1 UK-MONGOLIA B2B NETWORKING RECEPTION IN UB WITH THE BRITISH AMBASSADOR AND JOHN GROGAN MBCC WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM PUBLISHED:2026/09/08      2 MONGOLIA'S NBFIS ARE HAVING THEIR BREAKOUT FUNDING RUN WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/09/08      3 MONGOLIANS WAIT HOURS FOR FUEL AS RELIANCE ON RUSSIA BITES WWW.AFP.COM PUBLISHED:2026/09/08      4 BOLOR LKHAAJAV: “MONGOLIA DOES NOT NEED TO CHOOSE BETWEEN RUSSIA AND CHINA” WWW.NOVASTAN.ORG PUBLISHED:2026/09/08      5 MONGOLIA, MONTENEGRO SIGN JOINT DECLARATION, COOPERATION AGREEMENTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/08      6 ABOUT 20,000 FOREIGN NATIONALS ISSUED VISAS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/08      7 INFLUENZA VACCINATION UNDERWAY WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/08      8 DAMBADARJAA THERMAL POWER PLANT CONSTRUCTION REACHES 70% COMPLETION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/07      9 AZZURO RESOURCES IDENTIFIES NINE NEW ANOMALIES AT OVAL CU-NI-PGE PROJECT IN MONGOLIA WWW.KALKINE.COM.AU PUBLISHED:2026/09/07      10 KOREA TARGETS MONGOLIA'S WEALTHY MINERS FOR ITS NEXT BIG HEALTH CARE BOOM WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/09/07      БРИТАНИ-МОНГОЛЫН B2B ХҮЛЭЭН АВАЛТ/УУЛЗАЛТ: ИХ БРИТАНИ УЛСЫН ЭЛЧИН САЙД БОЛОН БРИТАНИ МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ДАРГА ЖОН ГРОГАН НАР ОРОЛЦОНО WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM НИЙТЭЛСЭН:2026/09/08     COP17-ГИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЗАРЦУУЛАЛТ, ҮР ДҮНД АУДИТ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ЗЭСИЙН ҮНИЙН ӨСӨЛТ 2027 ОНД ҮРГЭЛЖИЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ЗАСГИЙН ГАЗАР ШОКОНД БЭЛЭН ҮҮ: ИНФЯЛЦ 18 ХУВЬ ХҮРЧ, ИРГЭД ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БАЙДАЛД ОРНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ОЮУ ТОЛГОЙГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ НЭЭЛТТЭЙ ӨРСӨЛДӨӨН БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     МОНГОЛ УЛСАД ИРСЭН ОХУ-ЫН ЖУУЛЧДЫН ТОО ХАМГИЙН ИХ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН ТАНЬ МАН МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ГАДААДЫН 19 МЯНГА ГАРУЙ ИРГЭНД ВИЗ ОЛГОЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/07     АУДИТ: "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААС ХҮЧИНГҮЙ БҮРТГЭЛТЭЙ ИРГЭДЭД 6.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ХУВААРИЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/07     МОНГОЛ УЛСАД ИРЭХ ЖУУЛЧДЫН ТОО ОНЫ ЭЦЭСТ 1 САЯ ДАВАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/07    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Эрчим хүчний шилжилтэд манлайлж, сэргээгдэх эрчим хүчний хамгийн том худалдан авагч болно www.news.nm

Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, бага ч хамаагүй хувь нэмрээ оруулахыг хичээн амьдарч байгаа билээ. Энэхүү өөрчлөлтөд Монгол Улс хамгийн ихээр өртөж байгаа буюу агаарын дундаж температур дэлхийн дунджаас хоёр дахин их нэмэгдсэн. Манай улсын хувьд 2025 онд "UNFCCC" буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод хүргүүлсэн 2022 оны хүлэмжийн хийн үндэсний тооллогын статистикаар нийт хүлэмжийн хийн ялгарлын 42.04 хувь нь эрчим хүчний салбарт ногдож буй. Өөрөөр хэлбэл, сэргээгдэх, ногоон эрчим хүчийг дэмжих нь дэлхийн дулаарлын эсрэг хийж чадах том хувь нэмэр юм.

"Оюу толгой" компанийн хувьд COP17 хурлын үеэр цаашид Монгол дахь сэргээгдэх эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтыг урагшлуулахад түлхэц үзүүлж, CO2 багатай, ногоон эдийн засагт шилжих үйл явцыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ зарлалаа. Мөн Монгол Улсын эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжиж, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн олон талын үр өгөөжийг бий болгох боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Энэ бол дэлхийд тэргүүлэгч уул уурхайн компани стратеги төлөвлөгөөндөө Монголын сэргээгдэх, ногоон эрчим хүчний үйлдвэрлэл, эх үүсвэрийг дэмжих бодлого барьж, хөрөнгө оруулна гэсэн үг. Монгол Улсын хувьд олзуурхууштай том мэдэгдэл энэ байв.

“Тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалал нь манай үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг.

Бид байгалийн унаган төрхийг нөхөн сэргээх, ойжуулалтыг дэмжих замаар ойн салбарт хөрөнгө оруулж, усны нөөц ба чанарыг сайжруулахад анхааран ажилладаг. Энэ чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж, дотоодоосоо сэргээгдэх эрчим хүчийг худалдан авч Оюу толгой уурхайн үйлдвэрлэлдээ ашиглах хүрээнд төр, орон нутаг, хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн, эрчимжүүлнэ” хэмээн “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх хэлсэн юм.



Нийтэлсэн огноо2026-09-02