1 MONGOLIA TO RAISE MINIMUM WAGE TO MNT 1 MILLION FROM 2027 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/18      2 OVER 700 JOURNALISTS ACCREDITED TO COVER COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/18      3 MONGOLIA: WORLD GATHERS TO SEEK ACCORD ON TACKLING DESERTIFICATION WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/08/18      4 MONGOLIA’S FUEL SUPPLY RETURNS TO NORMAL, RESTRICTIONS ON LICENCE PLATES AND PURCHASE LIMITS LIFTED WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/08/18      5 SAUDI ARABIA HANDS LAND DEGRADATION BATON TO MONGOLIA WWW.ARABNEWS.COM PUBLISHED:2026/08/18      6 CHINA SHARES DESERTIFICATION-CONTROL EXPERTISE AT UNCCD COP17 IN MONGOLIA WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2026/08/18      7 UNCCD COP17 OPENS IN MONGOLIA'S CAPITAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/17      8 BILLIONAIRE BILL GATES ARRIVES IN MONGOLIA TO VISIT BAYAN-ULGII, DUNDGOVI, AND DORNOD PROVINCES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/17      9 GREEN CHARGING STATION CAPABLE OF CHARGING 10 EVS LAUNCHED IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/17      10 FUEL SUPPLY TO RETURN TO NORMAL, RESTRICTIONS ON LICENSE PLATES AND PURCHASE LIMITS LIFTED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/17      МОНГОЛ ОРНЫ НУТАГ ДЭВСГЭРИЙН 81.9 ХУВЬ НЬ ЦӨЛЖИЛТӨД ӨРТӨӨД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/18     ҮСХ: АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН ТОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13.4 МЯНГААР ӨССӨН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/18     Б.ДАВААДАЛАЙ: УУЛ УУРХАЙН САЛБАР ШАТАХУУНЫ ХҮНДРЭЛГҮЙ, ЭКСПОРТ, ОРЛОГО ХАРЬЦАНГУЙ САЙН БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/18     ҮСХ: ГАДААД ХУДАЛДАА 5 ТЭРБУМ ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/18     Ү.ОЮУНЗУЛ: COP17 ХУРЛЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ НИЙСЛЭЛИЙН ӨМЧ БОЛОН ҮЛДЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/18     Б.ДАШПҮРЭВ: ӨНӨӨДРӨӨС НИЙСЛЭЛИЙН ШТС-УУДЫН 90 ХУВИЙГ 24 ЦАГААР АЖИЛЛУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17     ХЯТАДЫН С919 ОЛОН УЛСЫН АНХНЫ НИСЛЭГЭЭ ЯАГААД МОНГОЛ УЛСААС ЭХЛҮҮЛСЭН БЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17     COP17 ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17     COP17 ХУРЛЫН ХҮРЭЭНД 10 ЦАХИЛГААН МАШИНЫГ ЗЭРЭГ ЦЭНЭГЛЭХ "НОГООН ӨРТӨӨ" АШИГЛАЛТАД ОРЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17     АМГТГ: АИ-92 ШАТАХУУН 28869 ТОННЫГ ОРУУЛЖ ИРЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилтөд өртөөд байна www.montsame.mn

Монгол орны цөлжилт, газрын доройтлын төлөв байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлсэн Цөлжилтийн атласыг шинэчлэн боловсруулсныг СОР17 хурлын үеэр өнөөдөр танилцууллаа.

Шинэчилсэн атласын үр дүнгээр Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд тодорхой хэмжээгээр өртжээ. Атласыг боловсруулахдаа ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний 1991–2025 оны болон дэлхийн ажиглалтын мэдээлэл, уур амьсгалын давхар боловсруулсан өгөгдөл, хиймэл дагуул, зайнаас тандан судлалын мэдээллийг ашигласан байна. Судалгаагаар Монгол орны жилийн агаарын дундаж температур 1941–2025 онд 2.5°C-аар нэмэгджээ. Нийт нутаг дэвсгэрийн 72.6 хувьд 1.2–1.6°C-ийн дулааралт ажиглагдсан байна. Харин хур тунадас газар нутгийн 49.7 хувьд, голчлон баруун хэсгээр багасах, 50.3 хувьд буюу зүүн хэсгээр нэмэгдэх хандлагатай байгаа ажээ.

Ган, хуурайшлын үнэлгээгээр нутаг дэвсгэрийн 51.1 хувь нь хуурай, хуурайшилт давамгайлсан, 48.9 хувь нь чийглэг, хангалттай чийглэг байв. Хуурай нөхцөлтэй газар нутгийн 25.3 хувь нь нэн хуурай ангилалд хамрагдаж байгаа бол гангийн индексээр Монгол орны нутаг дэвсгэрийн 53.5 хувьд ган эрчимжих хандлага ажиглагджээ.

Хөрсний төлөв байдлын хувьд усаар их хэмжээгээр элэгдэж эвдэрсэн хөрс нийт талбайн 54.8 хувийг эзэлж байна. Салхины элэгдэл жилд 0.16–1.25 тонн/га хэмжээнд хүрсэн газар нийт нутаг дэвсгэрийн 34.3 хувийг эзэлжээ.

Түүнчлэн Монгол орны нутаг дэвсгэрийн 93.3 хувьд хөрсний чийг багасах хандлага илэрсний 44 хувьд маш их хэмжээгээр багасах төлөв анхаарал татжээ.

Усны нөөцийн үнэлгээгээр нийт гол мөрний 60 орчим хувьд урсац багассан бол усны чанарын хувьд гол мөрний 67.5 хувьд өөрчлөлт бага, 28.6 хувьд усны чанар багассан, 3.9 хувьд сайжирсан үзүүлэлттэй байна.

Ургамлын бүтээмжийн хувьд Сэлэнгэ аймгийн ихэнх, Төв, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сум, нутгийн баруун өмнөд хэсгийн зарим газарт нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 8.4 хувийг эзэлж байгаа юм.

Цөлжилт, газрын доройтлын нэгдсэн үнэлгээгээр Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь өртсөнөөс 0.9 хувь нь нэн хүчтэй, 6.2 хувь нь хүчтэй, 42.9 хувь нь дунд, 31.9 хувь нь сул 18.1 хувь нь цөлжилт, газрын доройтол илрээгүй байна.

Шинэчилсэн атласын газрын бүрхэвчийн 12 ангиллын зураглал, ган, ургамлын төлөв байдлын зураглал нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцод хүргүүлэх Монгол Улсын 2026/2027 оны цөлжилт, газрын доройтлын үндэсний тайлангийн суурь мэдээлэл юм.

Мөн Тогтвортой хөгжлийн зорилгын үзүүлэлтийг үндэсний түвшинд үнэлэх боломж бүрдүүлж, Монгол Улсын тайлан, судалгааг олон улсын ерөнхий өгөгдөлд тулгуурласан үндэсний мэдээлэл, тооцоололд суурилсан Tier 2 түвшинд шилжүүлэх ач холбогдолтой юм. Монгол Улсад энэ өдрүүдэд COP17-г зохион байгуулж байгаа бөгөөд газрын доройтлыг багасгах, нөхөн сэргээх, гангийн тэсвэржилтийг нэмэх асуудал хурлын гол сэдвийн нэг болж байна.



Нийтэлсэн огноо2026-08-18