1 UK-MONGOLIA B2B NETWORKING RECEPTION IN UB WITH THE BRITISH AMBASSADOR AND JOHN GROGAN MBCC WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM PUBLISHED:2026/09/08      2 MONGOLIA'S NBFIS ARE HAVING THEIR BREAKOUT FUNDING RUN WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/09/08      3 MONGOLIANS WAIT HOURS FOR FUEL AS RELIANCE ON RUSSIA BITES WWW.AFP.COM PUBLISHED:2026/09/08      4 BOLOR LKHAAJAV: “MONGOLIA DOES NOT NEED TO CHOOSE BETWEEN RUSSIA AND CHINA” WWW.NOVASTAN.ORG PUBLISHED:2026/09/08      5 MONGOLIA, MONTENEGRO SIGN JOINT DECLARATION, COOPERATION AGREEMENTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/08      6 ABOUT 20,000 FOREIGN NATIONALS ISSUED VISAS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/08      7 INFLUENZA VACCINATION UNDERWAY WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/08      8 DAMBADARJAA THERMAL POWER PLANT CONSTRUCTION REACHES 70% COMPLETION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/07      9 AZZURO RESOURCES IDENTIFIES NINE NEW ANOMALIES AT OVAL CU-NI-PGE PROJECT IN MONGOLIA WWW.KALKINE.COM.AU PUBLISHED:2026/09/07      10 KOREA TARGETS MONGOLIA'S WEALTHY MINERS FOR ITS NEXT BIG HEALTH CARE BOOM WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/09/07      БРИТАНИ-МОНГОЛЫН B2B ХҮЛЭЭН АВАЛТ/УУЛЗАЛТ: ИХ БРИТАНИ УЛСЫН ЭЛЧИН САЙД БОЛОН БРИТАНИ МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ДАРГА ЖОН ГРОГАН НАР ОРОЛЦОНО WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM НИЙТЭЛСЭН:2026/09/08     COP17-ГИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЗАРЦУУЛАЛТ, ҮР ДҮНД АУДИТ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ЗЭСИЙН ҮНИЙН ӨСӨЛТ 2027 ОНД ҮРГЭЛЖИЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ЗАСГИЙН ГАЗАР ШОКОНД БЭЛЭН ҮҮ: ИНФЯЛЦ 18 ХУВЬ ХҮРЧ, ИРГЭД ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БАЙДАЛД ОРНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ОЮУ ТОЛГОЙГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ НЭЭЛТТЭЙ ӨРСӨЛДӨӨН БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     МОНГОЛ УЛСАД ИРСЭН ОХУ-ЫН ЖУУЛЧДЫН ТОО ХАМГИЙН ИХ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН ТАНЬ МАН МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ГАДААДЫН 19 МЯНГА ГАРУЙ ИРГЭНД ВИЗ ОЛГОЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/07     АУДИТ: "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААС ХҮЧИНГҮЙ БҮРТГЭЛТЭЙ ИРГЭДЭД 6.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ХУВААРИЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/07     МОНГОЛ УЛСАД ИРЭХ ЖУУЛЧДЫН ТОО ОНЫ ЭЦЭСТ 1 САЯ ДАВАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/07    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо www.gogo.mn

Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуралдаанд ажиглагчийн хувиар оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ.

Тэрбээр, Монгол Улс гадаад бодлогын залгамж чанараа тууштай хадгалж, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого баримтлан, бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох эрмэлзэлтэй гэдгийг нотолжээ. 

Киргиз Улс энэ удаагийн хуралдааныг “Тогтвортой энх тайван, хөгжил дэвшил, цэцэглэлтийн төлөө хамтдаа” уриан дор “Дэлхийн шударга дэг журмын гол тулгуур болох НҮБ: Олон туйлт дэлхий ертөнцийг цогцлооход ШХАБ+орнуудын оруулах хувь нэмэр” сэдвээр зохион байгуулж байна.

Хуралдаанд манай улсаас гадна Хятад, Орос, Энэтхэг, Турк, Беларусь, Казахстан, Узбекистан, Тажикистан, Азербайжан, Армени, Вьетнам, Пакистан, Египет, Иран, Лаос, Того зэрэг 20 орчим улсын төр, засгийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш болон олон улсын бусад байгууллагын удирдах албан тушаалтан хүрэлцэн иржээ.

Хуралдаанаар:

Өнгөрсөн жил Тяньжин хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үр дүнг урагшлуулж, ирэх 10 жилийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх,
Бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлын сорилтуудыг хамтран шийдвэрлэх,
Худалдаа, эдийн засаг, тээврийн дэд бүтэц, ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах зэрэгт анхаарах,
Уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, соёл, хүмүүнлэг зэрэг салбарт хамтрах,
Дижитал, хиймэл оюун ухаан, залуучуудын солилцоо, тогтвортой хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар голлон хэлэлцэнэ.
Гишүүн орнууд “Бишкекийн тунхаглал” болон гишүүн орнуудын аюулгүй байдлыг хангах, хар тамхи, мансууруулах бодис, гэмт хэрэг, уур амьсгалын өөрчлөлттэй  тэмцэх, эрчим хүч, тээвэр, логистик, мэдээллийн аюулгүй байдал зэрэг салбарт хамтран ажиллах 28 баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Гол гишүүн орнуудын уулзалтад ажиглагч орнууд, яриа хэлэлцээний түншүүд болон НҮБ зэрэг олон улсын байгууллагын тэргүүнийг оролцуулан, томоохон асуудлаар илүү өргөн хүрээнд зөвлөлддөг.

Өөрөөр хэлбэл “+” гэдэг нь ШХАБ-ын өсөн нэмэгдэж байгаа нээлттэй, хүртээмжтэй байдал, даян дэлхийн хөгжилд үзүүлэх нөлөөг илэрхийлдэг юм.

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн дараагийн хуралдааныг Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс даргална.

ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улс хил, нутаг дэвсгэрийн маргааныг шийдвэрлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор байгуулсан түүхтэй.

Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гишүүн нь бөгөөд Монгол Улс, Афганистан ажиглагч орон юм.

Азербайжан, Армени, Бахрейн, Египет, Балба, Шри-Ланка, Камбож, Мьянмар, Катар, Саудын Араб, Кувейт, АНЭУ, Турк, Мальдив, Лаос гэсэн 15 улс ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш орон болоод байна.



Нийтэлсэн огноо2026-09-01