1 MONGOLIA'S NBFIS ARE HAVING THEIR BREAKOUT FUNDING RUN WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/09/08      2 MONGOLIANS WAIT HOURS FOR FUEL AS RELIANCE ON RUSSIA BITES WWW.AFP.COM PUBLISHED:2026/09/08      3 BOLOR LKHAAJAV: “MONGOLIA DOES NOT NEED TO CHOOSE BETWEEN RUSSIA AND CHINA” WWW.NOVASTAN.ORG PUBLISHED:2026/09/08      4 MONGOLIA, MONTENEGRO SIGN JOINT DECLARATION, COOPERATION AGREEMENTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/08      5 ABOUT 20,000 FOREIGN NATIONALS ISSUED VISAS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/08      6 INFLUENZA VACCINATION UNDERWAY WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/08      7 DAMBADARJAA THERMAL POWER PLANT CONSTRUCTION REACHES 70% COMPLETION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/07      8 AZZURO RESOURCES IDENTIFIES NINE NEW ANOMALIES AT OVAL CU-NI-PGE PROJECT IN MONGOLIA WWW.KALKINE.COM.AU PUBLISHED:2026/09/07      9 KOREA TARGETS MONGOLIA'S WEALTHY MINERS FOR ITS NEXT BIG HEALTH CARE BOOM WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/09/07      10 DWIGHT HOWARD, NBA CHAMPION, ARRIVES IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/07      БРИТАНИ-МОНГОЛЫН B2B ХҮЛЭЭН АВАЛТ/УУЛЗАЛТ: ИХ БРИТАНИ УЛСЫН ЭЛЧИН САЙД БОЛОН БРИТАНИ МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ДАРГА ЖОН ГРОГАН НАР ОРОЛЦОНО WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM НИЙТЭЛСЭН:2026/09/08     COP17-ГИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЗАРЦУУЛАЛТ, ҮР ДҮНД АУДИТ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ЗЭСИЙН ҮНИЙН ӨСӨЛТ 2027 ОНД ҮРГЭЛЖИЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ЗАСГИЙН ГАЗАР ШОКОНД БЭЛЭН ҮҮ: ИНФЯЛЦ 18 ХУВЬ ХҮРЧ, ИРГЭД ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БАЙДАЛД ОРНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ОЮУ ТОЛГОЙГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ НЭЭЛТТЭЙ ӨРСӨЛДӨӨН БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     МОНГОЛ УЛСАД ИРСЭН ОХУ-ЫН ЖУУЛЧДЫН ТОО ХАМГИЙН ИХ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН ТАНЬ МАН МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ГАДААДЫН 19 МЯНГА ГАРУЙ ИРГЭНД ВИЗ ОЛГОЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/07     АУДИТ: "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААС ХҮЧИНГҮЙ БҮРТГЭЛТЭЙ ИРГЭДЭД 6.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ХУВААРИЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/07     МОНГОЛ УЛСАД ИРЭХ ЖУУЛЧДЫН ТОО ОНЫ ЭЦЭСТ 1 САЯ ДАВАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/07    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Засгийн газар 2027 онд дотоодын зах зээлээс 2, гадаад зах зээлээс 3 их наядын бонд босгоно www.itoim.mn

Засгийн газар өчигдөр 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд төгрөг, төсвийн зарлагыг 43,6 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 306 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тусган бөгөөд хуулийг дагалдуулан 7 хууль, 3 УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьжээ.
Үүнд Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай, Засгийн газрын өргөн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай, УИХ-ын тогтоолын төслүүдийг өргөн барьсан бөгөөд уг тогтоолын төслөөр дотоод гадаад бонд босгох эрх авах юм байна.
1.     Засгийн газрын дотоод үнэт цаас
2027 онд “Сенчири-1” бондын төлбөрт 1,615.6 тэрбум төгрөг, гадаад зээлийн үндсэн төлбөрт 1,821.5 тэрбум төгрөг, дотоод бондын үндсэн төлбөрт 220.2 тэрбум төгрөг, нийт 3,657.3 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр төлөгдөх хуваарьтай. Тиймээс 2027 онд 2,000.0 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаасыг арилжаалахаар УИХ-ын тогтоолын төсөлд тусгажээ.
2.     Засгийн газрын гадаад үнэт цаас
Сенчири 1-4 бондуудын үндсэн төлбөрт 2027-2030 онд нийт 1,483.2 сая ам.долларын төлбөр төлөгдөх хуваарьтай байгаа нь төсөв, төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцөд дарамт учруулах эрсдэлтэй байна. Иймд Засгийн газраас 2027 онд 1.0 тэрбум ам.доллар хүртэлх Засгийн газрын гадаад үнэт цаасыг арилжаалахаар УИХ-ын тогтоолын төсөлд тусгажээ.
Түүнчлэн Сэлбэ дэд төвд зориулан босгон нийслэлийн 500 тэрбум ам.долларыг 2027 оноос төлөх хуваарьтай ч төлж чадахгүй учраас Засгийн газар өрийн батлагаа гаргахаар оруулж иржээ. Тодруулбал, “Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах” төслийг санхүүжүүлэх зорилгоор олон улсын зах зээлд 7.75 хувийн хүүтэй, 2.75 жилийн хугацаатай 500.0 сая ам.долларын үнэт цаасыг Засгийн газрын өрийн баталгаатайгаар гаргасан. 
Уг төслийн барилгын ажил 2024 онд эхэлж, 2026 онд дуусах төлөвлөгөөтэй байсан бол төслийн тендер шалгаруулалт анхны төлөвлөгөөнөөс хоцорч 2025 онд эхэлсэн бөгөөд 2028 онд дуусахаар болж төлөвлөгөөт хугацаа 2 жилээр хойшилсон. Мөн 2024 онд үнэт цаас гаргах хүсэлт ирүүлэхдээ 5 жилийн хугацаатай үнэт цаас гаргаж, 2029 онд бүрэн төлж барагдуулахаар төлөвлөсөн байсан бол үнэт цаас гаргах явцад уг төлөвлөгөөнд өөрчлөлт орж, 2.75 жилийн хугацаатай гарч уг бондын төлбөр 2027 онд төлж барагдуулах хуваарьтай байна. Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн гүйцэтгэл 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 30.4 хувийн гүйцэтгэлтэй, төслийн орлого төвлөрөх хугацаа хойшилсон тул 2027 он гэхэд үнэт цаасны төлбөрийг төлөх боломжгүй нөхцөлд хүрчээ. Тиймээс нийслэлийн төсөвт үүсээд буй үнэт цаасны эргэн төлөлтийн дарамтыг шийдвэрлэх зорилгоор Нийслэл Улаанбаатар хотоос 2024 онд гаргасан 500.0 сая ам.долларын гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлж, шинээр гаргах үнэт цаасанд Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах хүсэлтийг ирүүлжээ.

Пүрэвдагва БУЛГАН

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-09-01