO гаргана. Хоёрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК бий. Одоогоор компанид аудит оруулсан байгаа. Дууссаны дараа үнэлгээ хийнэ. Үнэлгээний дараа хөрөнгийн зах зээл, бусад зүйлээ бүртгүүлээд ирэх оны дундуур гэхэд хөрөнгийн зах зээлд гаргах бэлтгэл хангагдана. Одоогийн байдлаар хамгийн боломжтой хоёр компани бол энэ хоёр байна” гэсэн юм.

Пүрэвдагва БУЛГАН

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-08-19