1 MONGOLIA POSITIONS ITSELF AS ASIA'S NEXT DATA CENTRE HUB WWW.EURONEWS.COM PUBLISHED:2026/08/26      2 CHINA-MONGOLIA MINERAL TIES POSE RISK TO SOUTH KOREA DIVERSIFICATION WWW.UPI.COM PUBLISHED:2026/08/26      3 LORO PIANA’S FRÉDÉRIC ARNAULT UNDERSCORES COMMITMENT TO SUSTAINABLE MONGOLIAN CASHMERE AT COP17 WWW.SCMP.COM PUBLISHED:2026/08/25      4 MONGOLIA DEPLOYS MILITARY CONTINGENT TO HAITI WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/25      5 IUCN AND UNEP OFFER USD 7.5 MILLION IN GRANTS FOR ECOSYSTEM-BASED ADAPTATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/25      6 MONGOLIA SECURES A PATH TO EUR 200M, USD 100M FOR FORESTS AND CONSERVATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/25      7 PEREGRINE FALCON CAPTURE PERMITS REVOKED IN BAYANKHONGOR PROVINCE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/25      8 WHY MONGOLIA SHOULD HOST THE NEXT TRUMP-KIM SUMMIT WWW.ASIAPACIFIC.CA PUBLISHED:2026/08/25      9 AUDIT FINDS 92.4 BILLION MNT IN IRREGULARITIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/24      10 PRIME MINISTER SUBMITS BUDGET CUT AMENDMENTS AMID 7.7% ECONOMIC GROWTH WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/08/24      МОНГОЛЫН ЦЭРГИЙН БАГ ХАИТИ УЛС РУУ “ГЭМТ БҮЛЭГЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХҮЧИН” АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     ҮСХ: АЖИЛГҮЙ ХҮНИЙ ТОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13 МЯНГААР БУЮУ 20 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     "ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР АИ92 ШАТАХУУНЫ 9 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     ОЮУ ТОЛГОЙ ҮР АШИГТАЙ УС АШИГЛАЛТААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ ЗЭСИЙН УУРХАЙ БОЛСОН WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     ЭКОСИСТЕМД СУУРИЛСАН ДАСАН ЗОХИЦОХ ТӨСЛҮҮДЭД 7.5 САЯ АМ.ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ САНАЛ БОЛГОВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     "ЛОРО ПИАНА" КОМПАНИ "ДАСАН ЗОХИЦОХУЙН ЗАМ” ХӨТӨЛБӨРӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     МОНГОЛ УЛС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨСӨЛТӨӨР 4 ДҮГЭЭРТ ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     Б.НАЙДАЛАА: ӨВӨЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧАДЛЫН ДУТАГДАЛД ОРОХ МАГАДЛАЛТАЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     БНХАУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ААН-ҮҮДЭЭС ШАТАХУУНЫ ИМПОРТОД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САЛБАРТ 100 САЯ ЕВРОГИЙН САНХҮҮЖИЛТ ТАТЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монголын цэргийн баг Хаити улс руу “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ www.eguur.mn

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2025 оны 2793 дугаар тогтоолын хүрээнд НҮБ-ын дэмжлэгтэй “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг Карибын тэнгисийн бүс нутагт орших Бүгд Найрамдах Хаити Улсын нийслэл Порт-о-Принс хотод саадгүй хүрэлцэн ирж, Вертьер цэргийн баазад шилжин байрлалаа.

Тус ажиллагааны хүчний штабын бүрэлдэхүүн 2026 оны 05 дугаар сард Хаити Улсад хүрэлцэн ирж, ажиллагааны төлөвлөлт, стратегийн үнэлгээ хийх, олон улсын цэргийн багуудыг хүлээн авах бэлтгэл хангах, цэргийн тусгай ажиллагааг удирдан зохион байгуулах чиглэлээр ажиллаж эхэлсэн. Ийнхүү Монгол Улсын цэргийн баг үндсэн бүрэлдэхүүнээрээ ажиллагааны газар оронд хүрэлцэн ирснээр манай алба хаагчид Эль Сальвадор, Гватемал, Чад, Ямайка, Шри-Ланка зэрэг улсын цэргийн алба хаагчидтай мөр зэрэгцэн үүргээ гүйцэтгэж эхлээд байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст үүрэг гүйцэтгэж байгаа нь энхийг дэмжих болон олон улсын ажиллагаанд оролцсон 20 гаруй жилийн түүхэнд газар зүйн хувьд эх орноосоо хамгийн алслагдсан бүс нутагт үүрэг гүйцэтгэж буйгаараа онцлог бөгөөд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд оруулж буй Монгол Улсын хувь нэмэр, цар хүрээ улам өргөжиж буйн илэрхийлэл болж байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ



Нийтэлсэн огноо2026-08-26