1 ULAANBAATAR RAIL FREIGHT BYPASS NEARS COMPLETION WWW.RAILWAYGAZETTE.COM PUBLISHED:2026/08/31      2 IRAN, MONGOLIA FMS MEET IN BISHKEK FOR SCO SUMMIT WWW.EN.MEHRNEWS.COM PUBLISHED:2026/08/31      3 ON THE GROUND IN MONGOLIA WWW.ASIAASSET.COM PUBLISHED:2026/08/31      4 PRESIDENT KHURELSUKH ARRIVES IN BISHKEK FOR SCO SUMMIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/31      5 KOSUKE MASHIYAMA, THREE-TIME ALL-JAPAN CHAMPION, TO REPRESENT MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/31      6 FUEL ORDERS CONFIRMED TO MEET SEPTEMBER DEMAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/31      7 N.GANIBAL: DEMOCRATIC PARTY WILL DISMISS PREMIER N.UCHRAL’S GOVERNMENT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/31      8 PRESIDENT KHURELSUKH DEPARTS FOR BISHKEK SCO SUMMIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/30      9 IS ULAANBAATAR WORTH VISITING? WHAT TO DO IN MONGOLIA’S CAPITAL – AND BEYOND WWW.SCMP.COM PUBLISHED:2026/08/30      10 MONGOLIA’S H1 BALANCE OF PAYMENTS SEES USD 566.6M SURPLUS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/30      ЕСДҮГЭЭР САРЫН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАХ ШАТАХУУН ЗАХИАЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/31     ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БҮХ ТҮВШНИЙ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД 1.3 САЯ СУРАЛЦАГЧ ХАМРАГДАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/31     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ 107 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/31     ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД МОТЭГИ ТОШИМИЦҮ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/31     ЕРӨНХИЙЛӨГЧ ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ҮГ ХЭЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/31     М.САНЖААДОРЖ: ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН АШГИЙГ ТӨСӨВТ БҮРДҮҮЛЖ, ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/31     2027 ОНД ТӨСВИЙН АЛДАГДЛЫН ХЭМЖЭЭГ 2.3 ИХ НАЯД ТӨГРӨГ БАЙХААР ТУСГАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/31     ШИ, ПУТИН НАР “СИБИРИЙН ХҮЧ-2” ХООЛОЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ, ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР АНХНЫ ГАЛТ ТЭРЭГ АЯЛЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30     КОСҮКЭ МАШИЯАМА МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГТ БАГТЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад айлчилна www.itoim.mn

Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү-ийн Монгол Улсад айлчлалыг албан ёсоор зарлажээ. Японы Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр Мотэги Тошимицү наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 4-ний хооронд Туркменистан, Словак, Австри болон Монгол Улсад айлчлах юм байна. Тэрээр есдүгээр сарын 2-нд Улаанбаатарт ирж, есдүгээр сарын 3-нд Япон руу буцах хуваарьтай.
Айлчлалын үеэр Японы Гадаад хэргийн сайд Монголын Гадаад харилцааны сайд болон Засгийн газрын бусад өндөр түвшний албан тушаалтнуудтай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөжээ.
Японы талын мэдээлснээр уулзалтаар эрчим хүч, дэд бүтэц, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн хууль дээдэлсэн чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг хадгалан бэхжүүлэх чиглэлээр стратегийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Мотэги Тошимицү өмнө нь 2020 оны аравдугаар сард Монгол Улсад айлчилж, тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхан, Гадаад харилцааны сайдтай уулзаж байсан юм. Тухайн айлчлалаар хоёр улс “стратегийн түншлэл”-ээ бэхжүүлэх, 2022 он хүртэлх дунд хугацааны үйл ажиллагааны шинэ төлөвлөгөө боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож байжээ.
Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг цаашид хэрхэн өргөжүүлэх, ялангуяа эрчим хүч, дэд бүтэц, шинжлэх ухаан, технологийн салбарт Японы оролцоог нэмэгдүүлэх асуудал анхаарлын төвд байх төлөвтэй байна.

Ганболд БАТЖАРГАЛ

Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-08-31