"Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна" www.gogo.mn
Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тос бүтээгдэхүүний газрын дарга н.Чулуунбат шатахууны импорттой холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
2026 оны 8 дугаар сард ОХУ, БНХАУ-аас 75 мянган тонн АИ92 шатахуун авахаар захиалга өгөөд байгаагийн 51 мянган тонныг нь бид аваад байна. Үлдсэн хоногуудад 21 мянган тонныг нь авна.
Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна. Дараагийн ачилтууд нэмэгдвэл хэвийн хэмжээнд буюу 30 хоногийн нөөцийг бүрдүүлэх юм. Удахгүй 9 дүгээр сарын шатахууны захиалгыг хийж эхлэх ба ОХУ-ын Роснефт компаниас үнийг мэдэгдэнэ.
Улсын хэмжээнд ердийн хэрэглээ сард 72 мянга орчим тонн байдаг. Цаашид олдож л байвал үнэ бол хамаагүй, боломжит газруудаас авахаар ярилцаж байна.
ОХУ-ын Роснефт компаниас АИ92 шатахууныг ЗГ хоорондын хэлэлцээрийн дагуу энэ сард тонн тутмыг 851 ам.доллараар нийлүүлэхээр болсон. Энэ нь өнгөрсөн сартай харьцуулахад тонн тутам нь 51 ам.доллароор өссөн ба 8 сарын 14-нд 200 төгрөгөөр өсөхөд нөлөөлсөн гэлээ.
Нийтэлсэн огноо2026-08-25





