1 LORO PIANA’S FRÉDÉRIC ARNAULT UNDERSCORES COMMITMENT TO SUSTAINABLE MONGOLIAN CASHMERE AT COP17 WWW.SCMP.COM PUBLISHED:2026/08/25      2 MONGOLIA DEPLOYS MILITARY CONTINGENT TO HAITI WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/25      3 IUCN AND UNEP OFFER USD 7.5 MILLION IN GRANTS FOR ECOSYSTEM-BASED ADAPTATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/25      4 MONGOLIA SECURES A PATH TO EUR 200M, USD 100M FOR FORESTS AND CONSERVATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/25      5 PEREGRINE FALCON CAPTURE PERMITS REVOKED IN BAYANKHONGOR PROVINCE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/25      6 WHY MONGOLIA SHOULD HOST THE NEXT TRUMP-KIM SUMMIT WWW.ASIAPACIFIC.CA PUBLISHED:2026/08/25      7 AUDIT FINDS 92.4 BILLION MNT IN IRREGULARITIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/24      8 PRIME MINISTER SUBMITS BUDGET CUT AMENDMENTS AMID 7.7% ECONOMIC GROWTH WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/08/24      9 COP17 HIGH-LEVEL SEGMENT OPENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/24      10 COP17 IS A NEW PLATFORM FOR MONGOLIA'S 'ECOLOGICAL DIPLOMACY' WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/24      ҮСХ: АЖИЛГҮЙ ХҮНИЙ ТОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13 МЯНГААР БУЮУ 20 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     "ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР АИ92 ШАТАХУУНЫ 9 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     ОЮУ ТОЛГОЙ ҮР АШИГТАЙ УС АШИГЛАЛТААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ ЗЭСИЙН УУРХАЙ БОЛСОН WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     ЭКОСИСТЕМД СУУРИЛСАН ДАСАН ЗОХИЦОХ ТӨСЛҮҮДЭД 7.5 САЯ АМ.ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ САНАЛ БОЛГОВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     "ЛОРО ПИАНА" КОМПАНИ "ДАСАН ЗОХИЦОХУЙН ЗАМ” ХӨТӨЛБӨРӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     МОНГОЛ УЛС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨСӨЛТӨӨР 4 ДҮГЭЭРТ ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     Б.НАЙДАЛАА: ӨВӨЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧАДЛЫН ДУТАГДАЛД ОРОХ МАГАДЛАЛТАЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     БНХАУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ААН-ҮҮДЭЭС ШАТАХУУНЫ ИМПОРТОД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САЛБАРТ 100 САЯ ЕВРОГИЙН САНХҮҮЖИЛТ ТАТЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     З.МЭНДСАЙХАН: “РИН ТИНТО”-ООС НОГДОЛ АШИГ АВСАН Ч ТӨСВИЙН АЛДАГДАЛ, ТАСРАЛТЫГ НӨХӨХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Оюу толгой үр ашигтай ус ашиглалтаараа дэлхийд тэргүүлэх зэсийн уурхай болсон www.gogo.mn

Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлаар (СOP17) уул уурхайн салбар дахь төр, хувийн хэвшлийн тэргүүлэгчид газрын тогтвортой байдлыг хангахад хэрхэн хувь нэмрээ оруулах талаар хэлэлцлээ. Энэ үеэр Рио Тинто, Эрдэнэс Оюу Толгой, Оюу Толгой компаниуд хамтран сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, усны нөөцийг хамгаалах, арвижуулах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх шилдэг туршлагуудыг нутагшуулах цогц санаачилгуудаа эрчимжүүлэхээ зарлалаа. 

Рио Тинтогийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кэйти Жаксон хуралдааны үеэр Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг дэмжихээ илэрхийлж “Бид Оюу Толгой үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээний тодорхой хэсгийг дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангах замаар Монгол Улсын эрчим хүчний шилжилтэд хувь нэмэр оруулахыг зорьж байна. Энэ нь Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтыг урагшлуулахад түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна.” хэмээв. Үүний хүрээнд сэргээгдэх эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтууд болон нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай, ногоон эдийн засагт шилжих үйл явцыг түргэтгэхэд дэмжлэг үзүүлнэ гэлээ. 

Мөн газрын доройтлыг бууруулах санаачилгын дагуу газрын нөхөн сэргээлтийн цогц хөтөлбөр хөгжүүлэхээр зорьж буй. Үүнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компанийн санаачилсан “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрөөс гадна биологийн олон янз байдал, экосистемийн тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, нүүрстөрөгчийн шингээлтийн боломжууд болон орон нутгийн иргэдэд чиглэсэн үр өгөөжийг нэмэгдүүлэх төслүүд багтаж байна. 

Тухайлбал, говийн бүсэд цөлжилттэй тэмцэх, экосистемийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилгоор 5,000 га хүртэл талбайг хамарсан загийн ойжуулалт хийхээр төлөвлөж буй аж. Мөн Монгол Улсын хойд болон төвийн бүсэд тус бүр ойролцоогоор 10,000 га талбай хамарсан ой нөхөн сэргээх гурван төсөл хэрэгжүүлэх боломжийг судалж, нүүрстөрөгчийн шингээлтийг хэмжигдэхүйц үр дүнд хүргэх боломжтой байдлаар хөгжүүлж ажиллана гэлээ. 

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалал нь манай үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг юм. Бид байгалийн унаган төрхийг нөхөн сэргээх, ойжуулалтыг дэмжих замаар ойн

салбарт хөрөнгө оруулж, усны нөөц ба чанарыг сайжруулахад анхаарч ажилладаг. Энэ чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж, дотоодоосоо сэргээгдэх эрчим хүч худалдан авч уурхайн үйлдвэрлэлдээ ашиглах замаар төр, орон нутаг, хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ” гэв.

Хуралдааны үеэр хэлэлцсэн гурав дахь зүйл бол үндэсний усны аюулгүй байдалд хувь нэмэр оруулах санаачилга хэрэгжүүлэх тухай байлаа. Энэхүү санаачилга нь шинжлэх ухаан, инновац болон усны нөөцийн хамтын удирдлагад тулгуурлан Монгол Улсын урт хугацааны усны тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд чиглэх юм. Тухайлбал, газрын доорх усыг нэмэгдүүлэхийн тулд ус агуулагч үе давхаргыг зориудаар арвижуулахад чиглэсэн эрдэм шинжилгээний ажлуудыг эрчимжүүлэхээ илэрхийллээ. Мөн хурын ус хуримтлуулах замаар гадаргын усны экосистемийг сэргээх боломжуудыг судалж, туршилтын төслүүдийг хэрэгжүүлэхээс гадна говийн бүсийн газар доорх усны нөөц, чанарын судалгаа хийх аж. 

Энэ талаар Кэйти Жаксон "Эдгээр ажлууд нь Рио Тинтогийн Монгол Улс дахь бат бөх түншлэл, Оюу толгойгоор дамжуулан ирээдүй хойч үедээ үлдээх үнэ цэн бүтээж, өвлүүлэх нийтлэг зорилгын илэрхийлэл юм. Бид эрчим хүчний шилжилтийг урагшлуулж, газар нутаг, ус байгалиа хамгаалан хадгалахыг дэмжиж, улс орны хэмжээнд үр дүнтэй ажлууд хэрэгжүүлэхээр зорьж байна. Өнөөдөр өгсөн амлалтуудаараа ойрын таван жилд хэмжигдэхүйц үр дүн гаргаж, олон арван жил үргэлжлэх эерэг өөрчлөлтийн суурийг тавихыг зорино.” гэв. Тэрээр мөн Оюу толгой үр ашигтай ус ашиглалтаараа дэлхийд тэргүүлэх зэсийн уурхайнуудын нэг бөгөөд дэлхийн дунджаас гурав дахин бага ус ашигладаг болохыг дурдаад Рио Тинто уурхайн үйл ажиллагааны бүхий л мөчлөгийн турш байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулж, хариуцлагатай үйл ажиллагаа явуулдгийг онцолсон юм.  

Харин  “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэлмүүн “Оюу Толгой компанийн эрчим хүчний шилжилт, усны нөөцийн хамгаалалт, газрын нөхөн сэргээлт, ойжуулалтын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг төрийн бодлого, хөгжлийн зорилттой уялдуулан Монгол Улсад илүү үр өгөөжтэй байхад анхаарал хандуулан ажиллаж байна. Цаашид байгаль орчин, нийгмийн хөрөнгө оруулалтын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын бодит үр дүнг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллах болно” гэлээ. 



Нийтэлсэн огноо2026-08-25