ҮСХ: Ажилгүй хүний тоо өмнөх оны мөн үеэс 13 мянгаар буюу 20 хувиар нэмэгджээ www.eguur.mn
Үндэсний статистикийн хорооны Ажиллах хүчний судалгааны 2026 оны II улирлын дүнгээр Монгол Улсын 15 ба түүнээс дээш насны хүн амын 61.5 хувь нь ажиллах хүчинд оролцож байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.4 нэгж хувиар буурсан үзүүлэлт юм.
Харин хөдөлмөр эрхлэлтийн түвшин 58.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс 1 нэгж хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн зах зээлд оролцож буй хүн амын тодорхой хэсэг нь ажил эрхэлж чадахгүй байна.
Тоон үзүүлэлтээр авч үзвэл, энэ оны II улиралд 1.447 сая хүн ажиллах хүчинд багтсан бол үүнээс 1.368 сая нь ажилтай, 79.3 мянга нь ажилгүй иргэн байна. Ажилгүй хүний тоо өмнөх оны мөн үеэс 13.4 мянгаар буюу 20.4 хувиар нэмэгджээ.
Мөн ажиллах хүчнээс гадуурх хүн ам 906.2 мянгад хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 9.4 мянгаар нэмэгдсэн байна. Үүнээс боломжит ажиллах хүч 50.1 мянга болж, жилийн өмнөхөөс 25.9 мянгаар өссөн нь анхаарал татах үзүүлэлт юм.
Ийнхүү 2026 оны II улиралд нийт ажиллах хүч өмнөх оны мөн үеэс бага зэрэг буур ч ажилгүй иргэдийн тоо мэдэгдэхүйц өссөн байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд шинээр ажил хайж буй иргэдийн тоо болон ажлын байрны хүртээмжид анхаарах шаардлагатайг харуулж байна.
Нийтэлсэн огноо2026-08-25





