Орон сууцны залилангийн хохирлын хэмжээ 107 тэрбум төгрөгт хүрчээ www.eagle.mn
Сүүлийн жилүүдэд орон сууцны залилангийн хэрэг эрс нэмэгдэж буй. Тоо сөхвөл, энэ сарын 20-ны байдлаар орон сууцны залилангийн улмаас 3111 иргэн хохирч, хохирлын хэмжээ 107.7 тэрбум төгрөгт хүрчээ.
Тиймээс УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэнэ.
Хуулийн төсөл нь орон сууцны захиалгын үйл ажиллагааг ил тод болгох, нэг байрыг давхардуулан худалдах эрсдэлийг бууруулах, иргэд маань гэрээ байгуулахаасаа өмнө хэрэгцээт мэдээллээ нээлттэй шалгах боломжийг бүрдүүлэхэд чиглэж байгаа аж.
Нийтэлсэн огноо2026-08-31





