Британи-Монголын B2B хүлээн авалт/уулзалт: Их Британи Улсын Элчин сайд болон Британи Монголын Худалдааны Танхимын дарга Жон Гроган нар оролцоно www.britishbusinesscentre.com
MBD (Mongolian Business Database) & BBC (British Business Centre) ээс Их Британи Улсын Лондон хотод бизнес хөтөлбөр зохион байгуулаад 15 жил болж байна.
Энэ цаг үеийг тохиолдуулан 9 сарын 19-ны Бямба гаригт "UK-Mongolia B2B Networking Reception" Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Энэ арга хэмжээнд саяхан шинээр томилогдсон Их Британи Улсын Элчин сайд Эдвин Самуэл болон тус улсаас зорьж ирэх Британи-Монголын Худалдааны Танхимын дарга Жон Гроган, Английн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны Билл Адамс зэрэг зочид төлөөлөгчид байлцах юм.
Оролцохыг сонирхсон хүмүүс British Business Centre (BBC)-ийн 77552002, 99066062 дугаарын утсаар 9 сарын 12-ны дотор холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваад урьдчилан бүртгүүлнэ үү.
15 дахь удаагийн бизнес хөтөлбөр Их Британи Улсын нийслэл Лондон хотод 12 сарын 13-18-нд хэрэгжих бөгөөд бүртгэл 9 сарын 10-наас 10 сарын 10-ны хооронд явагдана
Нийтэлсэн огноо2026-09-08





