1 UK-MONGOLIA B2B NETWORKING RECEPTION IN UB WITH THE BRITISH AMBASSADOR AND JOHN GROGAN MBCC WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM PUBLISHED:2026/09/08      2 MONGOLIA'S NBFIS ARE HAVING THEIR BREAKOUT FUNDING RUN WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/09/08      3 MONGOLIANS WAIT HOURS FOR FUEL AS RELIANCE ON RUSSIA BITES WWW.AFP.COM PUBLISHED:2026/09/08      4 BOLOR LKHAAJAV: “MONGOLIA DOES NOT NEED TO CHOOSE BETWEEN RUSSIA AND CHINA” WWW.NOVASTAN.ORG PUBLISHED:2026/09/08      5 MONGOLIA, MONTENEGRO SIGN JOINT DECLARATION, COOPERATION AGREEMENTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/08      6 ABOUT 20,000 FOREIGN NATIONALS ISSUED VISAS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/08      7 INFLUENZA VACCINATION UNDERWAY WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/08      8 DAMBADARJAA THERMAL POWER PLANT CONSTRUCTION REACHES 70% COMPLETION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/07      9 AZZURO RESOURCES IDENTIFIES NINE NEW ANOMALIES AT OVAL CU-NI-PGE PROJECT IN MONGOLIA WWW.KALKINE.COM.AU PUBLISHED:2026/09/07      10 KOREA TARGETS MONGOLIA'S WEALTHY MINERS FOR ITS NEXT BIG HEALTH CARE BOOM WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/09/07      НАЙМДУГААР САРД ХҮНСНИЙ БҮЛГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 21.5 ХУВЬ НЭМЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09     ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ НЭМЭХГҮЙН ТУЛД ТӨСӨВТ 200 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТААС ТУСГАЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09     "COP17 ХУРАЛД ТӨРИЙН НУУЦАД ХАМААРАХ ХУДАЛДАН АВАЛТАД ₮38,6 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛСАН" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09     Б.НАЙДАЛАА: ОЮУ ТОЛГОЙН ЭРЧИМ ХҮЧИЙГ ДОТООДООС ХАНГАХ АЖЛЫГ ЗОРИУД УЛСТӨРЖҮҮЛЖ, ГАЦААЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09     ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09     ХУУРАМЧ ДОЛЛАРЫН ЗАЛИЛАН ҮЙЛДСЭН ГАДААДЫН 2 ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09     БРИТАНИ-МОНГОЛЫН B2B ХҮЛЭЭН АВАЛТ/УУЛЗАЛТ: ИХ БРИТАНИ УЛСЫН ЭЛЧИН САЙД БОЛОН БРИТАНИ МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ДАРГА ЖОН ГРОГАН НАР ОРОЛЦОНО WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM НИЙТЭЛСЭН:2026/09/08     COP17-ГИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЗАРЦУУЛАЛТ, ҮР ДҮНД АУДИТ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ЗЭСИЙН ҮНИЙН ӨСӨЛТ 2027 ОНД ҮРГЭЛЖИЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ЗАСГИЙН ГАЗАР ШОКОНД БЭЛЭН ҮҮ: ИНФЯЛЦ 18 ХУВЬ ХҮРЧ, ИРГЭД ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БАЙДАЛД ОРНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"COP17 хуралд төрийн нууцад хамаарах худалдан авалтад ₮38,6 тэрбумыг зарцуулсан" www.gogo.mn

 БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлын үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Зарим мэдээллийг онцолбол:

Хурлын оролцоо, цар хүрээ урьд өмнө нь байгаагүй өндөр хэмжээнд байсан
Нийт 20 мянга гаруй зочид төлөөлөгчид Улаанбаатарт, цэнхэр бүсэд чуулсан ба үүнээс 11 мянга гаруй нь 196 улсын зочин төлөөлөгч, 9000 нь дотоодынх байсан. 
Хурлын 12 өдрийн хугацаанд 255 мянган удаагийн нэвтрэлт бүртгэгджээ. 
Ногоон бүсэд өдөрт дунджаар 7000, нийт 85 мянга гаруй удаагийн нэвтрэлт бүртгэгдсэн. 
756 арга хэмжээ, хэлэлцүүлэг, сайн туршлага солилцох үйл ажиллагаа болсон. 
Хэвлэл мэдээллийн оролцоо хамгийн өндөр байлаа. Тэр дундаа дотоод гадаадын 789 хэвлэл мэдээллийн төлөөлөгч, 116 цагийн шууд эфирийг явуулсан.
Нийт 12 хоногийн хугацаанд соёлын 800 гаруй уран бүтээлч арга хэмжээнүүдэд оролцсон. 
Эдийн засагт өгсөн үр өгөөж:

11 мянга гаруй зочин төлөөлөгч ирсэн нь анх тооцоолсноос 69 хувиар өндөр
Зочид буудалд 14 мянга гаруй ор хоног борлуулагдаж, 5.4 тэрбум төгрөгийн шууд орлого олжээ
2026 оны 8 дугаар сард 140 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Төсөвтэй холбоотой тоон мэдээлэл:

БОУАӨЯ-ны хүрээнд 217,1 тэрбум төгрөг батлагдсанаас 2026 онд 165,1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төлөвлөсөн ба 27 багц худалдан авах ажиллагааг зохион байгуулж, 24 багцад гэрээ байгуулсан.
Үүнээс төрийн нууцад хамаарах худалдан авалтад 38,6 тэрбум төгрөгийг
ЦЕГ-ын 8 багцад 13.6 тэрбум төгрөг
Шүүхийн шинжилгээний хоёр багцад 900 сая төгрөг
ЦХИХХЯ-ны хоёр багцад 5,4 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөсөн
Хурлыг зохион байгуулахаар тоног төхөөрөмж, барилга байгууламжид улсын төсвөөс 217,1 тэрбум төгрөг тусгаснаас  156,3 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч 60,8 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлтийг хийсэн. 
2025 онд БОУАӨЯ-ны сайдын багцаас Нийслэлд 50 тэрбум төгрөгийг шилжүүлснийг 23 багц ажлыг хийсэн ба гэрээний дүнгээр 48,8 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Үүнд:
- Авто зам, явган зам, зогсоолд 17,4 тэрбум төгрөг
- Инженер шугам сүлжээ, ус, цахилгаанд 6,2 тэрбум төгрөг
- Ногоон байгууламж, зүлэгжүүлэлтэд 4,6 тэрбум төгрөг
- Ариун цэврийн хоёр байгууламжид 4,5 тэрбум төгрөг
-  Тохижилтын элементүүдэд 4 тэрбум төгрөг
- Хүлээн авалтын гэр, харуул хамгаалалтын байранд 2,3 тэрбум төгрөг
-  Гадна гэрэлтүүлэг, кабель, камер,  мэдээлэх системд 2,3 тэрбум төгрөг
- Зураг төсөл, ТЭЗҮ, төлөвлөлтөд 4,7 тэрбум төгрөг
- Хамгаалалтын хашаанд 1,1 тэрбум төгрөгийг тус тус тендер зохион байгуулж ажилласан.
2026 онд Нийслэлийн төсвөөс 70,1 тэрбум төгрөгийг баталжээ. Үүнд
- Хурлын барилга байгууламжийн түрээст 34,9 тэрбум
- Байр ашиглалт, Үйлчилгээний урсгал зардалд 10,8 төгрөг
- Үндсэн үйл ажиллагааны урсгал зардалд 2,9 тэрбум төгрөг
- Хоол хүнс, эрүүл ахуйн зардалд 17,3 тэрбум төгрөг
- Хотын дарга нарын форумд  1,2 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ. 
 Эх сурвалж: БОУАӨЯам



Нийтэлсэн огноо2026-09-09