1 ULAANBAATAR RAIL FREIGHT BYPASS NEARS COMPLETION WWW.RAILWAYGAZETTE.COM PUBLISHED:2026/08/31      2 IRAN, MONGOLIA FMS MEET IN BISHKEK FOR SCO SUMMIT WWW.EN.MEHRNEWS.COM PUBLISHED:2026/08/31      3 ON THE GROUND IN MONGOLIA WWW.ASIAASSET.COM PUBLISHED:2026/08/31      4 PRESIDENT KHURELSUKH ARRIVES IN BISHKEK FOR SCO SUMMIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/31      5 KOSUKE MASHIYAMA, THREE-TIME ALL-JAPAN CHAMPION, TO REPRESENT MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/31      6 FUEL ORDERS CONFIRMED TO MEET SEPTEMBER DEMAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/31      7 N.GANIBAL: DEMOCRATIC PARTY WILL DISMISS PREMIER N.UCHRAL’S GOVERNMENT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/31      8 PRESIDENT KHURELSUKH DEPARTS FOR BISHKEK SCO SUMMIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/30      9 IS ULAANBAATAR WORTH VISITING? WHAT TO DO IN MONGOLIA’S CAPITAL – AND BEYOND WWW.SCMP.COM PUBLISHED:2026/08/30      10 MONGOLIA’S H1 BALANCE OF PAYMENTS SEES USD 566.6M SURPLUS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/30      ЕСДҮГЭЭР САРЫН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАХ ШАТАХУУН ЗАХИАЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/31     ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БҮХ ТҮВШНИЙ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД 1.3 САЯ СУРАЛЦАГЧ ХАМРАГДАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/31     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ 107 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/31     ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД МОТЭГИ ТОШИМИЦҮ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/31     ЕРӨНХИЙЛӨГЧ ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ҮГ ХЭЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/31     М.САНЖААДОРЖ: ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН АШГИЙГ ТӨСӨВТ БҮРДҮҮЛЖ, ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/31     2027 ОНД ТӨСВИЙН АЛДАГДЛЫН ХЭМЖЭЭГ 2.3 ИХ НАЯД ТӨГРӨГ БАЙХААР ТУСГАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/31     ШИ, ПУТИН НАР “СИБИРИЙН ХҮЧ-2” ХООЛОЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ, ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР АНХНЫ ГАЛТ ТЭРЭГ АЯЛЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30     КОСҮКЭ МАШИЯАМА МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГТ БАГТЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

М.Санжаадорж: Төрийн өмчит компаниудын ашгийг төсөвт бүрдүүлж, цалин, тэтгэвэр нэмнэ www.itoim.mn

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадоржоос төсвийн тасалдал болон ирэх оны төсвийн талаар тодрууллаа.
Тэрээр “2026 оны төсвийн тодотголоор зардал нэмэхгүй, мөнгө нэмж хэвлэхгүй. Зардлаа 1.4 их наядаар танаж, нөгөө талдаа 1.4 их наядаар зардал нэмэгдүүлсэн төсөв өргөн барьсан. 4500 орчим төсөвт байгууллагууд байдаг. Энэ байгууллагуудынхаа зардлыг тултал нь танасан. Төсвийн орлогын хувьд эрсдэлүүд байна. Тиймээс иргэддээ нэмж дарамт учруулахгүй, татвар хураамжийг нэмэхгүйгээр орлого дайчлах ямар боломж байгаа вэ гэдэг дээр ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн өмчит компаниудын хувьд төсвөөс гадуур төсвийн хэрэгжүүлэх ёстой чиг үүргийг хэрэгжүүлээд явж байгаа зардлууд байдаг. Тухайлбал, уул уурхайн төрийн өмчит компани эмнэлэг, сургууль, соёлын төв бариад явж байгаа жишээ багагүй байна. Тиймээс энэ бүхнийг хумьж, өөр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг хориглох хуулийн төслийг 2027 оны төсвийн төсөлтэй өргөн барьсан. Ингэхээр төсвийн гадуур явж байгаа мөнгийг төсөв дээрээ авахаар тооцсон. Өөр замаар зах зээлд орж байсан мөнгийг төсөв дээрээ авч илүү ил тод, нээлттэй хэлэлцүүлээд цалин, тэтгэврээ нэмэх шийдвэрийгЗасгийн газар гаргасан.
Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа нийт хувьцааны 26.5 хувийг эзэлдэг. Үлдсэн нь төрийн эзэмшилд байдаг. Иргэд өнгөрсөн хугацаанд 5 удаа ногдол ашиг авсан бол төрд оногдох ногдол ашгаа хуваарилаагүй байгаа. 2026 оны хувьд 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах ёстой. Зөвхөн “Эрдэнэс Монгол” нэгдэл баланс дээрх цэвэр ашиг 3.5 их наяд төгрөг байгаа. “Эрдэнэс Монгол” нэгдэл 3.2 их наядын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ бол улсын төсвөөс хийдэг хөрөнгө оруулалтаас илүү дүн. Хуримтлагдсан ногдол ашиг гэвэл зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компани 7.6 их наяд төгрөг төрд өгөөгүй явж байна” гэлээ.



Нийтэлсэн огноо2026-08-31