Наймдугаар сард хүнсний бүлгийн бүтээгдэхүүний үнэ 21.5 хувь нэмэгджээ www.eagle.mn
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус, тус өссөн байна.
Мөн сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 13.0 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 10.9 хувь, хүнсний бүлгийн үнэ 21.5 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 9.1 хувиар тус тус өссөн байна.
Инфляцын түвшин өнгөрсөн оны наймдугаар сард 8.8 хувь байсан бол 2026 оны наймдугаар сард 12.5 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.7 нэгж хувиар нэмэгджээ.
Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.4 нэгж хувиар (35.0%) тус тус нөлөөлсөн байна.
Нийтэлсэн огноо2026-09-09





